sonin.mn

НЬЮ-ЙОРК. /Reuters/. “Эбола” вирусийн халдвар аван нас барсан хүний тоо 4922 болж, 10141 хүн халдвар авсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Нас барсан хүмүүсийн дийлэнх нь буюу 4912 нь Баруун Африкийн гурван орон болох Либери, Гвиней болон Сьерра-Леон улсад ногдож байна. Үүнээс гадна, нас барсан тохиолдол Испани, АНУ болон Мали улсад бүртгэгдсэн юм.

Аравдугаар сарын дундуур мэдээлж байснаар, үхлийн аюултай вирусийн халдвараар 4877 хүн нас барж, халдвар авсан хүний тоо 9936 байжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: