Нийслэлийн удирдлагууд Найрсаг Улаанбаатар төсөл хэрэгжүүлж жилдээ таван сая жуулчин хүлээж авдаг болох зорилт тавиад байгаа. Сайхан л санаа. Тийм зорилгод хүрэхийн тулд мэдээж гадаад зочдынхоо ая тухыг хангах олон ажлуудыг шат дараатай хийх болов уу.
Зам, уулзвар, гэр хорооллыг сайхан болгоод байгаагаас нь харахад тэд чадах байх гэсэн итгэл төрж л байна. Тиймээс хийх ажил дээр нь хошуу нэмэрлэе.
Манай оронд жуулчны визээр орж ирсэн хятад ажилчин аль эсвэл жуулчин мөн боловч үүргэвчтэй тэнүүлчингүүд ихэнхдээ хэсүүчилж байна. Мөн солонгос, япон жуулчин ирсэн ч ханз бичгээр бичсэн өөрсдийн нутаг нэгтний буудал, ресторан хавиар байж байгаад л буцдаг.
Тэд бидний гадаад валютаар Орос улсаас авдаг бензин түлшийг л хороолцоход хувь нэмрээ оруулдаг шиг санагддаг юм. Нэгэнт улс оронд маань наалдацгүй бол тэднээр бараг яах юм бэ. Харин аль ч улсаас жуулчин ирсэн үйлчлээд байх халтар хултар боловч хэлний захтай хүмүүс манайд зөндөө бий.
Жил бүр хэдэн мянгаараа солонгосоос ирж байгаа хар ажилчид маань лав тэр зүгээ хариуцаад байж чадна. Тэгэхээр бүх албан байгууллагуудын хаягыг монгол хэлээр бичиж, хоолны газар ч танилцуулгаа монголоороо тавьчихаж байя.
Бид өмнөд монголынхоо ах дүү нарыг бүгдийг л орчуулж хэрэглэх гэдэг хэмээн шоолдог. Гэвч биднээс өөр хэн энэ хэлээр ярьж байгаа юм. Бидний хэлийг юм бүхэн дээрээ давхар тавьдаг орон байна уу.
Ингэж чадвал жуулчид ирээд хэрэн хэсэхдээ монгол хөтөч авахаас аргагүй болно. Тэднийг цалинжуулна. Ядаж энэ нь эх оронд минь үлдэг. Хэл соёлоо дээдэлж байгаа орон ч муухай харагдахгүй. Гэхдээ зөвхөн үйлчилгээний соёл, тав тухыг өндөр болгосныхоо дараа ингээрэй. Тэгэхгүй бол ер нь хэн ч ирэхгүй болчихно.
Ж.Энх
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Zuv sanaa. Demjij bna.
Zov sanaa... Daanch said n demjihgui dee
МОНГОЛЫН ХАРМАЙНЫ ХУЛГАЙЧ НАРЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ЧОЙЖАМЦЫН ГАНТӨМӨР БУЮУ ГӨӨГӨӨГИЙН ДАХИН БЭЛДЭЖ МЭРГЭШҮҮЛСЭН ШИЛЭГДМЭЛ ХУЛГАЙЧ НАР ЧАДАЛТАЙ НЬ ЗҮҮН ӨМНӨД АЗИ БЭЭЖИНГИЙН ХАЛААСЫГ ГӨВӨЖ АРАЙ БАГАШААХАН ӨСӨХ ИДЭР ХУЛГАЙЧУУД ЖУУЛЧДЫГ ДАГАЖ БАЛЧИРУУД НЬ НАРАНТУУЛ ИХ ДЭЛГҮҮРҮҮДЭЭР ШАНАГАН ХОРХОЙНУУД НЬ БОЛОХ ХӨДӨӨНӨӨС ИРСЭН СОНИРХОГЧ НАР АВТОБУС МЭТЭЭЭР ДОНШУУЧИЛЖ АЗ ЭЗЭЭ ҮЗЭЖ БАЙНА.
ХАЛААС УХАХ ДАМЖААНД АВЪЯАСТАЙ ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ ШАЛГАРУУЛАН СУРГАХААР БҮРТГЭЖ БАЙНА.ГЭХ ЮМ ХААНА ЮМ БОЛ.СУРАГ ДУУЛБАЛ ХЭЛЭЭД ӨГӨӨРЭЙ