sonin.mn

ТОКИО. /Kyodo/. Токиогийн 2020 оны зуны олимпын наадмын спортын төрөлд боулингийг багтаахыг дэлхийн боулингийн холбооны тэргүүн санал болгожээ. Дэлхийн автомат боулингийн холбооны ерөнхийлөгч Кевин Дорнбергер даваа гарагт Японы Ерөнхий сайд асан Ёширо Мори, Токиогийн 2020 оны зуны олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн нартай уулзсан байна.

Уг уулзалтын дараа Дорнбергер, “Боулинг бол спортын нэг төрөл. Дэлхийн олон хүн энэ спортын хорхойтон болсон” гээд, “Хэрвээ Японы боулингчид олон улсын тэмцээнд оролцвол медаль хүртэх боломж бий” гэжээ. Тус холбоо 2020 оны олимпод 72 боулингчныг эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хосын гэсэн гурван ангилалд өрсөлдүүлэхээр зэхэж байгаа аж. Спортын хэдэн арван төрөл, тэдгээрийн дотор, бейсбол, эмэгтэйчүүдийн софтбол, каратэ болон сквошийг олимпод багтаахыг хүсч байгаа билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ"