sonin.mn

"Freezone" хамтлагийнхан удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болон эр цэргийн баярыг тохиолдуулан АНУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа ая дуугаа өргөн барихаар болжээ.

Тэд ийнхүү 9 жилийн дараа алс хол суугаа элэг нэгт Монголчууддаа зориулан аялан тоглолтоороо бэлэг барьж байгаа юм. Тоглолт Чикаго хотноо ирэх сарын 7-нд, Вашингтон хотноо 8-ны өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр болно.

Харийн нутагт эх орон, ээж аав, амраг хайрт ханиа санагалзан суугаа та бүхэн нэгэн үдшийг эх орондоо очсон мэт дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл тус хамтлагийн тоглолтыг зориорой.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг