sonin.mn
ПАРИС. /АР/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл болон бусад хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлд хамаатай байж болох таван цахим хуудсыг Франц улсад хаажээ. Онлайнаар терроризмтой хатуу тэмцэх шинэ арга хэмжээг хэрэгжүүлж эхэлж байгаа нь энэ юм. Хаагдсан цахим хуудсуудын нэг нь “Лалын улс” дүрс бичлэгүүдээ тавьж байсан цахим хуудас гэж Францын хэвлэлүүд мэдээлж байна.
 
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Франц улс терроризмтой тэмцэх хуулиа чангатгасан юм. Хэрвээ тухайн цахим хуудсанд терроризмыг сурталчилж байна гэж үзвэл шүүхийн шийдвэргүйгээр түүнийг хаахыг интернэт үйлчилгээ эрхлэгчдэд тус улсын ДХЯ үүрэг болгох эрхтэй ажээ. Европ болон АНУ-ын залуус интернэтээр аялах явцдаа хэт давруу үзэлд автаж, босогчдын бүлэглэлд нэгдсээр байгаа юм. Босогчдын бүлэглэлүүдэд нэгдэхээр Францын 1 400 орчим иргэн Сири болон Ирак руу явсан гэсэн тоо бий.
 
Г.Доржханд
Эх сурвалж: