Энэ сарын 20-ны өдөр буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын гуравдугаар багийн нутаг Тал булгийн-Адаг гэдэг газарт нутаглаж байсан малчныхаас оройн 18.00 цагийн үед гэр рүүгээ гарсан 14 настай хүү шуурганд төөрчээ.
Шуурганд төөрсөн хүүгийн ар гэрийнхэн оройн 22.34 цагийн үед аймгийн Онцгой байдлын хэлтэст дуудлага өгснөөр Онцгой байдлын газрын 9 албан хаагч, орон нутгийн 40 иргэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Шуурга намжсаны дараа төөрсөн хүү нутгийн айлд очсон байсныг тогтоожээ.
Ж.Батсайхан
Эр сурвалж "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
yamai daa. eleg buten, eruul enh, az jargaltai, evtei nairtai bhiig buh humuust huseye
Сайн байцгаана уу? Ашгүй, яамайдаа, амь мэнд байна гэдэг. Эвий минь, ээж, аав, гээд гэр орныхон нь сэтгэл нь амарч, элэг нь дэвтэж бүл бүтэн байна гэдэг хичнээн сайхан. Хүүхдүүд минь, гагц та нар ч гэлтгүй хэн маань ч тэр хөдөө газар, ахуйгаа дагаад өөр хоорондоо газар холдож амьдран сууцгаадаг улсууд маань орой үдэш, нарны гэрэлтэй өдөр ч гэлтгүй хангай дэлхийнхээ цагийн аясыг харж цаг агаар "горьгүй" ч юмуу , оройтсон үедээ зочилсон айл саахалтдаа өнжиж хоноод агаар салхи наашилсан аятай тавтай болохоор гэр орон руугаа явцгаавал зүгээр юмдагуудаа хэмээн санагддаг. Хэдэн биеэрээ амьд мэнд амар байхад учиртайдаа, болоод, босоод л ирчихнэ.