sonin.mn

ПАРИС. /ITAR-TASS/. Францын цэргийн албан хаагч байсан наад зах нь 10 хүн лалын шашны үзэл санаанд нэвтэрч, Сири, Ирак дахь байлдааны ажиллагааны бүсэд илгээдэг хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлд элсэн оржээ. Ийм мэдээлэл тус улсын хэвлэлүүдэд лхагва гарагт гарсан байна. Энэ мэдээллийн зарим хэсгийг Францын Батлан хамгаалахын сайд Жан-Ив Ле Дриан нотолжээ. Ийм тохиолдол “маш ховор” болохыг тэрбээр хэлсэн байна.

“Цэргийн албан хаагчид байсан хүмүүс можахедуудын талд балмад явдалд оролцохоор уруу татагдах тохиолдлын жишээ маш ховор” гэж Батлан хамгаалах байгууллагын тэргүүн мэдэгджээ. Тэрбээр хэвлэлүүдэд энэ сэдвээр гарсан мэдээлэлд тайлбар хийсэн байна.

Үүний сацуу, Эр-эф-и радио станцын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Францын армийн анги нэгтгэлүүдэд цэргийн алба хааж байсан тус улсын иргэд лалын шашинт босогчдын талд орсон тохиолдол дор хаяж 10 байгаа аж. Тэдний дийлэнх нь алба хаасныхаа дараа “Лалын улс”-ын талд байлдахаар Ирак, Сирийг зорьсон гэж тус радио станцын эх сурвалж нотолж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: