sonin.mn

Нүүдэлдэг зэрлэг амьтдыг хамгаалах Конвенциас манай улсын санаалчилсан хонин тоодог шувууг хамгаалах санаачилгыг дэмжжээ. Уг шувуу нь ОХУ, БНХАУ, Монгол улсын нутаг дэвсгэрт 2000 орчим тоо толгой үлдсэн нэн ховор шувуу аж. Хонин тоодог шувууны үржлийн хугацаа хавьгүй урт бөгөөд арван жилд үрждэг амьтан учраас ийнхүү устаж үгүй болоход ойрхон болоод байгаа юм. Энэ шувуу манай Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Увс, Сэлэнгэ аймгийн зэлүүд талд цөөн тоогоор тааралддаг ажээ.

Эх сурвалж: "Хөдөлмөр"