sonin.mn
ХАБАРОВСК./RIA Novosti/. ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн /ДЦТ/ цэргийн албан хаагчид энэ онд олон улсын хамтарсан таван цэргийн сургуулилтад тухайлбал, Хятад, Энэтхэгтэй хамтарсан сургуулилтад оролцоно гэж тус тойргийн командлагч хурандаа генерал Сергей Суровикин мэдээлжээ. “Мото буудлага болон нисэх хүчний анги нэгтгэлүүдийн бие бүрэлдэхүүн Өвөр Байгалын хязгаарт хийх Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ” сургуулилалт болон Хятадын нутаг дэвсгэрт болох Орос-Хятадын хамтарсан сургуулилтад оролцоно. Түүнчлэн Газар Дундын тэнгис болон Япон тэнгист хийх Орос-Хятадын хамтарсан “Тэнгисийн хамтын ажиллагаа” , Орос-Энэтхэгийн “Индра” болон Орос-Японы “SAREX” сургуулилтад  Номхон далайн флотын хүчин оролцоно” гэж Суровикин хэлжээ.
 
ДЦТ-ийн цэргийн албан хаагчид өнгөрсөн онд Монголтой хамтран хийсэн “Сэлэнгэ” хуурай замын цэргийн сургуулилт, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын терроризмын эсрэг “Энхийн ажиллагаа -2014” сургуулилт, мөн Номхон далайн флот болон Японы Өөрийгөө хамгаалах тэнгисийн цэргийн хүчний “SAREX-2014” сургуулилтад оролцжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: