sonin.mn

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд-2014” тоглолтыг өнгөрсөн долоо хоногт 16 дахь удаагаа зохион байгууллаа.

Монголын рок, попын шилдэг уран бүтээлчид төдийгүй шинэ дуучдыг цуглуулдаг энэхүү арга хэмжээг хүсэн хүлээдэг хүн олон бий. Гэхдээ л тоглолтын найруулга нь адилхан болоод ч тэр үү ирж дуулдаг, бүжиглэдэг уран бүтээлчид нь өөрчлөгддөггүй учраас ч юм уу жил бүрийн тоглолт адилхан болоод байх юм.

Тоглолт нэг, хоёрдугаар хэсгээс бүтнэ. Эхний үед "Universe best songs" наадмын шилдэг оролцогчид хэн нэгэн уран бүтээлчийн аль хэдийнэ олны хүртээл болсон дуунуудаас дуулна. Харин хоёрдугаар хэсэгт ихэвчлэн гавьяатууд уран бүтээлээ хүргэдэг уламжлал тогтжээ. Энэ жилийн гоглолт ч мөн адил болж, нэгдүгээр хэсэг үнэндээ уйтгартай болсон гээд хзлэхэд буруудахгүй байх.

Тэр дундаа “UBS" телевизийнхний бүтээсэн дэлгэцийн бүтээл болох "Содура” киноны аялгууг олон удаа хүргэсэн болоод ч тэр үү нэг зүйлийг дахин дахин сонсоод байгаа юм шиг сэтгэгдэл төрж байлаа. Тус киноны хөгжим үнэхээр сайн бүтээл болж чадсан ч тоглолтын хувьд хэт сурталчилгааны шинжтэй болсон.

Тийм болохоор "Миний дуунууд-2014" тоглолтын нэгдүгээр хэсгийг "Содура" гэж нэрлэж болох юм. Тоглолтын бас нэг давс хужир нь таараагүй зүйл бол хөтлөгчдийн утга учиргүй маазрал байв.

Соёлын тэргүүний ажилтан Э.Гантулга, Соёлын тэргүүний ажилтан П.Одгэрэл нарыг хэн ч нэвтрүүлгээ муу хөтөлдөг гэж хэлэхгүй байх. Гэхдээ тоглолтын дундуур ярьж байгаа зүйл нь утгагүй агаад заримдаа бүдүүлэг гэмээр үг хэллэг хэрэглэж байсан нь тэднийг үгийн баялаггүй гэж дүгнэхэд хүргэснийг нуух юун.

Яах вэ, барууны орнуудад тоглолт, нэвтрүүлгийг сонирхолтой, үзэгчдийг хөгжөөх үүднээс хөнгөхөн инээд хүргэхээр зүйл ярьж харагддаг. Хамгийн гол нь цагаа олоогүй яриа, зүйрлэл үзэгчдийг хөгжөех нь юу л бол.

Тийм нэгэн жишээнд хөтлөгч Э.Гантулгын хэлсэн зүйрлэл, үгийг хэлж болно. Тэрбээр тайзан дээр тоглолт хөтелж байхдаа хэд хэдэн удаа монгол хэлний үгийн санд байдаг доромж утгатай үгсийг хэлсэн нь зарим үзэгчийн эгдүүцлийг хүргэсэн юм. Бас өөрөө сэтгүүл зүйн салбарт ажилладаг байж сэтгүүлчдийг үргэлж хов жив хөөцөлддөг мэтээр хошигнон шүүмжилсэн нь цагаа олоогүй наргиа байв.

Тоглолтын хоёрдугаар хэсэгт олны танил болсон уран бүтээлчид ая дуугаа хүргэсэн, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, гавьяат жүжигчин Т.Ариунаа, гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин Б.Амархүү зэрэг үзэгчид алга ташилтаа харамгүй хайрладаг уран бүтээлч тус бүр гурван дуу дуулав.

Ялангуяа рок, попын гэр бүлийн отгон гавьяат "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнг тайзан дээр гарч ирэхэд үзэгчид халуун дотно хүлээн авч, тайзнаас буухад нь дахин нэг уран бүтээлийг нь сонсчих гэсэн санаатай алга ташсан хэвээр байсан.

Тоглолтын дундуур нэгэн сонирхолтой үзүүлбэр үзүүлсэн хүн бол "Хувьсал" продакшны жүжигчин, гавьяат жүжигчин У.Уранчимэг юм. Жүжигчилсэн тоглолт үзүүлсэн түүний гараа бусдаас үнэхээр содон байлаа. Канкан бүжигчид шиг хувцасласан түүний бүжиг залуучуудыг суудлаас нь өндөлзүүлсэн.

“Миний дуунууд-2014" тоглолтын сонирхолтой нэгэн үзүүлбэр бол хөгжмийн эохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, хийлч Ч,Дэлгэрцэцэг нарын хамтран тоглосон бүтээл байв, Энэ мэтчилэн рок, попын "акул"-уудын уран бүтээл Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын тоглолтыг "амь оруулсан" юм.

Тэдэнгүйгээр түүний тоглолт үнэндээ давсгүй болох байлаа. Дараа жил "Миний дуунууд-2015" тоглолт болдгоороо болно. Харин тэр үөд энэ удаагийн тоглолтоос арай өөр найруулга, уран бүтээлтэй тоглолт үзмээр байна, Тиймээс үзэгчийн байр сууринаас төрсөн сэтгэгдлийг минь хүлээж авна гэдэгт найдаж байна.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: