sonin.mn

1991 онд Олон улсын чихрийн шижингийн холбооноос 11 –р сарын 14-ийг Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарлан тунхаглажээ. 11 сарын 14-ны өдөр анх инсулиныг гарган авах санааг сэдсэн Фредерик Бант гэдэг хүний төрсөн өдөр байна.

Фредерик Бант 1921 онд инсулин гарган авах багийг удирдаж байсан байжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр 2010 оны байыдлаар дэлхийн хэмжээнд 285 сая хүн ЧШ –ээр өвдөөд байна. Энэ тоо нь 2030 он гэхэд 2 дахин нэмэгдэх хандлагатай байна.

Манай улсын хувьд 1999 онд тус өвчнөөр нийт хүн амын 3% нь өвдөж байсан бол 2009 онд уг тоо 6,5% болж өсжээ.

Чихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүйл:

- Таргалалт тэр дундаа хэвлийгээрээ илүү таргалах таргалалт юм.

- Илүүдэл жинтэй хүмүүс нь хэвийн жинтэй хүмүүсээс ЧШӨ-өөр өвдөх эрсдэл 10-20% -аар илүү байдаг.

- Чихрийн шижин 2 өвчнөөр анх оношлогдсон хүмүүсийн 90% нь таргалалттай байсан.

- Таргалалтыг 10% -аар бууруулахад ЧШ өвчнөөр өвдөх эрдэл 50% -иар буурдаг.

Хэнд чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл өндөр байдаг вэ?

- Зохисгүй хооллолт/ ханасан өөх тос  их хэмжээгээр хэрэглэх,нүүрс ус , илчлэг ихтэй хоол хүнс их хэмжээгээр хэрэглэх/

- Хөдөлгөөний хомсдол

- Архи хэтрүүлэн хэрэглэх

- Тамхи таталт

Эдгээр эрсдэлт хүчин зүйлүүд нь чихрийн шижин өвчнөөр өвдөх шалтгаан нь юм.

Эдгээр хүчин зүйлүүд нь  бүгд амьдралын буруу хэвшилд орох бөгөөд хувь хүнээс шалтгаалсан өөрчилж болох хүчин зүйлүүд юм.
Эрүүл зөв зохистой хооллож, идэвхитэй хөдөлгөөн, дасгалыг тогтмол хиийж , хорт зуршлаас татгалзсанаар та бид чихрийн шижин өвчнөөр өвдөхгүй байх бүрэн боломжтой.
 
Зохистой , зөв хооллолт нь эрүүл саруул, урт удаан  наслахыг эрмэлздэг хүн бүрийн эрхэмлэн хэрэгжүүлэх дадал мөн.

Алтанцэгцүүхэй ӨЭМТ

2014 оны 11 дүгээр сар 14