sonin.mn

Хохирогч бүсгүйчүүдийг ангийн захирагчтайгаа тохирсон гэх мэдээлэл үндэслэлгүйг прокуророос тогтоожээ

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний харьяа Барилгын цэргийн 017 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Балдан-Очирын тухай таагүй мэдээлэл тархаад байна.

Бэлтгэл хошууч цол­тойгоор цэргээс халагдаж байсан тэрбээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Дэд бүтэц хяналтын албаны даргаар ажиллаж байсан гэдэг. Түүнийг нутгийн анд нь татаж 017 дугаар ангийн захирагчаар томилж “сраз майор” гэдэг шиг шууд хурандаа цол олгосон байдаг юм.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар найзынхаа буянд ахлах офицерын нэг цолыг алгассан тэрбээр сүүлийн үед элдэв ааш авир гаргасаар бүр даварч ангийнхаа эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийг завдаж, зоджээ.

Ангийн захирагчдаа зо­­дуулсан бичиг хэргийн ажил­тан О, Н нар нь Сон­гинохайрхан дүүргийн цаг­даагийн нэгдүгээр хэл­тэст өргөдөл гаргасан бө­гөөд эх сурвалжийн хэлж буйгаар “Цагдаад өргөдөл гаргасан хоёр эмэгтэй ан­гийн за­хирагчтайгаа тохи­ролцож өр­гөдлөө буцаасан гэнэ” гэх мэдээлэл цацагдаад бай­гаа ч прокуророос уг мэ­дээл­лийг үндэслэлгүй гэд­гийг тогтоосон байна.

Харин Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар про­курорын газраас өнгөрсөн пүрэв гарагт Л.Балдан-Очирт холбогдуулан Эрүү­гийн хуулийн тусгай ан­гийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Сон­гинохайрхан дүүргийн Цаг­даагийн нэгдүгээр хэл­тэст шалгуулахаар шил­жүүлээд байгаа аж.

Ажлын байрандаа архи ууж танхайрсан Л.Балдан-Очир хурандаа хэрэг нэ­гэнт бишдсэн тул арай өөр арга хэрэглэж тэдгээр бүс­гүйчүүдэд офицерын албан тушаал амласан сурагтай.

Бидний авсан мэдээллээр Зэвсэгт хүчний Жанжин шатбын дарга, дэслэгч ге­нерал Ц.Бямбажав хохи­рогч О, Н нарыг “Офицерын бүрэлдэхүүнд элсүүлэх ту­шаал гарга” гэж үүрэг өгчээ.

“Армид ардчилал байх­гүй шүү” гэх тогтсон хэллэгийн дагуу хүний эрх, эрх чөлөөг хааж боох асуудал цэргийн гэх аль ч байгууллагад түгээмэл байдаг.

Өөрөөр хэлбэл, цэргийн байгууллагууд хү­ний эр­хийг ноцтойгоор зөрч­дөг ч “Цэргийн нууц” гэдэг ут­гаараа их бага хэмжээний ноцтой асуудлуудыг нуун дарагдуулдаг явдал байдаг гэдгийг захирагч, хурандаа ЛБалдан-Очиртой холбоотой дээрх үйдэл харуулж байна.

Цэргийн байгуул­ла­гуу­дад газар аваад бай­гаа илэр­дэггүй, илрүү­лэхийг хүс­­дэггүй энэ мэт далд хэр­­гүүдэд Хүний эрхийн үндэс­ний комисс, Хүчир­хийллийн эсрэг үндэсний төв болон зохих шатны байгууллагууд анхаарлаа хандуулж дорвитой ажил зохиохгүй бол наад зах нь хүний эрх, чөлөө зөр­чигдөж, цаашлаад хү­ний амь нас ч хохирч бол­зошгүй байна.

Өмнө нь ма­най сонин ажлын байран дахь бэл­гийн дарамтын тухай баримт­тайгаар хүр­гэж бай­сан. Энэ удаа Зэв­­­сэгт хүчний харьяа бай­гуул­­лагуудад бугшаад байгаа дээрх хэргийн зах зухаас хүргэлээ. Бид да­раа дараачийн дугаартаа ху­рандаа Л.Балдан-Очиртой хол­боотой мэдээллийг эрэн сурвалжилж хүргэх болно.

С.Цээл

Эх сурвалж: