sonin.mn

ТОКИО. /NHK/. Улсынхаа хоёр лигээ өгсөн хугацаанд амжиж нэгтгээгүйн улмаас Японы сагсан бөмбөгийн холбоог /ЯСБХ/ сагсан бөмбөгийн олон улсын удирдах байгууллага гишүүнчлэлээсээ хаслаа.

Аравдугаар сарын эцэс гэхэд эрэгтэйчүүдийн хоёр лигээ нэгтгэхийг ЯСБХ-д Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИВА/ үүрэг болгосон байжээ.

Улсдаа сагсан бөмбөгийн бүрэн засаглалыг хангах чадваргүй байна гэж Японы холбоог ФИВА буруушаасан байна.

Олон улсын ямар нэг байгууллага Японы спортын нэг ч байгууллагын эрхийг урьд нь ингэж хасч байгаагүй юм.

Г.Доржханд

Эх сурвалж: