sonin.mn

Хамгийн ашигтай ажилладаг 10 багийн олонхи нь Европын хөлбөмбөгийн баг байдаг бол бейсболын гурван баг энэ жагсаалтад багтдаг байна. Эхний байрт 363 сая доллараар бейсболын “Нью-Йорк Янкиз” баг ордог аж.

Дэлхийн цувралд 27 дараалан түрүүлсний дараагаар “Янкууд”-ын хөгжөөн дэмжигчдийн тоо эрс нэмэгдсэн байна. Энэ багийн “NY” гэсэн лого бүхий малгай, футболк өмссөн хүнтэй дэлхийн хаана ч тааралдаж болно.

Тус баг зөвхөн хувцас хэрэглэлээс ашиг олоод зогсохгүй цэнгэлдэх хүрээлэн, “Legends” компани , IMG College-ийн хувьцааг эзэмшдэг байна. Удаах байрыг 293 сая доллараар хөлбөмбөгийн “Манчестер Юнайтед” баг эзэлжээ.

“Юнайтед” 2007-2011 онд ам.доллар фунттэй харьцах ханшнаас хамгийн ашигтай ажиллаж байсан баг болж байжээ. Английн 19 удаагийн аваргууд DHL корпорацитай гэрээ байгуулсанаар хөрөнгөө 191 сая доллараар нэмсэн бол 2014-2015 оны улирлын тоглолтоос Chevrolet-тэй долоон жилийн хугацаатай 559 саяын гэрээ байгуулсан байна. Гуравдугаар байрт Реал Мадрид 255 сая доллараар оржээ.

Эзэн хааны баг спортын арга хэмжээнээс 2010-2011 оны улиралд 695 саяын цэвэр ашиг олсон нь хөлбөмбөгийн ертөнц дэх дээд амжилт болж байсан билээ. Эзэн хааны баг “Адидас” -тай 2020 он хүртэл гэрээ байгуулснаар тус баг жилд 40 саяыг авахаар болсон юм.

Америк хөлбөмбөгийн “Даллас Ковбойз” 249 сая доллараар дөрөвт жагсчээ. Тавдугаарт бейсболын “Лос-Анжелес Доджэрс” 202 саяын орлогоороо оржээ. Тус баг 20 жилийн хугацаатай дөрвөн тэрбумын гэрээг орон нутгийн хэвлэл мэдээлийн нэг групптэй байгуулахаар зэхэж байгаа аж.

Т.Гaнбаатар

Эх сурвалж: