Яг одоо сэтгэл хоосроод ч байгаа юм шиг, гэхдээ бас эргэн дурсахаар дүүрээд ч байгаа юм шиг л байна. Ойр дотныхоо хүнийг алсын алсад явчихаар, тэр явсан зүг рүү нь хармааргүй, харахаар учиргүй уйлчих гээд болдоггүй шиг, эсвэл тэр хүнээ эргээд дурсахаар сэтгэл дүүрээд, нялхраад, хань нөмөр нөөлөг нь мэдрэгдээд ирдэг шиг л байна.
Анх “Марияад өгөх мөнгө” туужийг нь уншчихаад “Ийм итгэл үнэмшилтэй, сэтгэлтэй, тэгээд түүгээрээ гоёдоггүй, зүгээр л энэ дотоод мөн чанараа түшээд зүгээр л амьдарч явдаг хүмүүс бас байдаг байх нь ээ” гэж гайхаж байж билээ. Бас “Энэ амьдралд хүнийг ингэж ойрхон ойлгож таньдаг ийм хүн байдаг аа” гэж биширч байж билээ. Хожим М.Баяртогтох багшийн лекцээс “Хамгийн сайн зохиолч бол хүнийг хамгийн сайн ойлгодог л хүнийг хэлдэг юм” гэж хэлэхийг нь сонсонгуут хамгийн түрүүнд түүний “Марияад өгөх мөнгө” тууж санаанд орж байсансан.
“Дурсаж яваарай” тууж ч мөн л хүний тухай. Хүний гарцаагүй учирсан хайр, мөн гарцаагүй учирсан зовлонгийн тухай өгүүлнэ. Хайр нь байвч, хамтдаа байвч, хахир орчлонгийн зовлонг тэр хайраараа халхалж, хамгаалж чадаагүй тэр нэгэн эр эм хоёрын сэтгэл шимшрэм түүх, бас хөөрхий эцгийн түүх, алс бөглүү Сибирийн эгэл нэгэн тосгон...
“Франц хэлний хичээл” өгүүллэгийг нь манай дунд үеийн томчуулын нэг нь, чухам хэн нь ч билээ, “Ганц энэ нэгхэн өгүүллэгийг жинлүүрийн нэг туухай дээр тавиад нөгөө талд нь би бүх зохиолоо овоолсон ч жинлүүрийг хөдөлгөж чадахгүй, ганц би ч биш, манай үеийнхэн бүгдээрээ хамгаа овоолсон ч энэ ганц өгүүллэгийн жинг даахгүй” гэж байсан гэдэг. Үнэн л үг. Нөгөө талаас тэр зохиолч ах бас үнэнийг харж чадах хараатайнх, ухаантайнх, сэтгэлтэйнх. Түүнээс биш тийм хараа үгүй бол өөрийгөө тийн “доош хийхгүйсэн”.
“Түймэр” туужийг нь соц систем нуран унахыг зөгнөсөн, энэ систем доторх яагаад ч аргалж болшгүй зөрчлийг нээн харуулсан гэж судлаачид үздэг юм билээ. Энэ саналыг нь би хувьдаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрнө. Хүний натур чанарт өөрчлөлт дэвшил гараагүй тохиолдолд оюун санааны эзэнт гүрнийг цогцлоон босгох боломжгүй, ямар нэгэн “түймэр” гарахад л соц системийн доторх хүмүүсийг хооронд нь холбож байсан хэлхээ холбоо хичнээн хэврэг, ёс зүйн үүрэг хариуцлага ямар үнэ хүндгүй хуурамч болох нь харагдаж, тас тас үсрэн унана. Чухам үүнийг л “Түймэр” туужид нэвт гаргах билээ. Гэхдээ бас тэр хамтралын агуулахыг бүхэлд нь хайлуулах түймэр дундаас, түүнтэй зэрэгцэн хүн чанарыг зулмалан шарах арчаагүй “зан суртхууны түймэр” дундаас юунд ч хайлахгүй, шатахгүй, хөлдөхгүй жинхэнэ хүн чанарын халуун илч, гэрэл гэгээ нэвт гэрэлтэнэ.
Ер нь түүний уран бүтээлд хүн, гэхдээ орчлон ертөнцийн бүхий л зовлон зүдүүрийн дунд, орчин тойрон нь бүгдээр уймран самуурч, хувиа бодож, чихээ бөглөж, харанхуйн хөшиг нөмөрч байхад, өөрийн зовлонг ч, өрөөл бүгдийн мунхаглалыг ч нуруундаа үүрэн, дотоод ертөнцийнхөө, сэтгэл зүрхнийхээ, ухаан мэдрэлийнхээ бүхий л булчин шөрмөсийг чивчиртэл чангалан, тэсэн дэнжигнэн тогтож буй, гэхдээ ихэд итгэлтэй тогтож буй тийм ХҮН-ий тухай өгүүлэх билээ. Яг л газар дэлхийг хамаг амьтадтай нь, тэдний зовлон жаргалтай нь, мунхаглал харанхуйлалтай нь хамтад нуруундаа үүрэн үүрдийн үүрд тэсэн тэвчин зогсохоо мэдэж буй, тэр ачаагаа хэзээ ч шилгээж болохгүй гэдгээ ч мэдэж буй Антей шиг тийм л хүмүүс гарна.
Мариягийн нөхөр, хөдөх эгэл эр, бас Андрей, тосгоныхон нь чимээгүйхэн дурсаж үлдсэн түүний сэтгэлт бүсгүй, бас хөөрхий ээж, түүний шоовдор, бүтэлгүй архичин хүү, бас хамтралын мужаан Иван, бас франц хэлний багш бүсгүй... Чухам тийм л хүмүүсийн нуруун дээр энэ хүмүүний ертөнц нэгмөсөн нурчихалгүй, сүйрч амьд үхдэлүүд болчихолгүй, эсвэл хөлдүү, тооцоотой, бүх зүйл нь програмчлагдчихсан робот болчихолгүй тэсэж байдаг аж. Тэд жинхнээсээ "хугардаггүй ноён нуруу"-нууд байсан аж.
Өөрөөр хэлбэл түүний уран бүтээл бол Хүний дуулал, хүн чанарын булаг гэж хэлж болно. Хэний ч билээ, бас л Сибирийн томчуудын нэгнийх нь санагдана, Анатолий Ивановынх ч билүү дээ, нэг туужид “Анна шиг жинхэнэ хүмүүс амьдарч байдаг болохоор л би энэ хорвоод амьд яваа юм. Түүнээс биш энэ солиорсон хорвоог аль эрт орхихсон” гэж хэлж байдаг даа... Заримдаа мунхаг харанхуйн, хувьчхан аминчхан араншингийн ширэнгэн дотор амь давчдан, амьсгаа бөглөрөн явахад тэр үг бодогдох, бас Распутиний тэр эгэл боловч хачин их ачааг үүрч явдаг хүмүүс бодогдох, тэднээс ч илүүгээр тэр өөрөө бодогдох.
Ер нь түүн шиг, өөрөөр хэлбэл дээр өгүүлсэнчлэн “Жинхэнэ хүмүүс”-ийг санагдуулах, дурсуулах хүн... Тиймдээ ч амьдралыг утга учиртай болгоном билээ. Ер нь хүйтэн цэвдэг, догшин ширүүн Сибир нутаг бол хүн чанарын жинхэнэ шалгуур болсон газар юм шиг байгаа юм. Яагаад гэвэл чухам л энэ нутгаас хүн чанарыг хамгийн илэрхий харуулдаг зохиолчид, тухайлбал В.Шукшин, В.Астафьев, А.Иванов гэх мэт аваргууд төржээ. Тэдний нэг нь В.Распутин.
Тэр амьдралд, хүмүүст дэндүү ойрхон зохиолч байсан даа... Харин түүний сүүл үеийн бүтээлүүдээс нэлээд цөхөрсөн, жинхэнэ хүмүүс үнэнхээсээ мөхөж байгаа, яг л эртний их баатрууд мөхсөн шиг, эртний их домгийн шидтэнүүд нэг л мэдэхэд зөвхөн домог үлдээгээд л чимээгүй алга болчихсон шиг тэр жинхэнэ хүмүүс алга болж байгаад эмгэнэж, цөхөрсөн өнгө аяс мэдрэгддэг болчихсон байна билээ...
Би Распутинийг шүтэн бишрэгч фанат нь биш, зүгээр л надад тэр их ойр дотнын минь хүн шиг, учиргүй тус дэм болоод, наалдаж налигнаад, орж гарч гүйгээд байдаггүй ч хааяа гансарч ганцаардсан үедээ ганц шил юм дундаа тавьчихаад, олон долоон юм ярилгүй, зүгээр л гахайн өөхөн даруулгаа хуруугаараа оролдон, тамхиа баагуулж, утааг нь сийгтэл үлээж, бас сэнгэнэтэл санаа алдан суухад юуны тулд тэсч тэвчиж буйгаа мэдрэх тийм л их ойр дотнын минь хүн шиг төсөөлөгддөг...
Тэр хорвоог орхиод явчихжээ. Намайг орхиод явчихаж, бас над шиг боддог хүмүүсийг ч орхиод явчихаж. Гэхдээ тэр .. за яах вэ... Тэр явж, би үлдэж, цаг нь ирэхээр би ч явна, бас нэг нь үлдэнэ. Харин тэр бидэнд нэг л зүйлийг хэлчихээд явжээ. “НАСААРАА ДУРСАЖ ЯВААРАЙ” гэж...
Мэдээж хэрэг өөрийгөө биш шүү дээ. Зүгээр л хүн шиг хүмүүс нэг нэгнээ насаараа дурсаж яваарай л гэж... Зөвлөлт-Оросын зохиолч Валентин Григорьевич Распутин 78 насандаа хорвоог орхин одсон байна.
Б.Номинчимэд
Сэтгэгдэл0
Bayarlalaa, Nominchimed ee. Saihan bichjee. Orosiin zohiolchid er ni mundag shuu.
… Ядууралыг аль өнцөгөөс харах вэ. ? … Амьдралын өртөгийг яаж тооцох вэ. ? … Эрх чөлөө гэж юу вэ . ? … Эрх чөлөөний мөн чанар гэж юу вэ. ? … Монголчууд бид Мөнх Тэнгэрээс заяат Xөх тамгат ард түмэн . Бидний өвөг дээдэс бид ч мөн ялгаагүй өлсгөлөн гэдгийг үзээгүй , aлив экологийн сүйрэл цэвэр усгүй байхын зовлонг туулаагүй нүүдэлчин Монголчууд . Бидний хоол унд , хэрэглэж буй буй цэвэр ус дэлхий дээрхи хамгийн чанартай гэж болохуйц бүтээгдхүүн . Монгол 2700000 гаад хүн 1569000 н хавтгай дөрвөлжин км нутаг дээр дөрвөн улиралтай дураараа нүүх бэлчээртэй баян тансаг үзэсгэлэнт газар оронд амьдардаг. Ийм ард түмэн Монголчуудаас өөр байхгүй. Бид хаана ч байхгүй Нүүдэлчин соёл иргэншилтэй ард түмэн . Нүүдэлчин бид Мөнх Тэнгэрийн хууль , Tалын хуулийн дагуу шударга үнэнч амьдралаар амьдардаг. Бидэнд энэ бүхэн байсан бид сэтгэлээрээ ч , баялагаараа ч хэнээс илүү амьдарч байсан . Гэвч хужаа та нарт энэ бүхэн байхгүй учраас үргэлж үүнийг биднээс хулуух булаах , дэээрэмдэхийг хүсэж цаг үргэлж хуурч мэхэлж ирсэн . Бао баабарчууд та нарын 1990 ээд оноос хойших бичлэгүүдийг харвал Монгол хүний өөртөө байгаа баялгийг нь аль болохоор устгаж хордуулж үгүй бол ямар ч үнэ цэнэгүй мэт сэтгэгдэл төрүүлэхийг ихэд хичээсэн суртал ухуулгыг их хэмжээгээр хийсэн . Гутлаа ч хийж чадахгүй хэмээн өөртөө итгэх итгэлийг нь унагааж боол сэтгэлгээ бий болгохыг хичээж ирсэн тэр байтугай , Бидний өвөг дээдсийн түүхийг өөрсдийн талд ашигтайгаар бичихийг ихэд хичээсэн . Үнэндээ 8 р Богд мөнгө эрх мэдэлд дуртай завхай хувиа хичээсэн ер нь бол Ц Элбэгдорж шиг хуурамч худалч хүн байсан . Тэр өөрийн гарал үүсэл нь төвд хүн Монгол биш гэдэгтээ ихэд эмзэглэдэг Алтан ургийнханд ихэд дургүй нэгэн байсан . Монголчууд бид Мөнх Tэнгэрээс өгсөн эрх чөлөөг , Шарын шашны боолчлолоор сольж усанд орох ч эрхгүй , бөөсөө ч алж чаддаггүй дорой нэгэн болж шүтлэгийнхээ боол болж хувирсаны баталгаа сонгодог жишээ нь Богдын шээсэн газрын шороог авч түүнээ амьд рашаан мэт өргөж дээдэлж хадгалдаг байсан . Гэтэл тэр нь тэмбүүгийн нянгаар бохирдсон ялгадас шүү дээ. Тэгвэл өнөөдөр Монголчуудын ихэнх нь Aрдчилсан хэмээх гоё нэрээр халхавчилсан хужаагийн боол болж хувираад байна. Өнөөдөр Монголчууд хоосон эрх чөлөөний боолууд болоод байна. Ямар эрх чөлөө гээч , … Удирдах удирдуулах ёсоо гээх эрх чөлөө , aх зах хүнээ хүндлэхгүй байхын эрх чөлөө, aвилгал хээл хахуулийг чөлөөтэй өгөх эрх чөлөө , хулгайч хууран мэхлэгч байхын эрх чөлөө , завхай зайдан байхын эрх чөлөө , газар нутгаа харийнханд хоорондоо уралдан байж худалдах эрх чөлөө , ээж болохгүйн тулд үр хүүхдээ аборт хэмээх аллагаар устгах эрх чөлөө , … тэгээд цааш нь бичвэл энэ жагсаалт дуусахгүй ээ. Ийм л эрх чөлөөний мөн чанар нь Монгол хүнд биш хужаа нарт илүү хэрэгтэй юм . Учир нь бид хоорондоо хэр их сөргөлдөнө тэр хэмжээгээр тэд биднийг илүүтэй эрхшээдэг. Бид хэр их мөнгө хөрөнгийг дээдэлж амин хувиа хичээх үзэлд баригдана тэр хэмжээгээр бидний өөрийн Нүүдэлчин соёл иргэншил устаж мөхөж байдаг. Өнөөдөр ядуурал Монголд байгаа юу . ? … Маш их байгаа бүр дэндүү их . Ямар ядуурал вэ . ? … Оюун санааны ядуурал , сэтгэлгээний ядуурал хүн байх утга учир алдагдсаны ядуурал . Энэ ямар аюултай вэ . ? … Мөнгө хөрөнгө дутагдсанаас Улс орон, үндэстэн мөхдөггүй юм харин хүн байх утга учраа алдаад ирэхэд оюун санаа нь хоосроод ирэхэд сэтгэлгээ нь нялх тугалын бэлчих бэлчээрээс холгүй болж ирэх үед Улс орон мөхдөг юм . Ингэж мөхөөхийн тулд Бао баабартангууд нийтлэл нэртэй угаадасаа гэнэн олон түмний тархи руу өөрсдийн мэдээллийн бүхий л хэрэгслээр цутгадаг юм. Ингэж л манкурт боолууд буюу өөрсдийн Өвөг дээдсийн талын нүүдэлчдийн оюун ухаанаар бус харийн доншуурчдын үгээр хөдөлдөг мунхагуудын арми бий болдог. Мунхагуудын армийн дайчид 2008 - 7 - 1 нд Монголчууд руугаа дайрсан. Хэний өдөөн хатгалгаагаар гээч 1911 оноос хойших бүх улс төрийн аллагын цаад эзэн болох 8 р Богдын ивээлд орших урвагч шанзав Бадамдоржийн өрөөсөн дугуй ардчилсан хужаа Ц Элбэгдорж түүний хань хамсаатнуудын өдөөн хатгалгаагаар . Үр дүн нь юу болсон бэ Жагсагчид 4 хүнээ мөн л Ц Элбэгдоржийн нууц хөлсний алуурчдад алуулж , олонхи нь шоронд орсон . Төрийн цагдаа хамгаалагчид мөн адил зодуулж нүдүүлж бэртэж гэмтэж зарим нь бэртэлийн улмаас хорвоог орхин одож зарим нэг нь Монголын Tөрөө , Монгол хүн байх эрхээ хамгаалсны төлөө Хятад далд эздийн өмнө шийтгүүлж хоригдохдоо тулж байна . Харин Ц Элбэгдорж ерөнхийлөгч болж , Бат Үүл улсын баатар болж , Бао баабартангууд төрийн шагнал авч Магнай Батзандан нар төрийн болон ардчилалын олон улсын байгууллагад хүчин зүтгэж ардчилсан хэмээх тодотголтой Дорлигжав мэтийн эрхмүүд Tөрийн албанд шургалж өөсдийгөө мөнгө хөрөнгөөр хучиж хуулийг гууль болгоод Хятадууд хаа сайгүй Монголын баялгийг илээр зөөж хууль бус үйлдэл нь ил цагаандаа гарч тэд хагартлаа баяжиж Монголчуудын олонхи нь хоногын хоолгүй болохдоо тулаад байна. Үүнийг ядуурал мөхөл гэж нэрлэдэг юм . Хэрэв зээ бид өөрсдийн Монгол хүн байх утга учраа ойлгон Мөнх Тэнгэрээ сохроор бус сэтгэлээрээ дээдлэн Түүгээр сургагдсан Өвөг дээдсийнхээ бидэнд өвлүүлсэн зөвт амьдрахын ухаан , Язгуурын Tөрт ёсонд суралцаж чадвал эд баялаг элбэг хангалуун байдал одоо ч бидэнд байгаа тэр бүхнээ зөв ёсоор нь эдэлж амьдарч чадах болно. Би Японд анх очоод нэг л зүйлийг ойлгосон бидний Монголчууд ямар их баян ард түмэн бэ. Бид юутай их өргөн дэлгэр сэтгэлтэй юм бэ гэдэг ээ ойлгосон . Харин байх нь нэг хэрэг байгаагаа зөвөөр ойлгон үнэлж хайрлан амьдарч чадах нь өөр хэрэг гэдгийг мэдсэн. Монголчуудаа ухаараач сэхээрээч . ??? … Бусдын худал хуурмаг хоёр санаатай гоё үгэнд бус өөрийн Монгол ахан дүүсийн эрс шулуун хатуу үнэнч сэтгэлтэй холч Монгол ухаанд итгэл хүлээлгэж хэлэх үгийг нь сонсон хүлээж авцгаая. Бидний Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байдаг . … Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол улсынхаа төлөө хэлбэрэлтгүй чин үнэнч сэтгэлийг барин зүтгэцгээе. Тэгвэл өнөөдрийн зовлон ул болж зөвт хөгжлийн манлайд Монголчууд бид оройлон гарч бусдыгаа тэтгэн дэмжиж зөвийн замаар замнуулахад туслах биш үү. Монгол ахан дүүс та бүхнийгээ хүндэтгэсэн Зориг 2012 oн. …
ОВООДОО БАС ИЙМ ХҮН МОНГОЛД БАЙГАА Л ЮМ БАЙНА БҮГДЭЭРЭЭ ӨНГӨ МӨНГӨӨР ХҮНИЙГ ҮНЭЛДЭГ АДГЫН ШААРНУУД БОЛЧИХООД БАЙХАД. АМЖИЛТ ХҮСЬЕ ХҮН ШИГ СЭТГЭЛТЭЙ ХҮН БАЙГААД ТАНЬ.
Nominchimed mini chi jinhene hun shuu dornod taliin yaryy nairagchaas
Распутины Иваны эх иваны хүүг хамгийн сүүлд уншиж билээ.нөгөө шүүдэрцэцэг ч билүү тогтохцэцэг ч билүү хүүхний ном бас нөгөө бэст энэ тэрээ гуншинтай оюунгэрэлийн ногоон цэхэр лам гэх номнууд хажууд нь ичиж үхмээр .
Ёстой л үнэн гоё бичсэн байна Нээрээ л эргэн дурсах зүйлээр дүүрээд байна Эргэж ирэхгүй одсон хүмүүсээ санаж дурсмаар байна Эрнэж харахаар уйламаар газар луу гаа хараад уйлах өдөр ч олон болчихоо юу даа Сайхан энэ хорвоод өнгө мөнгө дийлээд ч байх шиг Үнэн мөнийг хэлдэг хүн ч ховордсон шиг Тэгэхдээ сайхан ийм сайхан хэлж буйд чинь алт олсон шиг баярлах сайхаан Амжилт хүсье ээ
setgel xacnin b.chloo saihan xun bnaa ooroo
САЙХАН БИЧЖЭЭ. ӨӨРӨӨ БАС МУНДАГ ХҮН БАЙХ АА.