sonin.mn
АБУЖА. /VOA/. Лалын босогчдын цэрэгжсэн бүлэглэл болох “Боко Харам”-аас зүүн хойд нутгийн Бама хотыг бид эргүүлэн авч чадлаа гэж Нигерийн армийн удирдлага мэдэгдлээ.  Олон тооны босогчийг устгасан бөгөөд одоо Борно мужийн хоёр дахь том хотод “цэвэрлэгээ” хийж байна. Мөн хөрш Йобе муж дахь "Боко Харам"-ын сүүлийн бааз болох Гонириг эзэлсэн ажээ.
 
Тус бүлэглэл лалын хуулийн засаглалыг тогтоохыг эрмэлзэж байгаа бөгөөд Сири болон Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой саяхан нэгдсэн юм. 2009 оноос хойш “Боко Харам” 13 мянган хүний амийг хөнөөжээ. Мөн 1.5 сая хүн тус бүлэглэлийн хүчирхийллийн дайжин орон гэрээсээ дүрвэсэн байна. “Боко Харам” одоо Нигерийн хөрш улсууд болох Чад болон Камерун руу халдан, хүрээгээ тэлсээр байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: