sonin.mn

Монголын уламжлалт урлаг болох уртын дууг урт vргэлжилдэг бус vгээ нугалаа, айзам гарган сунжруулж, шуранхайлан дуулдаг болохоор ийн нэрлэсэн гэдэг. Учир нь дөрөвхөн минут vргэлжилдэг дуу арав хvрэхгvй vгтэй байх нь бий.

Тэгвэл энэхvv урлагийг олон нийтэд тvгээн дэлгэрvvлэх зорилгыг өмнөө тавьж, уран бvтээлээ туурвиж яваа “Язгуур” хамтлагийн гишvvн, дуучин А.Тvмэнжаргалыг энэ удаагийнхаа “Шинэ танил” буландаа урьж, ярилцлаа.

-Уртын дуу гэхээр надад төдийлэн сонирхолтой биш, заримдаа залхмаар ч юм шиг санагддаг. Яагаад заавал энэ чиглэлээр уран бvтээл туурвихаар шийдэв. Бvр “Язгуур” нэртэй хамтлаг байгуулаад шvv?

-Эхлээд хоёулаа мэнд усаа мэдэлцэх нь зөв байх.

-Өө, тэгэлгvй яах вэ. Танд энэ өдрийн мэнд хvргэе. Тантай уулзахаасаа өмнө энэ тухай л бодож явсан болохоор шууд л асуучихлаа. Жаахан ёсгvй аашилчих шиг боллоо, өршөөгөөрэй?

-Хvмvvс асуугаад л байдаг юм. Гэхдээ энэ чиглэлээр уран бvтээл туурвидаг хамтлаг их цөөхөн, бараг л байхгvй гэхэд болно. Яах вэ, дуучид ямар нэг дууг хамтран дуулах тохиолдол бий. Гэхдээ яг албан ёсны хамтлаг байхгvй шvv дээ. Тийм болохоор л зориглоод уран бvтээл туурвихаар шийдсэн.

-Гэхдээ нэг хэсэг “Шуранхай” хамтлаг л уран бvтээл туурвиж байсан санагдах юм?

-Тийм ээ. Өмнө нь “Шуранхай” хамтлаг л энэ чиглэлээр уран бvтээлээ хийдэг байсан. Харин эрэгтэй хамтлаг байгаагvй.

-Хамтлагийн залуус нэг ангийнхан гэж сонссон. Та хэд оюутан байхдаа хамт дуулдаг байв уу?

-Манай хамтлаг гурван гишvvнтэй. Бид Соёл урлагийн их сургууль төшссөн нэг ангийхан. Суралцаж байх vедээ бид гурав ангидаа ямар нэгэн дууг хоолой салган дуулж, бас болоогvй ээ нэг нэгнээсээ ярилцлага энэ тэрээ авч ангийнхнаа хөгжөөдөг байлаа. Сургуулиа ч төгслөө. Хамталагийн ахлагч Баянжаргал маань ч vндэсний урлагаа сурталчилхаар Солонгос явсан.

Харин Отгонзул бид хоёр Монголдоо тус тусынхаа ажлыг хийгээд амьдарч байсан. Ингээд жилийн дараа Баянжаргал маань ирж, шууд л хамтлаг байгуулахаар шийдсэн. Хvсэл, зорилго нэгдэж хамтлаг байгуулаад нэг их удаагvй байна.

-Тэгэхээр “Язгуур” хамтлаг байгуулагдаад хэр удаж байгаа гэсэн vг вэ?

-Өнгөрсөн зургаадугаар сард албан ёсоор байгуулагдсан.

-Жил ч болоогvй байгаа юм байна. Анхны уран бvтээлээ “Эрдэнэ засгийн унага” дууг сонгон дуулж, клип гаргасан гэсэн. Энэ дууг сонгосон нь ямар учиртай юм бэ?

-Монгол тvмний маань сайн мэдэх “Эрдэнэ засгийн унага” уртын дууг орчин vеийн хэв шинжид оруулан дvрсжvvлж олны хvртээл болгосон.

-Анхны уран бvтээлийг тань сонсогчид болон мэргэжлийнхэн хэрхэн хvлээж авав?

-Маш сайхан хvлээж авсан. Нийтээрээ “Сайхан уран бvтээл болжээ” гэж ам сайтай байхыг сонсоод бид гурав их урам зориг авсан. Харин энэ дууг сонгох болсон нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдvгээрт маш гоё дуу. Хоёрт нутгийн маань дуу юм.

-Нутгийн дуу гэхээр та Баянхонгор аймгийнх байх нь ээ?

-Ганц би ч биш бид гурвуулаа Баянхонгор аймгаас гаралтай.

-Тийм гэж vv?

-Тийм ээ, vнэн.

-Хамтлаг тань студи, продакшн ч юм уу, ямар нэгэн байгууллагад харьяалагддаг уу?

-Vгvй ээ. Одоогоор гэрээ, хэлэлцээр хийсэн студи, байгууллага байхгvй байна. Бие даасан хамтлаг гэж ойлгож болно.

-Цаашдын зорилго. Мэдээж их зvйл хийхийг төлөвлөсөн байх?

-Тийм ээ, төлөвлөсөн зvйл их бий.

-Жишээлбэл?

-Энэ сайхан эзэмшсэн мэргэжлээрээ цаашид олон сайхан уран бvтээл туурвих хvсэлтэй байна. Улмаар хойч vедээ Монголынхоо уламжлалт уртын дууг сурталчилан таниулах, өвлvvлэн vлдээх зорилготой. Тvvнчлэн энэхvv урлагийг дэлхийд таниулан сурталчлах чин хvсэл эрмэлзэл тээж явна.

-Санаж явбал бvтнэ гэдэг шvv дээ?

-Баярлалаа.

-Уртын дуу дуулдаг хvмvvс хөөмийлдөг байх нь элбэг. Ингэхэд “Язгуур” хамтлагийнхан бас хөөмийлдөг vv?

-Яагаад болохгvй гэж. Юм юмыг л оролдож vзэж байна. Морин хуур, гитар хөгжим оролддог л юм.

-Гэхдээ хөөмий, уртын дуу хоёрыг хоорондоо харш гэж ярих юм билээ?

-Vнэн л дээ. Уртын дуу дуулдаг хvн хөөмийлөхөөр хоолой эвдэрдэг. Учир нь хөөмийлөхийн тулд маш их хоолой шахдаг.

-Тvрvvн хоолой салгаж дуулдаг тухай ярьсан. Та гурав уртын дуугаа хоолой салгаж дуулдаг уу?

-Тийм ээ, хоолой салгадаг. Бас vндсэн хэв шинжээр нь ч дуулна.

-Та гуравт Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Тvвшинсайхан хоолойны хуваарилалт, дуулалт тал дээр ажиллаж, зөвлөгөө өгдөг гэж сонссон?

-Д.Тvвшинсайхан ахдаа маш их баярлаж явдаг. Бид гурав хамгийн тvрvvнд Д.Тvвшинсайхан ах дээр очоод “За ах минь, бид гурав нэг ийм чиглэлээр дуулдаг хамтлаг байгуулаад байна. Та зөвлөгөө өгөөч” гээд очиход маш сайхан уриалгахан хvлээж авсан. Бид гуравт амжилт хvсэхэд нь маш их баярласан. Vнэхээр их баярлаж, их урам орсон доо.

-Ингэхэд хамтлагийн залуус өөрсдийгөө урлагийн хvн болно гэж төсөөлж байгаагvй гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байна лээ. Тэгээд яаж яваад урлагийн хvн болчихсон юм бэ?

-Манай хоёр багаасаа л дуулдаг байсан. Уралдаан, тэмцээнд их оролцдог сургуульдаа нэр хvндтэй хvvхдvvд байсан юм билээ. Тиймээс урлагийн хvн болох нь ойлгомжтой байсан байх аа. /Инээв/

-Харин таны хувьд?

-Би эсрэгээрээ. Их ичимхий хvvхэд байсан. Дуулж, бvжиглэх зvйлийн vргэлж хойно нь vлддэг. Ямар сайндаа л 10 жилдээ урлагийн vзлэгт нэг ч удаа оролцож байгаагvй. Тийм л бvрэг, ичимхий хvv байсан даа. Харин ганцаараа гэртээ эсвэл хонины бэлчээрт байхдаа дуулж гарна даа. /Инээв/

-Хөгжилтэй юм аа. Урлагийн хvн болоогvй бол ямар мэргэжил эзэмших байсан бэ?

-Барилгын инженер л болох байсан даа. /Инээв/

-Орчин vеийн залуус уртын дуугаа нэг их сонирхдоггvй нь ажиглагддаг. Тэдний сэтгэлд нийцvvлэхийн тулд та гурав яг ямар арга барилаар уран бvтээлээ туурвихаар төлөвлөж байгаа вэ?

-Чиний хэлдэг зөв л дөө. Орчин vеийн залуус уртын дууг сонирхож, даган дуурайх тал дээр учир дутагдалтай байгаа. Гэхдээ нэг vеэ бодоход хvvхэд, залуусын сэтгэлгээ өөр болсон нь ажиглагддаг шvv.

-Жишээ нь?

-Vндсэрхэг vзэлтэй болж байна. Эх орон, нутаг усаараа бахархадаг болж. Ардын урлаг, тэр дундаа уртын дуу, морин хуураа их сонсдог болсон нь мэдрэгдэж байна.

-Vндсэрхэг vзэлтэй болж байна гэдэгтэй тань санал нэг байна. Магадгvй Монгол хvн бvрийн цусанд уртын дуу шингэсэн байдаг байх л даа?

-Гол нь орчин vеийн залуусыг уртын дуугаа сонсдог, vнэлдэг, ойлгодог болоосой гэж хvсч явдаг. Уртын дууг зөвхөн билэгдлийн чанартай дуулмааргvй л байна. Уртын дуу маань маш vнэ цэнэтэй урлаг шvv дээ.

Тийм болохоор энэ vнэт өвийг олон тvмэнд таниулахад жаахан ч гэсэн нэмэр болмоор байна. Чиний хэлснээр Монгол хvн бvрийн оюунд, цусанд уртын дуу шингээстэй байдаг байх.

Ямар ч Монгол хvн хичээвэл уртын дуугаа аялж чаддаг. Уртын дуу бол Монгол сонгодог шvv дээ. Хамгийн гол нь ард тvмнээсээ өвлөж ирсэн, сургаалийн өнгө аястай, ая нь их сайхан аргадаж байдаг дуу юм даа.

-Манай уртын дууг олон улсад хэрхэн хvлээж авдаг юм бол. Гадаад, дотоодод тоглолтоор явж л байсан байх?

-Олон улсын тvвшинд манай ардын урлаг маш нэр хvндтэй байдаг. Гадаадад тоглолтоор явж байхад, эсвэл дотооддоо жуулчдад зориулж тоглоход энэ нь vнэхээр мэдрэгддэг шvv.

-Уртын дууг морин хуур, лимбэгvйгээр төсөөлөхийн аргагvй. Хамтран ажиллаж байгаа хөгжимчид бий юу?

-Тэгэлгvй яах вэ. Юун төлөө энэ урлагт хvчин зvтгэж байгаа билээ. Найз нөхөд, хамтран ажиллаж байгаа хөгжимчид бий. Тэндээ маш их талархаж явдаг.

Уртын дууг морин хуур, лимбэ хөгжимгvйгээр, ардын дууг шанз, ятгагvйгээр төсөөлөхийн аргагvй. Гэхдээ эдгээрээс гадна орчин vеийн шинэлэг дуугаралтыг мэдрvvлэхийн тулд бvх нь боломжийг туршиж vзэж байна.

-Шинэ уран бvтээлvvд хэдийд vзэгч, сонсогчдод хvрэх вэ?

-Дараа дараагийн шинэ уран бvтээлvvд төлөвлөгөөнийхөө дагуу хийгдэж байна. Ардын болон уртын дуу дуулах зорилготой. Гэхдээ vндэсний хэв шинжээ алдахгvйгээр этно, орчин vеийн хөгжимлөг шинжvvдийг агуулсан, шингээсэн уран бvтээлvvдийг сонсогчдод хvргэхийг хvсч байна. Мөн vндэснийхээ хөгжимтэй хослуулах ёстой.

-Цаашдын тань уран бvтээлд амжилт хvсье. Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: