sonin.mn
БРЮССЕЛЬ. /ITAR-TASS /. Афинд одоо хэрэгжиж буй санхүүгийн тусламжийн хөтөлбөрийг Европын групп болон Грекийн эрх баригчид дөрвөн сараар сунгахаар тохиролцжээ. Афинд үзүүлэх санхүүгийн тусламжийн шинэ хөтөлбөрийн асуудлаар эцсийн шийдэлд хүрэхэд маш хэцүү байх болно гэж Европын Холбооны эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан комиссар Пьер Московиси Европын групп болон Грекийн эрх баригчдын хооронд хийсэн төлөвлөөгүй уулзалтын дараа мэдэгдсэн байна.
 
“Грект одоо хэрэгжиж байгаа санхүүгийн тусламжийн хөтөлбөрийг дөрвөн сараар сунгасны ачаар шинэ хөтөлбөрийн талаарх санхүүгийн шинэ гэрээ боловсруулах асуудлыг бид хэлэлцэж эхлэх боломжтой болно” гэж Европын комиссар цохон тэмдэглэжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж "Монцамэ" агентлаг