sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. "Пэм" хүчтэй хар салхины улмаас Вануату улсын нийслэл Порт-Вила хотын байшин барилгын 90 хүртэл хувь нь эвдэрч сүйдлээ гэж тус арлын улсын Оксфам олон улсын нэгдсэн холбооны захирал Коллин Коллет ван Ройен мэдэгджээ. “Номхон далайн бүс нутагт болж байсан хамгийн аймшигтай байгалийн гамшгуудын нэг болж магадгүй байна. Асар их хэмжээний хүмүүнлэгийн тусламж шаардагдах болно” гэж ван Ройены хэлснийг Франс Пресс агентлаг цохон тэмдэглэж байна.
 
Тус агентлаг мөн Вануатугийн эрх баригчид хөнөөлт хар салхи дэгдсэнтэй холбогдуулан орон даяар онц байдал тогтоосныг мэдээлж байна. Хар салхи Номхон далайн бүс нутгийн жижигхэн улс болох Вануатуг бямба гарагийн өглөө дайрчээ. Байгалийн гамшгийн улмаас хүний амь эрсэдсэн болон байшин барилга эвдэрч сүйрсэн талаар албан ёсны мэдээлэл байхгүй байна. Гэхдээ НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан газрын мэдээлэлд дурдсанаар, байгалийн гамшгийн улмаас тус улсын зөвхөн нэг мужид 50 гаруй хүн амиа алдсан байж болзошгүй байна. Бямба гарагт эмч нар найман хүн амиа алдсан болохыг нотолжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: