sonin.mn
ЖЕНЕВ. /ITAR-TASS/. Хоёрдугаар сарын 27-ноос хойш “Эбола” вирусээр үүсгэгдсэн өвчнөөр нас барагсдын тоо 54-өөр, халдвар авагсдын тоо 88-аар нэмэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ даваа гарагт нийтэлсэн мэдээлэлд дурджээ. Халдвар тархсанаас хойш Гвиней, Либери болон Сьерра-Леон улсад нийт 23 913 хүн халдвар авснаас 9714 нь нас барсан байна.
 
Либерид “Эбола”-гийн халдвараар барагсдын тоо 4057-д хүрч, 9265 хүн халдвар авчээ. Сьерра-Леонд арай цөөн буюу 3530 хүн нас барсан боловч бусад орныхтой харьцуулахад харьцангуй олон хүн халдвар авсан байна. Тус улсад 11 443 хүн аюултай вирусийн халдвар авчээ. Гвиней улсад эдгээр хоёр оронтой харьцуулахад халдвар авсан болон нас барсан хүний тоо харьцангуй цөөн байна. Тус улсад 3205 хүн халдвар авснаас 2127 нь нас баржээ. “Эбола”-гийн халдварын тохиолдол мөн Мали, Нигери, Сенегал, Испани, Их Британи, АНУ-д бүртгэгдсэн билээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: