sonin.mn

“Гараг” студийн захирал аялагч, сэтгvvлч Г.Бадамсамбуутай уулзахаар МVОНТ-ийн гурван давхарт байх студид нь явж очлоо. “Долоо хоногийн бvх л өдрvvдэд амралтгvй ажиллаж байгаа ч төлөвлөсөн ажлаа амжихгvй л байна.

Хоногийн 24 цаг заримдаа нvд ирмэх зуур л өнгөрсөн байх юм. Амждаг бол хийх ажил vнэхээр их байна санж “ хэмээсээр намайг тоссон юм. Цомхон ажлын өрөөндөө хоёр туслахтайгаа дараагийнхаа нэвтрvvлгийг монтажлаад vнэхээр л чөлөө завгvй ажиллаж байв.

Бvх л бичлэгийг нэг бvрчлэн хянаж маш анхааралтай ажиллаж байгаа нь аргагvй л өөрийнхөө ажилд сэтгэл зvрхээ өгч, vзэгч олноо ихэд хvндэлдэгийг нь илэрхийлж байлаа.

-“Гараг” студийн нэвтрvvлгvvдийг vзэж өөрийн тань намуухан дуу хоолойг сонсохоор бие сэтгэл тайвшраад, нэг ёсны сайхан амралт болдог. Харин vзэгч олондоо аялалын сонин сайхнаар сэтгэлийн тайвшрал олгож байдаг тэр нэвтрvvлгvvд тийм ч амар бvтдэггvй бололтой?

- Ерөнхийдөө ажиллагаа нэлээд орно шvv. Дэлхийн олон улс орон, тэгээд төрөлх Монгол орноороо аялан явж бэлтгэсэн материал бол хангалттай байгаа. Харин тvvнийгээ монтажлан телевизийн дэлгэцээр vзэгч тvмэндээ хvргэх эцсийн шат дамжлага нь чимхлvvр ажил ихтэй нягт нямбай ажиллагаа шаарддаг онцлогтой.

-Ойрдоо хvйтний эрч чангарч байна. Ийм vед суурин байна биз?

- Хvйтний эрч чангарлаа гээд суугаад байна гэж байхгvй л дээ. Саяхан Өвөрхангай аймгаар явж намрын сvvлийн зураг авч яваад ирлээ.Өвөрхангайд цас ороогvй, дулаахан байна лээ. Харин уржигдараас хvйтний эрч чангарсан сурагтай.

-Өвлийн аялал, зугаалга нь ялангуяа Скандиновийн орнууд, Канад,Аляск тийшээ сайн хөгжсөн юм билээ.Манайд энэ талын аялалын эхлэл тавигдаж байна уу?

-Нэг vе монголын өвлийн улирлыг бvр нэг vхмэл улирал шиг ойлгодог байлаа шvv дээ. Одоо тэр ойлголт vеэ өнгөрvvлж эхнээсээ гэсч байна.Ялангуяа дэлхийн дулаарлыг дагаад өвөл болдоггvй, цас мөс гэдгийг vзээгvй халуун дулаан орны хvмvvс төв Азийн нvvдэлчдийн амьдралыг газар дээр нь нvдээрээ vзэх, эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орны өвлийн улирлыг сонирхох сонирхол нь их болсон.

Өвлийн аялал жуулчлал дотроо өвлийн ангуучлал, нохой чаргаар аялах гээд олон хэлбэр байгаа. Сvvлийн vед манай аялал жуулчлалын салбарынхан тэмээний баяр, мөсний баяр хэмээх шинэлэг ажлууд хийх болсон нь энэ салбараас орох орлогыг нэмэгдvvлэхээс гадна хамгийн гол нь өвлийн улиралд Монгол руу чиглэх жуулчдын урсгалыг байнгын болгох давуу талтай юм.

Vvнээс гадна өвлийн аялалын хамгийн гол брэнд нь “Цагаан сар”-ын баяр ёслолын ажиллагаа мөн. За тэгээд суурин өвлийн спорт аялал жуулчлал хөгжиж байна. Улаанбаатар, Эрдэнэт зэрэг цанын баазуудтай газарт энэ төрлийн аялал сvvлийн жилvvдэд эрчимтэй хөгжиж байгаа. Зөв­хөн Улаан­баатарын цанын баазыг зорин ирдэг байнгын жуулчдын тоо жил бvр нэмэгдэж байна.

Энэ нь өвлийн аялал жуулчлал Монголд жинхэнэ утгаараа хөгжиж эхэлж байгаагийн тодорхой vзvvлэлт юм. Саяхнаас ОХУ, Монгол Улсын иргэд харицан визгvй зорчдог болсон нь өвлийн аялал, жуулчлалд тодорхой дэмжлэг томоохон тvлхэц болох нь ойлгомжтой. Одоо хамгийн гол нь өвлийн суурин жуулчны баазуудыг олноор нь байгуулж, сурталчилгаагаа маш сайн хийх хэрэгтэй байгаа юм.

-Сvvлийн vед Монгол орноороо нэлээн дорвитой аялаад байх шиг санагдсан?

-Эх орныхоо сайхан газруудаар хойшдоо ч аялна. Урьд нь ихэвчлэн Европын орнуудаар аялсан аялал зонхилж байсан.

-Саяхан Бельгийн тухай vзэж байсан санагдана. Хэзээний аялал байсан бол?

-За байз. 2011-2012 онуудад Европын нэлээн олон орноор дараалсан аялал хийж байсан Бодвол тэр vеийн аялал байсан болов уу. Харамсалтай нь Европоор аялсан сvvлийн нэвтрvvлгvvдээ монтажлах нь байтугай нэлээн эрт авсан материалуудаа бэлтгэж амжихгvй л яваад байна.

- МVОНТ-ийн дэлгэцээр гаргаад байх цаг олдохгvй байна уу. Өөр арилжааны олон телевиз байгаа шvv дээ?

- Хаашаа ч хөдлөхгvйгээр бэлэн байгаа материалуудаа монтажлан долоо хоногт нэг удаа бvрэн хэмжээний нэвтрvvлэг хийгээд байхад хоёроос гурван жил тасралтгvй vзvvлэх бэлээхэн материал надад байж л байна. Шилж сонгоод vзvvлээд байх сонирхолтой нөөц архив бол хангалттай байгаа.

-Та өөрөө хvсэхгvй байна уу, өөр бас шалтгаан байгаа юм уу. Аялалын нэвтрvvлгийг худалдан авах телевиз олон л байх учиртай?

-Сэтгvvл зvйн аялал жуулчлал гэдэг өөрөө тодорхой хэмжээний өртөг зардал шаарддаг ажил. Аялалын нэвтрvvлгийн vнэлгээ одоохондоо их тааруухан байгаа. Өнөөдөр зөвхөн аяланыхаа хэдэн нэврvvлгээ эфирээр цацаад амьдрах боломж байхгvй.

Нэврvvлгээ хийнгээ завсар чөлөөгөөр нь бусад төсөл, хөтөлбөрvvд дээрээ ажиллаад цаг зав багатай байдаг. Бидний амьдарч байгаа энэ нийгэм хэн сайн сэтгэж, тvргэн шуурхай ажиллана тэр хэрээрээ амьдрал ахуй нь баталгаажиж, хэн залхуураад шинэ юм хийхгvй байна тэр хvн аяндаа шахагдаад vлддэг хуультай.

Товчхондоо зөвхөн аялан явж нэвтрvvлэг хийгээд продакш­­ ныхаа хэдэн хvмvvсийг цалинжуулан амьдрал ахуйгаа аваад явах боломжгvй тул өөр бусад ажлаа ч хажуугаар нь амжуулан хийгээд явж байгаа гэж ойлгож болно. Энэ онд “Гараг” студидийн хувьд vvсэн байгуулагдсан 15 жилийн хугацаанд даруухан амжилттай буюу цөөвтөр нэвтрvvлэг шинээр бэлтгэн vзvvлсэн жил байлаа.

Уг нь бол жилдээ 50 гаруй нэвтрvvлэг байнга гаргадаг байсан. Энэ жил бусад ажил руугаа нэлээн их анхаарал хандуулснаас иймэрхvv vр дvн vзvvлсэн хэрэг. Нэг ёсондоо vнэлгээ муу, хvлээж авах орчин тааруухан байгаа нь манай ажилд нөлөөлж байна.

-“Гараг” студи байгуулагдаад 15 жил болоход ойролцоогоор хэдэн нэвтрvvлэг дэлгэцээр цацаж vзvvлсэн бол.

-“Гараг” студи маань 1999 онд байгуулагдсан. Би 1997 онд Англид сурахаар явсан.Тэндээс тодорхой хэмжээний Англи хэлтэй болоод ёстой л ганзага дvvрэн олзтой ирж байлаа.

Ирэнгvvтээ л хvvхэд насныхаа мөрөөдөл болсон дэлхийгээр нэг хэрэн хэсч, аялан жуулчлах ажил маань эхэлсэн тvvхтэй. Хамгийн анхны нэвтрvvлгээ “Бурхан Халдун”-аас бэлт­гэсэн материалаар хийж тэр vедээ шуугиулж л байлаа.

Өнөөдрийн байдлаар 600-аад нэвтрvvлэг хийсэн байна лээ. Монголд анх удаа тогтвортой аялалын нэвтрvvлэг хийж эхэлснээрээ бахархаж явдаг. Сэтгvvл зvйн аялал жуулчлалын салбар цоо шинээр vvсч хөгжихөд миний оруулсан хувь нэмэр их бий.

-600-аад нэврvvлэг гэдэг маш их хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдсан нvсэр ажил гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Таниас өөр хvн мэдэхгvй адал явдал, санаанаас гардаггvй учрал тохиол олон байгаа даа?

-Аялал болгон адал явдлаар дvvрэн байдаг. Эйдинбургийн цайзны мухарт хоног төөрvvлж, гудамжинд ч хонож л явлаа.

-Сэтгэлээс гардаггvй сонин учрал тохиолоосоо яриач?

-Израйль улсын нутаг дэвсгэр, Сөнөсөн тэнгисийн хойд эргийн хөндийд Иордан голын баруун эрэгт Масада нэртэй цайз бий. Одоогоос 2068 жилийн өмнө Ромын цэргvvд Израйль улсыг эзлэхэд тэр цайзад 967 хvн бvгж vлдээд гурван жилийн турш харийн булаан эзлэгчдийг эсэргvvцэн тулалдсан гайхамшигтай тvvхийг тэр цайз хадгалж байдаг.

Гаднах ертөнцөөс тусгаарлагдсан цайз бvтэн гурван жил тэсвэрлэн тулалдсаар сvvлдээ аргагvй эрхэнд хоол хvнс нь дуусч, хvvхэд эмэгтэйчvvд нь ядарч туйлдаад ирэнгvvт дайсанд амьдаараа олзлогдож тэдний бах тавыг хангахгvй гээд бvгдээрээ амиа хорлож vхэцгээсэн эр зоригийн дуулал болсон гайхалтай сэтгэл уярмаар тvvх байдаг юм.

Еврейчvvд айхавтар ухаалаг холын бодолтой хvмvvс тулдаа цайзын мухрын нvхэнд хоёрхон хvнд хоол хvнснийхээ vлдэгдлийг шавхан өгч нууснаар тэр хоёр нь амьд гарч өөр хаана ч тохиолдоогvй сэтгэл уярч, өр өвдмөөр энэ тvvхийг хvн төрөлхтөнд мэдрvvлсэн тvvхтэй.

-Тэгвэл хамгийн их өртөг зардлаар аялсан аялалынхаа талаар сонирхуулахгvй юу?

-50 сая ам доллараар бvтээгдсэн Туркийн тухай аялалын цогц нэвтрvvлэг байгаа. Манай нэг телевизээр Туркийн талаар таагvй мэдээлэл гарч тэндээс улбаалан Монголчуудад хvрсэн Туркийн тухай буруу ташаа ойлголтыг залруулах vvднээс Туркчууд надад хандснаар хамгийн их өртөг зардлаар бvтсэн энэ аялалаа хийсэн.

Миний нэвтрvvлгvvд бол сонгомол аялалынх буюу классик төрлийн аялал. Ерөөсөө бvх л зvйлээ урьдчилан төлөвлөж зөвхөн аялалд өөрийгөө бvрэн дvvрэн зориулсан хvний ажил байгаа юм.

Сvvлийн vед арилжааны телевизvvдээр сонирхогчийн журмаар хийсэн аялалын нэвтрvvлгvvд гарах болсон нь сайшаалтай хэдий ч мэргэжлийн хvний нvдээр харахад дутуу дулимар зvйл их байна. Ер нь бол сэтгvvлч болгон аялагч, судлаач байх ёстой юм.

-Увс, Ховд, Баян-Өлгийгөөр ойр ойрхон явдаг юм шиг байна лээ. Ялангуяа Увсын Зvvнхангай сумаар?

-Монгол хvний аль ч орон газрын хvмvvсээс ялгардаг онцгой ялгаа нь нутгаа санах өвчин буюу “носталгия” байгаа юм. Би ч адилхан төрсөн нутгаараа жилдээ заавал нэгээс хоёр удаа очдог.

Тэгээд ч Хан Хөхийн нуруунд төрсөн хvv нь байтугай сонссон хvн дахин дахин очдог тийм л гайхамшигтай сайхан хангай байгаа юм. Увсын Зvvн­хангай, Өндөр­хангай, Цагаан хайрхан, Баруунтуруун гэсэн дөрвөн суманд Элжгэн халхууд амьдардаг.

Бvр эртний домогт овог аймгууд одоо хvртэл хэвээрээ хадгалаг­дан vлдсэн. 13-р зуунаас өнөөдрийг хvртэл нэгэн цул болж, vндэс угсаагаа алдалгvй барьсаар ирсэн энэ дөрвөн суманд Элжгэн халхын цөм нь байгаа. Энэ тvvхийг яривал бид хоёрын цаг, цаас хvрэлцэхгvй урт тvvх хөвөрнө.

Элжгэн халхууд мэргэн ухаантай заргач байдлаараа, шилийн сайн эрсээрээ, хурдан мориороо, цуутай сайн бөхөөрөө,халхад зартай сайн дуучдаараа гэсэн таван шинж чанараараа vеийн vед алдартай. Засагт ханы хөх харчууд гэдэг чинь уг нь Хан Хөхийн эрчvvдийг л хэлдэг байсан юм.

-Хан Хөхийгөө ярихаар л өөрийн тань нvд сэргээд явчихлаа?

-Хөхийдөө очихоор л сая нэг уужуухан амьсгаа авч сэтгэлийн тайвшралыг мэдэрдэг болохоор тэр. Өнөөдрийн энэ их эрчимжсэн нийгэм, тэчьяадсан шунал хvсэл, уур бухимдлаас тvр ч болов зугатаж байгаа л хэрэг юм даа.

Гэхдээ хойшдоо хvн төрөлхтөн сэтгэлгээний амар амгаланг эдэлж, тайван амьдралыг хэзээ ч vзэхгvй байх аа. Хичнээн мөнгө төгрөгтэй баян чинээлэг болох тусмаа мөхөл рvvгээ ойртож байх шиг аймшигтай санагдах боллоо. Хvн төрөлхтөн аймшигт шалгуурын өмнө тулж ирээд, яах аргагvй хvчин мөхөсдөөд зогсчихлоо шvv дээ.

-Аялагч Г.Бадамсамбуу судлаач болсон гэж сонсогдоод байгаа?

- 2011 оноос судалгааны ажил хийж байгаа. Гэхдээ эрдмийн зэрэг хам­­гаалах гэх­ээсээ илvvтэйгээр өө­рийн биеэр судалмаар зvйлvvд удаан ху­га­цаанд ан­заарагдсан учраас өөрийнхөө хэм­­жээнд шин­жлэх ухаа­ны ажил руу орохгvй бол болохгvй боллоо. Хөгширлөө.

Би ба­гын судалгаа шинжилгээний ажилд их дуртай байсан. Уран зохиол, яруу найраг, сэтгvvл зvй гэж баахан явлаа. Нэг мэдсэн гараас гарсан зvйлгvй, өөрт байгаа жаахан нөөцийг гаргасан зvйлгvй байна. Тийм учраас судалгааны ажил руу эрчимтэй орсон. Гэхдээ гэнэт судалсан юм биш.

Ер нь оюутан байхаасаа тvvх, угсаатны чиглэлээр ганц нэг өгvvлэл бичдэг, эрдэм шинжилгээний илтгэл тавьдаг байсан. Судалгаа гэдэг чинь мөнгө олдог зvйл биш шvv дээ. Судалгааг хийж байгаа хvнд нь хэцvv. Гэхдээ судалгааны бvтээлээр хvмvvс хооллодог.

Дэлхий ертөнц юугаар хооллож байгаа юм. Энэ машин, техник, компьютер чинь шинжлэх ухааны vр дvн. Тvvх, vнэт зvйлс нь мэдэгдэж байгаа болохоор vvнийг хvмvvс судалж vлдээсэн учраас хvмvvс оршиж байгаа юм. Тиймээс тvvхийн чиглэлээр судалгаа хийж байна.

-Сvvлийн vед нvvдэлчдийн соёл иргэншил мөхөж байна гэж их ярих боллоо?

-Тийм. Энэ иргэншил удаан оршиход хэцvv. Яг сонгодог уламжлалд тулгуурласан сvvлчийн нvvдэлчид нь монголчууд юм. Тэр дундаа Төв Азийн хээр талд нvvдэлч иргэншлийн хамгийн супер нь Морьт иргэншил юм. Гэтэл хамгийн супер иргэншил нь бусад иргэншлийн бvслэлтэнд орчихоод байна.

Өөрөөр хэлбэл суурьшмал иргэншил нь хумиж явсаар биднийг суурьшмал иргэншлийн vнэт зvйлс, тэдний давуу талыг зайлшгvй хvлээж авахад хvргэлээ. Сvvлийн хорин жилд бид цэвэр даяар буюу суурьшмал иргэншлийн хамгийн давуу vнэт зvйлсийг хvлээгээд авсан гэсэн vг.

Vvний өмнө 5000 жил оршсон нvvдэлч иргэншил гараа өргөөд бууж өгч байна. Яг хутганы ирэн дээрх шиг vед бид амьдарч байна. Бид 20-р зуунаас тvvхээ шинжлэх ухаанч маягаар судалж ирсэн. Гэхдээ тэр нь vзэл суртлын хvрээнд хязгаартай судалж байсан.

Харин сvvлийн хорин жил чөлөөт байдлаар, их өргөн хvрээнд, хэлхээ холбоотойгоор судлах бололцоо гараад ирж байгаа юм. Энэ бол монголын судлаачид өөрсдөө Төв Азийн нvvдэлчдийн иргэншлийн асуудлыг судалж эхэллээ гэсэн vг.

Д.Түвшин

Эх сурвалж: