sonin.mn

СӨҮЛ. /Yonhap/. Энэ онд НҮБ Умард Солонгосын хүн амыг тоолохоор төлөвлөж байгаа бөгөөд үүнд зориулан Өмнөд Солонгос 1.3 сая доллар хандивлахаар шийджээ. Коммунист Умард Солонгосын нийгэм болон айл өрхийн талаар судалгаа явуулах гэж буй НҮБ-ын Хүн амын санг /ХАС/ дэмжихэд Солонгос хоорондын хамтын ажиллагааны сангаа ашиглахаар Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам төлөвлөж байна. Умард Солонгосын хүн амыг 2008 онд тоолох үед Өмнөд Солонгосын Засгийн газар 2.3 сая доллар хандивлаж байжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: