sonin.mn

Монголчууд уржигдархан хоёр дахь мянганы суут их хvн, эзэн Чингис хааныхаа мэлмий гийсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрvvлсэн билээ.

Өвлийн тэргvvн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр монгол тvмний заяа буян тэгширсэн олон сайхан vйл явдал тохиосноос хамгийн яруу алдартай, дэлхий дахиныг бишрvvлсэн томоохон ялалт, тvvхэн амжилт нь мэргэжлийн сvмогийн дээд зиндаанд 32 дахь тvрvvгээ өргөсөн их аварга Хакухо М.Даваажаргалын тvрvv байлаа.

Энэ сарын 19-нд Японы Фvкvока хотноо эхэлсэн Кюvшюv башёг манай сvмочин залуус 129 сая хvнтэй, эдийн засгийн нийт хvчин чадлаараа дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг их Япон гvрнийг байтугай дэлхийн нийтийг гайхшруулсан тvvхэн их ялалтаар өндөрлvvлсэн юм.

Тэмцээний сvvлийн өдөр ёкозvна Хакvхо, ёкозvна Какvрюv нар оноолт таарсан бөгөөд нэг даваагаар илvv байсан 69 дэх аварга Хакухо өрсөлдөгчдөө ямар ч боломж өгөлгvй дохёгоос хvч тvрэн гаргаж 32 дахь тvрvvгээ хvртсэнээр Япончуудын хувьд амьд домог нь байсан агуу аварга Тайхогийн “эвдэгдэшгvй” хэмээсэн дээд амжилттай зэрэгцэж ирлээ.

Сvмо бөхийн тvvхэнд домог болон vлдсэн 48 дахь ёкозvна Тайхо Коки хамгийн сvvлд 1971 оны нэгдvгээр сарын башёд тvрvvлж, энэ өдрийг хvртэл сvрдэн бишрvvлж байсан 32 дахь цомоо өргөсөн тvvхтэй аж. Уржигдрыг хvртэл Тайхо аваргын өргөсөн 32 цомыг “Эвдэгдэшгvй, агуу амжилт” гэцгээж байсан Япончуудын хувьд Монгол Дархан аваргын хvv, мэргэжлийн сvмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал энэ цагийн амилсан бурхан, сvмогийн дээд шvтээн нь боллоо.

Аливаад vндэстний бахархалт vзлээ нэгдvгээрт тавьж, сvмогийн ёс жаяг, уламжлалыг дээд зэргээр сахин хvндэлдэг Япончууд тэмцээн өндөрлөсний дараа их аварга Хакухо М.Даваажаргал сvмогийн ордонд цугласан vзэгчдэд хандаж vг хэлэхдээ эхлээд Монголын ард тvмэн, аав, ээждээ зориулан эх хэлээрээ vг хэлснийг яах аргагvй хvлээн зөвшөөрч, талархалтай хандсан нь их аварга Хакухо М.Даваажаргал сvмогийн нэр төрийг дээдлэн хvндэлж, агуу их нэр төртэйгөөр авч яваагийнх нь хариуд vзvvлсэн дээд зэргийн хvндэтгэл болов.

Тэрээр “Бөртэ чоно, Гоо маралын удмын хvv би өөрийн хайртай Тайхо аваргын ачийг хариулж, тvvний дээд амжилтад хvрсэндээ, Монголын ард тvмэндээ эвтэй байвал хvчтэй байж, юунд ч хvрч чаддаг юм аа гэдгийг харуулсандаа баяртай байна” хэмээн хэлсэн нь их аварга Асашёорюу Д.Дагвадоржоос хойшхи хоёр дахь удаа Монголоороо мэндчилгээ дэвшvvлсэн хэрэг болов.

Энэ өдөр ёкозvна Харvмафvжи озэки Котошёогикvгээр 11 дэх, Монгол сvмочдын алтан хараацай, олон олон амжилтын эзэн Кёкvтэнхо Н.Цэвэгням Чиёомарvгээр 10 дахь даваагаа авсан юм. Мөн Тэрvнофvжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Ичиножёо А.Ичинноровоор тавиас дээш хувийн амжилтаа vзvvлж чадлаа. Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Кёкvшюvхо Т.Эрдэнэбаатар нар бvгд найман даваатай башёг өндөрлvvллээ.

Тэгвэл мэргэжлийн сvмогийн дээрээсээ хоёр дахь зиндаа жюvрёод Монгол Улсын начин Алтангадасын хvv Хvчитбаатар 10 жилийн дараа хоёр дахь удаагаа тvрvvлж, дараа сарын башёд дээд зиндаанд дэвшин барилдах бол­зол хан­гасан юм. Тэрээр “Токицvказэ” дэвжээд харьяалагддаг бөгөөд жюvрёо зиндааны зvvн жигvvрийг манлайлан барилдаж, 12 даваа гурван унаатайгаар 10 жилийн дараа жюvрёо зиндаанд хоёр дахь тvрvvгээ хvртсэн нь энэ юм.

Их эзэн Чингисийн мэлмий гийсэн тvvхт 852 жилийн ойн баярын өдөр хvчирхэг сvмочид маань ардын Японыг ийнхvv дайвалзуулсан бол өнгөрсөн бямба гарагт Казахстаны Жамбыл мужийн төв Тараз хотод Казахын домогт бөх Балуан Шолакын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан Казах кvресийн (казах бөх) Олон улсын “Евразия Барысы” тэмцээн хоёр дахь жилдээ зохиог­дож, Монгол бөх­чvvдийн ялалтаар өндөрлөсөн юм.

Энэ тэмцээнд Европ болон Азийн шилдэг 12 баг өрсөлдснөөс өнгөрсөн жилийн тэм­цээнд хоёрдугаар байрт шалгарсан Монголын баг амжилтаа ахиулж “Евразия барыс”-ын тvрvv багаар тодорч, 50 мянган ам.долларын шагнал хvртжээ. Улсын харцага О.Бахыт дасгалжуулагчтай манай багийн бvрэлдэхvvнд Г.Хэрлэн, Х.Цагаанбаатар, М.Дагвадорж, Х.Цогтгэрэл, Б.Сугаржаргал нар барилд­сан.

Манай бөхчvvд эхний учраа ОХУ-ын багийг 5:0-ээр илvvрхсэн бол дараагийн өрсөлдөгчид болох Киргиз­­ийн баг мон­гол­­чуудад юм болоогvй. Тэднийг мөн л 5:0-ээр хожсон. Манай бөхчvvд бараг бvгдээрээ өрсөлдөгчөө цэвэр ялсан байна.

Хагас шигшээд Тажикстаны багийг 5:0-ээр ялснаар Монголын баг “Евразийн барыс”-т хоёр дахиа финальдав. Аваргын төлөө дэвжээний эздийг нутаг дээр нь 4:1-ээр ялж өнгөрсөн жилийн хариугаа авч чадсан юм. Тажикстаныг 3:2-оор ялсан Гvржийн баг гуравдугаар байрт оржээ.

Өнгөрсөн бvтэн сайнд Японы Наритa хотноо өндөрлөсөн самбо бөхийн насанд хvрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эрэгтэйчvvдийн 68 кг-ын жинд Д.Төмөрхvлэг, эмэгтэйчvvдийн 48 кг-д М.Уранцэцэг нар АЛТ, 72 кг-д Ц.Наранжаргалхvрэл медаль хvртсэн бол, тэмцээний хаалтын өдөр эмэгтэйчvvдийн 56 кг-д ОУХМ Д.Сумъяа дэл­хийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь алтан медалиа хvртсэн бол эрэгтэйчvvдийн 90 кг-д Л.Отгонбаатар, 100 кг-ын жинд Б.Ариун-Эрдэнэ, +100 кг-д П.Батмөнх нар мөнгөн медаль зvvс­нээр Монгол­ын сабочид дэлхийн 80 орон оролцсон энэ удаагийн тэмцээнээс багаараа хvрэл медаль хvртэв.

Жvдо бөхийн дэлхийн хошой аварга М.Уранцэцэг, дэлхийн гурван удаагийн аварга Д.Сумьяа нарын хувьд ОХУ-ын бөхчvvдийг ялж, Наритагийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсан юм.

Ийнхvv Монгол бахар­хлын өдөр Бөртэ чоно, Гоо маралын удам, их эзэн Чингисийн vр сад хөх толбот монголын хvчирхэг эрчvvд, дэлхийд данстай бvсгvйчvvд маань гурван сая хvрэхгvй элгэн садан монголчуудынхаа магнайг тэнийлгэж, даян дэлхийд Монгол эрс, Чингисийн баатруудын алдар сууг дахин мандуулж, ялгуусан их ялалтаа зарлан тунхаглалаа. Хурай, хурай, хурай.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: