sonin.mn
Төвийн нутгуудаар энэ сарын 14-нээс эхлэн орсон цас хайлж, замын зорчих хэсэг мөстөж, хальтиргаа үүсчээ. Ялангуяа Дархан, Эрдэнэт чиглэлийн автозам нилэнхүйдээ мөстсөн учраас жолоочдыг хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна. Учир нь Дархан, Эрдэнэт чиглэлийн орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлснээс замын осол, зөрчил үүсэх эрсдэл өндөр байгааг анхааруулж байна. Түүнчлэн нийслэлд ч гулгаа ихсээд байна. Тиймээс  Хот, хөдөөгийн замын хөдөлгөөнд  болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: