sonin.mn
Д.Энхтүвшин нь Дорнод аймгийн Хэрлэн суманд “Hyundai Sonata 3” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа өнгөрсөн намар осол гаргаж, гурван хүн нас барсан хэрэг гарсан. Тус хэрэгт аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүхээс Д.Энхтүвшинг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас гурван хүний амь нас хохирч, нэг хүнд хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жил зургаан сарын хорих ял оногдуулсан байна.
 
Ц.Заяа
Эх сурвалж: