Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны vйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Улаанбаатар хотын нийтийн тээврийн vйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрvvлэх төсөл”-ийг хэрэгжvvлж байна. Уг төслийг Нийслэлийн ИТХ-ийн Тэргvvлэгчдийн өнгөрсөн оны аравдугаар сарын “Хамтарсан компани байгуулах тухай” тогтоолоор байгуулагдсан Монгол Солонгосын хамтарсан “Улаанбаатар Смарт Карт” ХХК хэрэгжvvлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар том оврын автобусуудад тоног төхөөрөмж суурилуулах ажил vргэлжилж байгаа талаар албаныхан онцлосон юм.
Автобусны туршилтын vйл явцтай нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бvтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон албаны бусад хvмvvс танилцлаа. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврээр зорчих карт буюу “Цахим карт”-ыг худалдах, цэнэглэх 450 цэг байгуулна. Зорчигчид “Цахим карт”-аа нэг удаа худалдан авч, 1000-100 мянган төгрөг хvртэл буюу өөрийн хvссэн хэмжээгээр мөнгө байршуулан цэнэглэж ашиглахаар тооцжээ. Иргэд ухаалаг автобусандаа урд талын хаалгаар орж жолоочийн хажууд байрлах карт уншигч төхөөрөмжид цахим картаа уншуулна. Харин буухдаа зөвхөн арын хаалгуудаар гарч, хаалганы дэргэд байрлах төхөөрөмжид цахим картаа дахин уншуулаах юм.
Төсөл хэрэгжvvлэгчдийн төлөвлөснөөр төхөөрөмжийг нийтийн тээврийн 1200 орчим автобусанд долоодугаар сарын 01 гэхэд суурилуулж, иргэдэд vйлчилж эхлэх аж. Мөн иргэдэд vйлчлэх “Хэрэглэгчийн төв”-ийг ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм байна.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Баярлалаа.Энэ ажил угаад хойшлоол байгаа нь ойлгомжгүй байна.ард түмэн ийм л шйлчилгээг хүлээгээд байгаа ум шүү дээ.Явах замийн хол ойр эсвэл 1 өдөр 2оос лээш суух нөхцөлд үнэ нь хямдрах уу.хэрэв хямдрахгүй бол хойд хаалгаар буухдаа уншуулах хэрэг байхгүй шүү илүү төвөг учруулсан явдал.2 талдаа унгуулдаг олон улсын стандарт нь үнэ өөр байдагтай холбоотой.