sonin.mn

Английн хөлбөмбөгчин Дэвид Бекхэм “Marina Bay Sands” зочид буудлын урилгаар Сингапурт айлчилжээ.

Айлчлалын зорилго нь Азийн томоохон боомт хотод зул сарын баярын уур амьсгал оруулах байв. Тэрбээр “Marina Bay Sands” зочид буудлын өмнөх талбайд зассан сүлд модны гэрлэн чимэглэлийг асаах ёслолыг гүйцэтгэсэн юм.

Мөн ёслолд хүрэлцэн ирсэн мянга мянган хүүхдэд зул сарын бэлэг тараажээ. Дэвид Бекхэм дөрвөн хүүхэдтэй ба олон улсын хүүхдийн төлөө байгууллага, буяны сантай хамтран ажилладаг алдартнуудын нэг юм.

Х.Эрдэнэ

Эх сурвалж: