sonin.mn

Өчигдөр давж заалдах шатны шүүхээр 10 жил нэг сарын хорих ял сон­сож чанга дэглэмтэй хорих ангид хоригдож бай­сан УИХ-ын гишүүн асан Д.Дондогт хол­бог­дох хэргийг хэлэлцээд түү­нийг “Эрүүл мэндийн шалт­гаанаар гадуур байлгах хэ­рэгтэй” хэмээн үзэж бат­лан даалтад гаргалаа.

Тодруулбал, Д.Дондог бо­­­лон түүний тус­лах Д.Сайнбаяр, А.Бат­билэг, Д.Ширнэн­дорж, А.Ариун­болд нарт холбог­дох хэр­гийг өнгө­рөгч найм­дугаар сард Дүүр­гийн Эрүү­­гийн хэргийн анхан шат­ны нэг­дүгээр шүү­хэд шийд­вэр­лэж, ял оног­дуул­сан.

Тэгвэл уг хэргийн давж заалдах шатны шүүхээр өчиг­дөр хэлэлцэж нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, мөрдөн байцаалтын ажил­лагаа дутуу хийсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байна.

Харин түүнтэй хамт 12-13 жилийн хорих ял сонссон Д.Сайнбаяр, А.Бат­билэг нарын цагдан хо­рих шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Эх сурвалж: