sonin.mn

Нийгмийг гол хөдөлгөгч хүчин зүйл нь залуу хүн байдаг. Залуусын өөртөө итгэх итгэл, нийгэмд байр сууриа олоход туслах зорилготой “залуу хүн” цуврал лекцийг Монголын залуучуудын холбооноос санаачилан хэрэгжүүлээд байгаа.

“Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын анхны зочиноор МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл залуусын санал асуулгаар уригдан дэлхийн залуучуудын хөгжлийн орчин үеийн чиг хандлагын талаар залуусын мэдлэгийг тэлж, сонирхолтой яриа өрнүүллээ.

Тэрбээр “American smile” лекцээр залууст аливаа зүйлийг эерэг хандлагаар харахыг уриалав.


Эерэг хандлагаар аливаа зүйлд хандахын хамгийн том жишээ нь “инээмсгэлэл” юм. “No smile,no money” буюу “инээмсгэлэл байхгүй бол мөнгө байхгүй” хэмээх үгийг иш татан, аливаа зүйл бидний хандлага, амнаас гарч байгаа зүйлтэй шууд хамаатай байдаг. Таны үг бол таны зам юм. Тиймээс эерэг сайхан бүхнийг инээмсгэлэлээрээ дуудаж байхыг зөвлөлөө.

Мөн залуу хүн зорилгогүй байна гэдэг эмгэнэлтэй зүйл хэмээгээд аливаа зүйлд зорилго тавиад явахаар аз жаргал ирдэг тухай залуустай нээлттэй ярилцав.

Тэрээр залууст хандах хэлэхдээ:

-Та юу тарина, түүнийгээ л хураана. Тиймээс амьдралаа эерэг хандлагатай болгоё

-Бид бүгд өөрийнхөө төлөө амьдардаг. Тиймээс аливаад бүтээлч ханд

-Хурд. Хөгжил байгаа газар хурд байдаг

-Үг сонсож сур. Үг дааж сурах хэрэгтэй. Ажил олгогч бол таны ээж биш. Толгойг чинь илээд суухгүй. Дутуугийн мэдрэмж аливаа зүйлийг хөгжилд дагуулдаг. Алдаанаасаа суралцаад улам ахих хэрэгтэй.

Мөн амьдралд хувь хүний маркетинг хэрэгтэй хэмээгээд арай эрт будаагаа тарьж эхлээрэй. Илүү их ургац хураахын тулд шүү хэмээн захив.

М.Болор