Монгол Улсаас анх удаа 2005 онд найруулагч Д.Бямбасүрэнгийн бүтээл "Ингэн нулимс" баримтат кино дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагнал болох "Оскар"-ын шагналд нэр дэвшсэнээс хойш даруй арван жилийн хугацаа өнгөрчээ. "Ингэн нулимс" кино тэр үедээ ганц Оскарт нэр дэвшсэн төдийгүй, Баварийн телевизийн шагнал, Баварийн шилдэг киноны шагнал, “Director Guide of America award”, “Германы киноны шагнал” зэрэг томоохон шагналуудыг хүртэж байжээ.
Түүнээс хойш Олон улсын кино наадмуудад амжилттай оролцсон кино тун цөөхөн. внгөрсөн жил найруулагч С.Бямбаагийн бүтээл “Алсын удирдлага” кино дэлхийн томоохон кино наадамд зүй ёсоор тооцогддог “Пусан”-ы олон улсын кино наадмын “Шинэ давалгаа” төрөлд тэргүүн байр эзэлсэн бөгөөд дэлхийн томоохон хэвлэлүүд ч энэ талаар онцолж байсан. Шинэ давалгаа төрөлд хамгийн олон бүтээл өрсөлддөг төдийгүй тухайн наадмын өнгө гэрлийг тодорхойлдог томоохон төрөл аж.
Мөн энэ наадамд найруулагч Х.Хоролдорж “Шарга даага” бүтээлээрээ оролцсон гээд дурдвал Олон улсын чанартай кино наадмуудад амжилттай оролцсон тохиолдол ховорхон үзэгдэх болжээ. Жилд хэдэн кино шинээр төрдөг тухай судлавал урт жагсаалт гарах нь ойлгомжтой. Гэтэл тэдний дунд арай илүү урлагийн торгон мэдрэмжтэй, найруулагчийн чадвар давамгай Л.Таванбаярын “Хүдэн”, Б.Ганболдын “Улаан дөрвөлжин” зэрэг уран сайхны кинонууд үзэгч багатайн улмаас сар ч гаралгүй хаагджээ.
Эдгээр киноны тухай шүүмжлэгч Х.Чойдогжамц “Өнгө мөнгөний улаан цагаандаа гарсан кино-менежемент, кино-бизнесийн үер (үнэндээ хэт театрчилах гээд орилж чарласан эмгэнэхүй, эсвээс хахаж цацсан марзаганахуй дийлсэн кинонууд) дунд, триллэрээ гүйцэхгүй кино олширсон энэ цагт урлагтай айлссан нэгээхэн кино гарч байхад бид өөрөөр ярих ёстой” гэжээ.
Сайны хажуугаар саар гэгчээр сайн бүтээл төрөхийн сацуу кино урлагт арилжааны сэтгэхүй, кино бизнесийн шинж давамгайлсаар л байна. Ямар нэгэн баяр ёслолд зориулаад кино хийчихдэг, цаашлаад “ямар нэгэн” ном бичиж , урлагийг арилждаг уран бүтээлчид олноороо төрөн гарч байна. Валентиний баяр болох гэж буйг тохиолдуулаад кино хийчихнэ, цэргийн баярыг ташруулаад ном гаргачихна.
Нөгөөхийг нь үзэж, унших хүн мундахгүй. Баяр ёслолыг алгасадаггүй бидний зан дээр шоу хийж байгаа нь тэр. Хамгийн ойрын жишээ дурдахад “Халх голын 75”-н жилийн ойд зориулан бүтээсэн “Эх орон дуудаж байна” уран сайхны кино муухан хошин шогоос ч дор болсныг мэдэх хүн цөөнгүй байгаа. Эхнээсээ авхуулаад дуусах хүртлээ уйлж, унжиж, ийш тийшээ гүйсэн гурван цэргийн адал явдлаар дүүрэн энэ кино үзэгчдэд “Халх гол”-ын дайнд оролцож эх орныхоо төлөө халуун амиа өргөсөн эрэлхэг дайчдын талаар ямар ч мэдээлэл өгөөгүйн зэрэгцээ монгол эр хүний жудгийг харин ч нэг доошоо хийх шиг болсон.
“Ирээдүйгээс ирсэн нь” хэмээх орос киноны муухан хуулбар төдий энэ киног энгэртээ одон медиалаа гялалзуулсан буурлууд үзэж суухдаа сэтгэл нь хэрхэн хямарч байсныг төсөөлөхөд ч гунигтай санагдана.
Мөн кино урлагт мэргэжлийн чадварлаг жүжигчид дутагдаж байгааг ч хаа хаана аа анхаарах цаг болжээ. Нэгэн үе мисс, топ моделуудаар гангарч байсан кино урлагт өнөөдөр хип хопчдын эрин үе ирсэн мэт “Эцсийн цэг Э зогсоол”, “Алтан ус”, “Дөрөв хоног” зэрэг сүүлийн үед гарч байгааг киноны бараг 50 хувьд хип хопчид тоглосон гэхэд хилсдэхээргүй болж.
Нэгэнт хип хопчид өөрсдийнхөө дуу хоолойг уран бүтээлээрээ илэрхийлж, тэднийг сонсдог хүрээлэл бий болчихсон байхад гэнэт кино урлаг руу “үсэрч” орж ирээд байгааг юу гэж ойлгох вэ. Кинонд тоглочих жүжигчин олдохгүй болсон гэвэл тэрэн шиг “худлаа” юм байхгүй.
Сар тутам нээлтээ хийн үерлэж байгаа энэ олон кино үзэгчдийн оюуны хэрэгцээг хангаж чадах уу. Эсвэл олон нийтийн урлагийн мэдрэмж, сэтгэхүй хэтэрхий доройтсноос сайн киноны үзэгч багасч, зонхилох хэсэг нь инээдмийн болон солонгос цувралуудын хуулбар төдийхөн кино руу хошуураад байгаа хэрэг үү.
Нийгмийн болж бүтэхгүй бүхнийг урлагаар дамжуулан үзэгчдэд хүргэх нь зөв ч гэлээ нөгөө талдаа эерэг сайн талыг нь ч бодолцож үзмээр санагдана.
Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглүүштэй нэгэн явдал тохиосон нь күжигчин Б.Амарсайхан Холливудад очиж “Марко Поло” хэмээх кинонд тоглосон явдал байлаа. Уг кинонд монгол хүн тоглосон өдийгүй монголын түүхтэй салшгүй холбоотой. Ер нь л дэлхий нийтээрээ монголын түүхийг гүнзгийрүүлэн судлахад “Марко Поло” кино түлхэц өгөх нь ч маргаангүй.
Сүүлийн арван жилд Чингис хааны түүхээр Казакстанаас эхлээд олон улс кино хийсэн. Гэтэл бид өөрсдөө хааныхаа түүхээр хийсэн кино хэд байна вэ. Хорь гаруй жилийн өмнө хийсэн “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг гарын таван хуруунд багтам хэдхэн түүхэн сэдэвт бүтээлээс өөр далайцтай хийсэн томоохон кино одоо хүртэл төрөөгүй л байна.
“Хатанбаатар Магсаржав”, “Өглөө”, “Тунгалаг тамир” гээд түүхийн хэсэгхэн үеийг харуулсан кинонууд байгаа ч “Их Монгол Улсын” төрт ёс, түүхэн үйл хэргийг харуулсан сонгодог хэмжээний кино хэзээ төрөх бол. Жүжигчин Б.Амарсайхан Холливудад очоод ирснийхээ дараа өгсөн ярилцлагадаа “Бидэнд дэлхийн кино урлагт гарч ирэх ганцхан боломж байгаа. Тэр нь түүхээ л барьж кино хийх” гэжээ.
Тиймээ, бид нэгэнт далайцтай түүхэн кино хийх шаардлагатай болсныг дэлхийн кино урлагийн чиг хандлага батлаад өгчихлөө. Ялангуяа “Монгол” гэж цээжээ дэлдэх дуртай мөртлөө нууц товчоогоо уншаагүй залуучууд язганалдаж байгаа одоо цагт кино урлагаа хөгжүүлж, дэлхийн тавцанд гаръя гэвэл түүхэн кино хийхээс өөр сонголт үлдээгүй ч байж мэдэх юм.
Мэдээж түүхэн кино бүтээхэд зардал мөнгөний асуудал эн тэргүүнд тулгарна. Мөнгөтэй нэг нь түүхэн кино хийчихэж чадахгүй байгаа учраас төр засаг ч энэ салбарт хүч хаях цаг болжээ. Зохиолч Шүүдэрцэцэг “Ану хатан” нэртэй түүхэн зохиолоороо кино хийсэн ч магтахаасаа шүүмжлэх нь олон байсан. Учир нь “Ану хатан” хэмээх зохиол нь өөрөө түүхэн зохиол болж чадаагүйтэй холбоотой.
Зохиолч хүн түүхэн зохиол бичихийн тулд түүхийн номууд сөхөж харахаас эхлээд асар их судалгаа шинжилгээ хийх шаардлагатай. Түүхэн уран зохиолын бүтээлд “уран сайхны” үнэн гэж нэрлэгдэх зохиогчийн шийдэл байдаг ч тэр нь түүхэн зүйн зарчим, бодит үнэнийг гуйвуулахгүй байх ёстой. “Ану хатан” зохиолд зөвхөн Ану хатан гэдэг хүнийг товойлгож гаргаж ирэхийг зорьсоноос бус тухайн үеийн нийгмийн амьдрал, хэл, соёлын онцлог зэргийг олигтойхон тусгаагүй. Ийм зохиол кино болсноор зөвхөн үзэгчдийг төөрөгдөлд оруулахаас цаашгүй бүтээл болдгийг уг кино баталсан. Зөвхөн зураглаачийн кино л гэж түүнийг хэлж болно.
Мөн хувьсал продакшны бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино өнгөрсөн намар үзэгчдийг байлдан дагуулж, ашиг орлогоороо тэргүүлж байсныг санах хүн олон бий. Уг кинонд 1980-аад оны үед Чингис хаанаа магтсан хүн шоронд ордог тийм бурангуй нийгэм байсан уу гэсэн асуулт үзэгчдийг багагүй төөрөгдөлд оруулж байсан.
Байсан бол яагаад түүхэнд тэмдэглэгдэж үлдсэнгүй вэ. Улсын их баяр наадмын үеэр хулгайч, янхан, архичдыг хөдөө рүү цөлж байгаад баяраа тэмдэглэдэг байсан уу. Хэтэрхий үнэмшилгүй энэ киног үзээд уйлсан гэх олон хүнтэй тааралдсанаа нуух юун. Түүхийг ингэж гуйвуулсаных нь төлөө л уйлмаар санагдана.
Хувьсал продакшн оюутан залуусын хичээл эхлэх үе буюу оюутнуудын ид мөнгөтэй байх үеэр киноныхоо нээлтийг хийж ашиг орлого олж байгаа нь ч нууц биш. Хэдийгээр кино урлагт драм хэрэгтэй ч хэтэрхий их орилж, чарласан, үнэнийг гуйвуулсан хэт театрчилсан драм хэрэггүй байлтай.
Ц.Ариунтуяа
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Энэ баримтат кино бол урлагийн гавъяат Бадраа гуайн баримтат бүтээлийг хуулбарласан юм байналээ Худлаа гэвэл МҮОНТВ-ийн алтан сангаас үзэж болно Үнэндээ зохиогчоос ньзөвшөөрөл аваагүй бол оюуны том хулгайч юун оскорт нэр дэвших Эсвэл Бадраа гуайн хамаатан хүүхэн юмуу Би 2 ууланг нь үзээд хэлж байна Одоо Наранзун ач нь олж үзээд өвөөгийнхөө бүтээлтэй харьцуулаад үз Манайд оюуны хулгайч хуульгүй болохоор яахав цаашдаа шийтгэх байлгүйдээ
... Ардчилалын жилүүдэд Монгол Улсын Урлагын гэлтгүй бүхий л салбар уналтанд орсон . Бүр тодруулж хэлвэл Монгол Улсын дэвшилтэт гэсэн болгоны хойтохыг унших гэж Харийнхан болон ардчилсан хужаанууд луйварчид урвагчид ихэд хичээнгүйлэн зүтгэсэн . ... Гэхдээ тэд байгаа бодит өв рүү нь дайрсан , ... Харин Монгол хүний зүрхэнд улалзан асаж буй гал , Монголын Гэрэл гэгээт ертөнцийг тэд хэзээ ч булингартуулж чадахгүй гэдгийг баттайяа хэлж чадах байна . ... Мэдээж , ... Энэ ороо бусгаа хүнд үе , харийн эзэмшил , хужаа цустангууд , дотоодын урвагчид, луйварчидын бузар эзэрхийлэлийн цаг үе төгсөж , ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж, тамын гүнд хаягдах болно. ... Хахир хатуу болгон ард хоцорч , ... Анхны бороо ороход байгаль дэлхий өнгө засан сэргэдэг шиг , Монгол Ардын Тулгар Төр тогтох үед Монголын улс төр , эдийн засаг , нийгэм , боловсрол , соёл урлаг гэх мэт бүхий л салбар хүчээ аван өсөж өндийн, хөгжих болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
argagyi shyy dee yzegchid geed bgaa xymyys ni dandaa zaluuchuud ted bol zygeer l marzagnal ineedem sadar samuun yamar xyyxen yaj nytsgelsen tuxai l yarina shyy dee odoogiin zaluuchuudiin uxamsar ni dendyy doroi bolchixson yum daa..ternees xuduugiin bayasgalan ch yumuu martagdashgyi namar shig kino xiibel yzexgyi alaan xyadan nytsgen xyyxenee l ilyyd yzne tegexeer argagyi yum daa...ter zerleg tsetsegsiin xylemj geed yostoi xogiin tenegyyd l uilj yzexeer tiim kino tergyylsen gexeer oilgomjtoi bgaa biz dee...shal xudlaa tiim yum xiij bdag nairuulagchiig ni buudan alaxad ch bagadna xezee tiim zyil bsan yum be..
Жеймс Камерон оюуны өмчийн хулгайч?!? Титаник онгоцны сүйрлээр хийгдсэн уран сайхны болон баримтат кино википедиа-д бүртгэгдсэнээр нийт 24 байна. Харин манайхан бол ганцыг нь л мэднэ... Тэгвэл Ноён Жеймс Камерон оюуны өмчийн хулгайч уу? Үгүй!!! Яагаад гэвэл Титаник онгоцны сүйрэл гэдэг өөрөө түүхэн үйл явдал. Үүнтэй яг адил ингэ хөөслөх гэдэг монголын зан үйлээр хэн ч хэдэн ч кино хийж болно. Тэрийг хэн ч өмчлөх эрхгүй юм шүү.
zuvhun tuuh tuuh geed bailtgui setgelgeenii turliin mongol ontslogtoi kinonuudaar ch delhiid garch bolno. sain hiij chadval shuu dee.
хийц нтр бол яаах вээ дараагийн асуудал гол нь зохиол...сайн зохиол шүүдээ
… Ардчилсан хужаа Ц Элбэгдорж нь найруулагч гуншинтай И Нямгаваа гээч этгээдийиг 2012 оны 7 - р сард АНУ аас дуудан ирүүлж Хүүхэд Залуучуудын театрыг нураан, устгаж мөнгө хөрөнгийг нь хувьдаа завшиж Монгол Улсад онц их хохирол учруулсан гэмт үйлдлийг нь дэвэргэж байгаа мэт Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор хужаа хорон сэтгэлээрээ найршаан шагнасан. ... Монгол Kино нэгтгэлийг дампууруулж , Монгол kиноны хөгжлийг зогсонги байдалд оруулан , Монголын урлагийн үнэт өв болох Мандухай сэцэн хатан киноны хөгжим гэх мэт олон бүтээлүүдийг устгахад гар бие оролцсон Солонго гээч луйварчин этгээдийг шагнан , гэмт үйлдлийг нь хаацайлан одоо хүртэл нөгөөх нь Монгол кино нэгтгэлийн захирал хэмээх албан тушаалдаа тухлан сууж , бусармаг үйлдлээ үйлдсээр байгаа . ... Харин Монгол Циркийг нуранги болгохоос хамгаалан хөрөнгө оруулалт хийж , тордон өндийлгөсөн эх оронч сэтгэлгээтэй Аса Дагвадорж шиг хүмүүсийг элдвээр гүтгэн, түүний үйлсийг харлуулах нь хужаа муур багш Баобаартангуудын ганц дуртай хийж чаддаг ажил нь болохоор хэвлэл мэдээллээр дайран довтлох ажиллагаа нь ердийн хужаа сэтгэлгээгээрээ хорлох ажлаа гүйцэтгэж байгаа гэдгийг Монголчууд ойлгож эхэлсэн . . Монголын Ард түмний бүх л сайн сайхан бүхнийг устгаж мөхөөх нь Aрдчилсан хужаануудын гол үндсэн үүрэг болохоор өөрөөр ч байх аргагүй юм. ... Монголыг Хятадчилах далд бодлоготой Шинэчилсэн хэмээх Xууль бус Засгийн газрын хоосон хонгио баригч гүтгэгч сайд болох Тэмүүжин гээч нь орчин үеийн төхөөрөмжтэй эмнэлгийг эрх мэдлээрээ түрий барин устгасан бол, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр нэг эмэгтэйгээр удирдуулсан нэртэй цаана нь хужаанууд юу дуртайгаа хийж байна. Энэ мэтчилэн дурдаад байвал Aрдчилсан нийгмийн үнэн төрх , Xарийн далд колончилолын эхний алхам нь aрд түмний оюун мэлмийг цэнэглэгч ариун газруудыг хааж , устган өөрийн бохир соёлыг түгээхэд оршдог гэдгийг Монголчууд сүүлийн 20 иод жилд хошин шог хэмээх оюуны доод түвшингийн урлаг , элдэв хүчирхийлэл , алаан хядаан , шалиг завхай эрээ цээргүй явдлаар дүүрсэн Холливуудын киноны цуглуулгаар тархи оюунаа буртаглаж , .... Мөнгөтэй хүн , компанийн захирлын эхнэр болохын тулд юу ч хийхээс буцахаа больсон шуламнуудын атаа, хар хорсолоор дүүрсэн , эс бөгөөс түүүхэндээ хэзээ ч хүрээгүй өндөрлөгт Солонгос үндэстнээ хуурамчаар өргөмжилж бусдыг хуурсан Солонгосын савангийн дуурийг үзэж , өөрсдөө ч мэдэлгүй өргөн дэлгэр Монгол сэтгэлгээгээ алдаж , мянга мянган жилдээ шавааралдан амьдарч ирсэн Хятад , Солонгос мэт өчүүхэн сэтгэхүйтэй болж байгаа нь нэгэн цагийн эмгэнэл гэх бөгөөд . ... аль ч талаараа ардчилсан хүчирхийллээр зэрэмдлэгдсэн ... хоёрдогч бүтээгдхүүний хогын цэг болсон мэт амьдралаараа туулж мэдэрцгээв . ... 1990 оноос эхлэн Харийнхан тэр тусмаа Хятадуудын бодлоготойгоор, болгоомжтой явуулж байсан Монголыг Хилгүй , Хэлгүй , Газаргүй, Малгүй , Бэлчээргүй болгох ажиллагаа 2012 оны УИХ ын сонгуульд АНУ ын санал тоолох хар машин , харийн урвагчийн одонт Содномцэрэнгийн СЕХ той хавсран Ардчилсан хужаа Ц Элбэгдорж тэргүүтэй ардчилсан хужаа луйварчид урвагчид ард олны саналыг санаатайгаар өөрчлөн, хууран мэхлэх арга замаар Монголын төрийн эрхийг хууль бусаар гартаа бүрэн атгасан цагаас эхлэн улам эрээ цээргүй , улам түрэмгий шинж чанартай болж байгаа гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй Монгол кирилл бичгээс дөрвөх үсэг хасах , Уран зохиолын хичээлийг сургуулийн хөтөлбөрөөс хасах тухай , Хил хамгаалах газрын үйл ажиллагааг зогоож Боомтын тухай шинэ хуулийн дагуу 4 сарын 1 нээс Хужаанууд өөрсдөө Гадаадын Иргэн Харьятын газрын нэрэн доор Монголын хилийн шалгалтыг хийх болж байгаа нөхцөл байдлаас мэдэж байгаа гэж бодож байна. Үүнтэй зэрэгцэн Газрын тухай шинэ хуулиар Харийн тэр тусмаа Хятад хүмүүст 100 жилээр газар өмчлүүлэх заалт орсон бөгөөд дээр нь Гадаадын Хөрөнгө Оруулалтын тухай хуулиар болон Ашигт малтмалын шинэ хуулийн Монголын төр Стратегийн орд газрууудаас татгалзах заалт болон бусад хужаа хорон бодлогоор зохицуулагдан Хятад луйварчдын Монголын эдийн засгийн салбаруудыг Ардчилсан хужаа хуулийн хамгаaлалт дор гартаа оруулах боломжийг хялбаршуулан хуульчилж өгсөн . Урт нэртэй хууль ч ... Монголчуудыг сайхан үгээр халхавчлан дээрэмдэх ажиллагааны нэг хэсэг буюу Алтны рояльтын татварыг 2,5 % болгон бууруулах ажил амжилттай хэрэгжсэн мөн Ц Мөнхбаяр нарыг 21 жилээр яллаж олон түмнийг айдсаар хүлж багласны дараагаар батлуулахаар ээлжээ хүлээн Монголын гол, ус , бэлчээр нутаг Хятад луйварчид , Ардчилсан хужаа шуналтангуудын цөлмөн устгах бохир бодлогоор тулгуурласан цаазын тавцан дээр зогсож буй байдалтай өдөр хоногийг өнгөрөөж байна. Хуулийн олон шинэчлэлийн цаана Монголын төрт ёсны хамгаалалт алдагдаж , үр дүнд нь чухамдаа өмнөд талдаа хилгүй болж байна гэдгийг тэнэг хүн ч байсан ойлгохоор нөхцөл байдал үүсэж , тусгаар тогтнолд заналхийлах аюулын харанга бодитойгоор дэлдэж байна. ... Малыг их хэмжээгээр Хятад вакцин нэртэй хороор тарих ажил ихэд далайцтай явагдаж эхэлж байна. Арай ч үгүй байлгүй хэмээн бодож байгаа гэнэн итгэмтгий зантай та бүхэн өөрсдийнхээ нүдээр Хятад угшилтай Вакцин нэртэй хороор тариулсан Баянхонгорын Монгол охин хэрхэн зовж байгааг харсан байх гэж бодож байна. ... Энэ бүхнийг харсаар, мэдсээр байж дуугүй суух эрх ямар ч Монгол хүнд байхгүй гэдгийг хатуу сануулья. !!! Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ногоорох болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Hollywood zaragdahgui l bol urlag bish gedeg onoloor yavdag. Tiim ch uchraas kino bol tsever business bolohoos, bidnii meddegeer communist uzel surtaliig tugeedeg urlag nertei propoganda bish. Muu ch gesen kinonuud garch l baig. Ter dundaas sain ny shigshigdeed uldene. Ter uyed harin jinhene delhiin hemjeenii kino hiih tuhai yarij bolno. Odoo bol bid yaaj kino hiih baitugai kino gej yu yum gedgee ch sain medku bn
сайн бод сааайн бод. Бодох хэрэгтэй байхгүй юу даа. Сайн бод :D
гадаад дотоодоос янзан бүрийн шагналыг нь л чирж ирэхгүй бол тоодоггүй бие биенээ харах ч үгүй уран бүтээлчидээр дүүрсэн бгаа шүү дээ.Сайн уран бүтээл гэж төрсөн гэнэ үү тэгэж төрддөгүй л байхгүй юу тэр чинь төрөхдөө тэсэлж дэлбэлж цуурайтаж бут хага цохиж цочроо өгч л төрдөг байх...монголд кино урлаг гэх юм алга болсон шааваас даа шааваас....
Манай шүүмж ийм түвшинд байгаа үед хөгжихөд бэрх л дээ. Арилжааны киногоо гадуурхаад байж болохгүй. Арилжааных байна у, сонгодог, авангард байна уу ерөнхийдөө л киногоо дэмжих нь зүйтэй. Киногоо шүү дээ. Мөн кинонд бүр тийм өргөн хүрээгээр нь шүүмжлэх гэж байгаа бол ядахдаа л трэйлер триллер гэж утгын хувьд хоорондоо ямар ч хамааралгүй ойлголтуудыг ялгаж салгаж бичиж чаддаг байх хэрэгтэй. Тийм хэмжээний боловсруулсан мэдээлэлтэй байх хэрэгтэй.
Цаадуул нь шүүмжилээд шүүмжилээд угаас тоодоггүй л биз.Дээр нь бас Хүдэн УЛаан дөрвөлжин хоёрыг сайн кино гэх юм хммм мэдкү юм даа.Бусад киночид нэртэй гаруудыгаа бодвол арай өөр л байх арай өөр нь сайн гэсэн үг биш л байх... мөн үү
Saihan hariullaa
Бидний махбодийн залхуурлын тод жишээ бол хүүхэлдэйн кино. Гадаад кадр бүрийг зурж хийдэг байж. Оросын чоно, Америкийн муурыг бид мэднэ. Одоо маш хялбар хийх технологи гарчихсан олон жил болж байна. Юу ч байхгүй хэвээр. Зөвхөн сайд орлогч дарга түшмэдүүд, гавьяат алдартнууд л холхилдоно. жишээ нь Эрдэнэтунгалагийн концертод очтол репер сүхбаатарын хүү гэгч Монгол дээлээр нүүрээ тахалж алиалагч адил концертийн бараг тал хувийг ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ хэмээн хоолойгоо сөөтөл бахирч үймүүлж байх юм. Энэ чинь урлагийн сайн сайхныг,хүний хосгүй авьяас билгийг мэдрэх гэж концерт үзэхээс бус хорооны намын хуралд юмуу гудамжны жагсаалд оролцож буй биш шүү дээ. Ичгүүртэй. Сүүлийн үед авьяас нь дууссан шуналтнууд рдын дуу хуурыг дагаж хонь дагасан цөөвөр чоно шиг бахиралдах болов. Үүнийгээ урлагийн шинэ төрөл гаргаж байна хэмээн бахирах шинжтэй. Саяын тэр нөхөр Марийнский театрт очиж хүн төрлөхтөнд хайртай хун шувуунд хайртай хэмээн бахираач чаддаг юм бол.
нэг их аятайхан ойлголоор бичсэн эд биш санагдлаа. Ямартай ч бичж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ урлаг гэдэг чинь нэг талаар хэрэгцээ л дээ. Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж үл чадвал хөнгөн бийрийг хөшихийн хэрэг юусан гэсэн үг нэг үгээр бүгдийн хэлчихэж байгаа юм. Тиймээс аль аль талд нь онцлогууд байнаа. Арилжааны кино бүтээл хоёрыг хослуулсан сайн бүтээл ч бий. Тэгтэл бид түүхээрээ бут ниргэх ч хэцүү даваа шүү. Энгийн юмааа сайн хийж сурсан хойно оролдох нь дээр байхыг үгүйсгэхгүй