sonin.mn
 
 Манай гарагийн хамгийн өндөр настай эмэгтэй болох Японы иргэн Мисао Окава  Осака хотын өндөр настнуудын асрамжийн газарт 117 насандаа таалал төгсчээ.
Мисао Окава 1898 оны гуравдугаар сарын 5-нд япончуудын үндэсний хувьцас болох кимоно худалддаг дэлгүүрийн эзний гэрт төрсөн байна. 2013 оны наймдугаар сард Японы иргэн Зироэмон Кимура 117 насандаа таалал төгссөний дараа Окава “Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй”-гээр нэрлэгдэх болж, Гиннесийн амжилтын номд албан ёсоор бүртгэгджээ.
 
117 насны төрсөн өдрөө тэмдэглэх үедээ тэрбээр урт удаан насалж байгаагийнхаа шалтгааныг тайлбарлаж чадахгүй нь гэдгээ хэлсэн байна.
 
Мисао Окава 1931 онд бэлэвсэрчээ. Манай гарагийн хамгийн өндөр настай эмэгтэй гурван хүүхэд дөрвөн ач, зургаан гучтай аж.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг