sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. Агаарын бохирдлын улмаас уушгины хор хавдраар нас барагсдын тоо нэмэгдэж байна гэж Хятадын нөлөө бүхий хууль тогтоогч анхаарууллаа.

Сүүлийн жилүүдэд бүх хорт хавдраар, тэдгээрийн дотор уушгины хорт хавдраар нас барагсдын тоо маш хурдацтай нэмэгдсэн гэж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчийн Их Хурлын Байнгын хорооны гишүүн, Хятадын байгалийн шинжлэх ухааны сангийн захирал Ян Вэй мэдэгдсэн юм.

Хятадын дийлэнх хэсгийг өвөл бүр нүүрс түлэх үеэр байнга утаа бүрхдэг билээ.

Утааны эх үүсвэрийг сайтар судлах шаардлагатай байна гэж Ян хэлээд, засгийн газрын харьяа есөн байгууллага, тэдгээрийн дотор Шинжлэх ухаан, технологийн яам болон Хятадын ШУА энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж нэмж хэлэв.

Агаарын бохирдолд тавих хяналтаа чангатгана гэж Хятад улс амласан юм. Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /APEC/ уулзалт удахгүй болох гэж байгаатай холбогдуулан агаарын бохирдлыг хянах тусгай төлөвлөгөөг Бээжин батлах ажээ. Үүнд, агаарын бохирдлын анхааруулгын дохио өгсөн тохиолдолд үйлдвэрүүдийг түр хугацаагаар хаах  зэрэг арга хэмжээг тусгана.

Г.Доржханд

Эх сурвалж: