sonin.mn
 
 
Нийслэлийн төв хэсэгт орших "Бөмбөгөр" худалдааны төвийн “Алтжин бөмбөгөр” шатаж байгааг эх сурвалж мэдээллээ. Гал анх 12 цагийн орчимд гарсан бөгөөд одоогоор тус төвийг битүү утаа бүрхсэн байдалтай байгаа гэнэ.
 
Галын дуудлагаар Нийслэлийн онцгой байдлынхан газар дээр нь ажиллаж байгаа төдийгүй түрээслэгчдийг бүгдийг нь аюулгүй гаргасан байна. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Тус захад цахилгааны гэмтлээс болж галын зөрчил гарсан. Их хэмжээний гал гарсан зүйл байхгүй. Дуудлагын дагуу галыг бүрэн унтраасан” гэсэн юм.
 
А.Ханд
эх сурвалж: "NEW.mn"