
ЕРЕВАН, 2025 оны долоодугаар сарын 4 /Xinhua/. Арменийн эрх баригчид тус улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад (ШХАБ) гишүүнээр элсүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Энэ тухай Арменийн ГХЯ-ны хэвлэлийн албанаас пүрэв гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.
"Бүгд Найрамдах Армени Улс нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, хүч хэрэглэхгүй байх, хил халдашгүй дархан байх зэрэг ШХАБ-ын үндсэн зарчмуудыг баримталж, тус байгууллагын гишүүн болох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв" гэж мэдэгдэлд дурджээ.
Армени улс одоогоор ШХАБ-д яриа хэлэлцээний түнш орны статустай.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0