sonin.mn
КОНАКРИ. /KAZINFORM/. “Эбола” вирусийн тархалтыг зогсоох асуудал хариуцсан Гвинейн албаны хүмүүс 2015 оны дөрөвдүгээр сарын 15 гэхэд уг өвчнийг бүрэн дарах завсрын хугацааны төлөвлөгөө боловсруулсан тухай албан ёсны эх сурвалж мэдэгдлээ. 2015 оны гуравдугаар сарын 15-нд хугацаа нь дууссан “60 хоногт “Эбола”-г дарна” гэдэг нэртэй эхний төлөвлөгөө биелээгүй учир тус улс дээрх төлөвлөгөөг баталлаа. “Эбола”-г дарах завсрын төлөвлөгөөний хүрээнд “Эбола, одоо хангалттай”  кампанит ажлыг тус улсын “Эбола”-тай тэмцэх баг өрнүүлэх аж. Гвинейд “Эбола” тархсанаас хойш 2 936 хүн халдвар авсан нь тогтоогдсоноос 1 811 нь нас бараад байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: