sonin.mn
БАГДАД. /BBC/. “Лалын улс” бүлэглэлийнхэн Иракт хлорын хийг химийн зэвсэг болгон ашигласан байна. Иракийн эрх баригчдын мэдээлснээр, Тикрит хот руу давшиж буй Иракийн армийн эсрэг ашиглах минаг хийхдээ дээрх хорт бодисыг бага хэмжээгээр хольжээ. Мина дэлбэрэх үед агаарт улбар шар өнгөтэй утаа ялгаран гарч байгааг Иракийн мина илрүүлэгчдийн авсан дүрс бичлэгээс харж болно. Гэхдээ минад хорт бодис бага хэмжээтэй байсан учраас агаарт цацагдахдаа цэргүүдийг хөнөөж чадаагүй байна. "Лалын улс"-ынхан эсрэг талаа сэтгэлзүйн дарамтанд оруулах зорилгоор химийн хорт бодисыг бага хэмжээгээр ашигласан гэж шинжээчид үзэж байгаа аж.
 
Д.Жаргал
Эх сурвалж: