sonin.mn

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын сагсан бөмбөгийн холбооны "Голден Стэйт Уорриорз" багийг "Мемфис Гризлиз" баг 105:98 оноогоор буулган авч улирлын тоглолтод 16 дараалсан ялалтыг нь зогсоосон байна.

Уг тоглолтод "Мемфис Гризлиз" багийн төвийн тоглогч Марк Газол 24 авч, "Голден Стэйт Уорриорз" багийн Клэй Томпсон 22 оноо авч багаа тэргүүлсэн бол уг багийн холбон тоглогч Стифен Карри 25 довтолгооноосоо есийг нь амжилттай болгож 19 оноотой тоглолтыг дуусгажээ.

Майк Конли, Зак Рэндольф нар 17 оноо авч, "Мемфис" багийн тав дараалсан хожлоо авахад  хувь нэмрээ оруулсан байна. Винс Картер 16 оноо авснаар, энэ улирлын хамгийн өндөр оноогоо энэ тоглолтод авчээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: