sonin.mn

АСТАНА. /KAZINFORM/. Америкийн алдарт дуучин, жүжигчин, XX зууны урлаг соёлын алдартнуудын нэг Элвис Преслийн анхны дуу бичлэгийг 300 мянган доллароор дуудлагаар худалджээ. “Рок-н-Роллын хаан” гэгддэг түүний “Миний аз жаргал” дууны дуу бичлэгийг энэ сарын 8-нд нэрээ нууцлахыг хүссэн нэг эрхэм худалдан авсан байна.

Түүний мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан уг дуудлага худалдааг зохион байгуулжээ. Элвис энэ дуугаа Америкийн Мемфис хотын “Sun Records” дуу бичлэгийн студид 18 доллароор бичүүлж байсан гэнэ. Тэрбээр зүрхний өвчин, мансууруулах бодист донтсон болон бусад шалтгааны улмаас ердөө 42-хон насандаа таалал төгссөн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: