Аравдугаар ангид байхдаа “Уянгын тойрог” номыг уншчихаад хvнээс ямар уянга гарч болдогийг гайхан биширч билээ. Урьд нь ном уншдаг байсан ч тэр жижигхэн яруу найргийн тvvвэр намайг жинхэнэ “номын цагаан солиотон” болгосон билээ. Автобусаар таван буудал явж сургуульдаа хvрдэг байлаа. Автобусанд ороод гайгvй шиг завсар зай олдвол өнөөх л “Уянгын тойрог-оо харж явдаг байлаа. Номонд, vгийн шидэнд тийм их хvч чадал байдгийг мэдрvvлж өгсөн ачтан минь өдгөөгийн Ардын уран зохиолч, төрийн соёрхолт, Соёлын гавьяат зvтгэлтэн Бавуугийн Лхагвасvрэн гуай юм. Ангиараа гайхан алмайрч уншдаг байлаа, тэр л номыг. Одоо УИХ-д сууж байгаа эрхэм гишvvн Ц.Дашдорж, яруу найрагч, багш Д.Бадамханд нар маань булаацалдан уншдаг байлаа. Төрсөн ахтайгаа хамт Цагаан сараар буурал найрагчтай золгож, Баасан эгчийн хийсэн хачин амттай буузыг идэж л явлаа. Он жилvvд нисэн өнгөрсөн ч гэгээн сайхан дурсамжууд минь халуунаараа байна санж. Аав шиг минь дvнхийсэн ноён оргил Б.Лхагвасvрэн гуай Монголын оюун санааны ноён хөх оргилуудын нэгэн билээ. Буурал их гэзэг vсээ илбэсэн энэ цагийн суутантай амар мэндийн цэнхэр хадаг барин учралдан хөөрөлдсөн нь ийм бөлгөө.
-Урин хаврын найртай улирал дор таны сэтгэлд юу бодогддог вэ?
-Хаврын улирал надад аз жаргал мэдрvvлдэггvй юм. Хамгийн уймраа улирал. Сайхан зун болох нь мэдэгдэхгvй.Хэзээ тvрvvчийн ногоо цухуйхыг мэдэхгvй хамгийн ааштай улирал. Сэтгэл хамгийн их урагддаг улирал шvv дээ. Намар бол сэтгэл налайдаг улирал. Одоо өнөөдөр хариад зурагт vзэхээр булхайтай хэдэн гишvvн харагдана, суваг солихоор энд, тэнд хэдэн хvний жагсаал харагдана. Эднийг харж байснаас тvрvvчийн цэцэг дэлбээлэхийг харсан нь жаргал. Маргааш яах бол гэсэн л улирал байдаг юм даа.
-Намар цаг аргагvй л дурсамж цуглуулдаг. Таны хувьд өнгөрсөн намар ямар дурсамж vлдээсэн бол?
-Ер нь намар би их зав муутай байдаг. Жvжиг энэ тэр оролдоно. Бас телевизийн нэвтрvvлэг байна. Тэгээд vлдсэн цагт нь vр хvvхдvvдтэйгээ налайгаад л өнгөрөөдөг.
Хэдэн сайхан хvvхэд өсгөж тэд минь хvний дайтай л амьдарч явааг мэдэрч суух нь жаргал юм. Дээх нь жаахан өвдсөн. Өвдөж ядрахын цагт хvн улам ихийг боддог юм байна.Хэдийгээр би өвдөж зовсон ч намрын улирал гэдэг цаагуураа дэвсгэр нь зөөлөн юм даа.Хотын хvн буцаж яваа шувуудыг харах биш дээ.Дурсамж, дуртагтал л их болох юм . Өчигдөр инээгээд уулзаж байсан сайхан нөхөр минь өнөөдөр байхгvй болсон гашуун мэдээг сонсож л суулаа. Малгай хийсээд ойчих салхигvй тэр цагаар “Байж байгаад байхгvй болсон хvмvvсээ л их бодох юм” даа.
Улс Монгол орондоо гэхээсээ илvv vр хvvхэд, ач зээ нартаа vгvйлэгдэх орон зайг нь боддог доо би. Аливаа юм vнэтэй газраа л vнэтэй байдаг.Vр хvvхдvvдийн минь сэтгэлд орших миний орон зайг юугаар ч хэмжишгvй. Би эх орондоо vгvйлэгдэж явах юм сан гэж зvтгэсээр ирлээ. Хэзээ нэгэн цагт ертөнцийн хуулийг дагана. Тэр цагт Бавуугийн хvv байсан юм гэдгийг шvлэг зохиол минь л харуулах байх даа. Эх орон гэдэг “vгvйлэхийн, эс vгvйлэгдэхийн “ хуультай байдаг.
Эх орон гэдэг агуу том юм аа. Миний тухай сайнаар ч, муугаар ч дурсах эрх нь ард тvмэнд минь бий.Олон жил жижигхэн дарга хийсэн. Гэхдээ энэ бол ард тvмний минь буян юм. Газрын татах хvч намайг чангааж л байх шиг байна, хvн улам л жаахан болж байж дэлхийдээ уусдаг юм шиг байна. Гэхдээ ах нь өдөр болгон амьд байх юм сан гэж, өглөө болгоны алтан нарыг харахсан гэж зvтгэж явна.Амьдралд хорогдож л явна. Харин яг цаг ирвэл амьдрал гэдэг тийм ч хорогдоод байх зvйл биш.Vхлийг хамгийн амар амгалан тосох ёстой гэж боддог.
- Одоо удахгvй оюутан залуусын сургууль төгсөх их ажил ундарна. Хvссэн ч эс хvссэн ч ууж иддэг цаг нь л даа?
-Сургууль төгссөн, амьдралын зах зухаас шvvрсэн гэсэн баяр баясгалан юм даа.Яах аргагvй дотроос нь огшоож өгдөг том баяр.Баяраа яаж эдлэх вэ гэдэг нь насанд хvрсэн хувь хvний асуудал юм даа. Бид залуу байж vзсэн. Уусан, идсэн.Одоо харж байхад харамсах нь бага юм.
Гэхдээ Монголын залуу насыг ямар нэгэн баяр тэмдэглээд “элийрч, балайрч” явахаа болиосой гэж боддог. Хайран сайхан vр хvvхэд минь. Баярлах зовох хоёртоо л ноён нуруугаа алдахгvй явбал хорвоод хvн болсоны чинь утга учир шvv дээ. Хvн гэдэг амьтан нэг нь баярлахад дагаад баясч байдаг. Хашгирахад уул талын цуурай шиг адилхан л цуурайтаж байдаг. Бие биенийгээ дагаад дарвиж, хөөрцөглөж байна гэдэг хувь хvн өөрийгөө олоогvй байна л гэсэн vг. Өөрийгөө олно гэдэг энэ ертөнцөд хамгийн хэцvv.Зөв л баярла. Инээд баяр бахдалдаа хахаж цадсан өдрvvд урд минь байгаасай л гэж боддог юм даа.
-Урсаад өнгөрсөн он жилvvдийн өндөрлөгөөс эргээд дурсахад алдсан өдрvvд нь олон байж vv, оносон нь их vv?
-Алдаагvй хvн гэж байхгvй. Би ч алдаж л явсан. Цаг хугацааг бол харамсмаар их алдсан. Харин амьдралаа бол алдаагvй. Би 1962 онд анхныхаа шvлгийг хэвлvvлсэн хvн. Тэр vед гайхмаар авъяастай хvvхэд гарч ирлээ гээд шуугиж л байсан юм. Тvvнээс хойш 20 жил номоо гаргаж чадаагvй. Vзэл суртлын хувьд болохгvй л гэдэг байсан. Аргаа бараад “ Наран тэнгэр Ленин” гэдэг ном бичиж байлаа. Хуурч Жанцанчой гуай хуурдаж тэр шvлэг минь тэргvvн байранд орж байлаа.
Би тэр vед хэнээс ч айж хулчийж явсангvй. Найз нөхдөө худалдаж идсэнгvй. Гэхдээ тэр цаг vеэ би “ алдас” гэж боддог юм. Хайран сайхан цаг vе минь байсан юм аа. Тэнэг залуу насандаа бичсэн шvлгvvд минь их бадрангуй, гэгээн гэрэлтэй байж.Одоо гэхдээ муу юм хийгээд байгаа юм алга. Харин “Амьддаа vхэх шиг муухай юм алга” гэж боддог. Амьд ахуйдаа муу уран бvтээл хийгээд эхэлвэл тэр хvн “ зуурдаар өнгөрчээ” л гэсэн vг.
Тэнэгхэн, иртэй цагтаа бичсэн шvлгvvд минь одоо vзэхэд сайхан байдаг юм аа. Тэр л vедээ ахиухан шvлэг бичихгvй яав даа гэж одоо боддог л юм.
-“Уянгын тойрог” номыг тань булаацалдан уншдаг байлаа. Яагаад тэгтлээ их сэтгэлд хvрсэн юм бол?
-Миний ухаарсан, хатуужсан сэтгэл хамт бичилцсэн юм аа. Тэр vед миний бичсэн болгоныг хэвлvvлдэггvй, хянаж цагддаг байлаа шvv дээ. “Уянгын тойрог” бол жинхэнэ миний халуун цус булгилж байхад бичсэн шvлгvvд.
Тэр vед хавчигдаж, гадуурхагдаж явсан юм бол байгаа. 20 жил номоо хэвлvvлж чадахгvй явж байлаа. Эхнэр минь миний төлөө найдвартай зогсож байсан тулдаа энэ бvхнийг давсан юм. Би хvнд хэрэгтэй ганц vг хэлж чадахгvй болтлоо бичнэ. Энэ миний vvрэг. Өнөөдөр надад өгсөн алдар гавьяа гэдэг миний насан туршдаа “ичиж явах хvндэтгэл” юм даа. Чадаж байгаа цагт нь урам юм. Шагналдаа тэнцэхгvй амьдарвал уйтгар юм.
-“Бодол vсэндээ дарагдсан найрагч” гээд Болор цом дээр уншигдаж байсан даа?
-Би хэзээнээсээ л vсээ ургуулсан хvн. Энэ чинь миний эрх чөлөө юм даа. Монголчуудын “Тархиан ширгэтэл vс ургаж, чөмгөөн ширгэтэл хумс ургана” гэж vг бий. Бурхан болооч болсон хvнийх ургадаг л юм байна билээ. Тэгэхээр энэ бол миний эрх чөлөө юм.
Vсээ бол чамайг төрөөгvй байхаас ургуулсан юм аа.Тэр социализмын хатуу бэрх цагт би vр хvvхэд хань ижлээ өлсгөж зовоогоогvй, өөрөө ч бас өлөн гундуу явж vзсэнгvй. Унших номтой, дандаа дээд зэргийн vзэг барьсаар өнөөдрийг хvрлээ шvv. Харин надтай хамт нэг цаг дор явсан зарим хvмvvсийг одоо би өрөвддөг юм. Ерөөсөө аль нэг тал руу туйлширдаг хvмvvс гэдэг эмгэнэлтэй, бас хортой байдаг. Эргэцvvлэн бодохгvйгээр хvн дагаж дарвих шиг ёс бус , гажиг юм гэж байхгvй.
-Хvvхдvvд тань хаана юу хийцгээж байна?
-Би найман хvvхэдтэй. Бvгдээрээ л уран бvтээл хийгээд явж байгаа даа. Хvнээс яаж байгаад ахиухан юм авчих вэ гэсэн, хэдэн төгрөгний наад цаадахыг харсан хvн надаас гараагvй юм байна. Их муугаар ярьвал жаахан арчаа муутай, гэгээн сайхан сэтгэлтэй хvмvvс юм даа миний хvvхдvvд. Манайхаар орж гарч байсан хvмvvс тийм л болохоор “ за өнөөдөр болж л байвал болоо доо” гэсэн хvмvvс байх юм байна шvv. Би өнөөдөр хvvхдvvд минь хоол авч ирж өгөөд жаргаж байна гэж байхгvй. Би өөрийнхөө залуу насыг уучилж байгаа шиг хvvхдvvдээ уучилдаг. Эрvvл байцгаах юм даа миний хvvхдvvд. Бас хэл ам тарьж хэрvvл шуугиан тарьж байгаагvй юм. Ач гуч минь хорь дөхлөө. Эд нар минь миний нvдэнд алаглаад харагдаж байх шиг жаргал хаана байна вэ.
-Баасан эгч та хоёр өнөөдөр жаргаж байна уу?
-Бурхан vзэг. Ач, зээ нараа тойруулаад жаргаж суунаа ах эгч хоёр нь. Улам л урт амьдармаар санагдах юм даа.
-Таныг тамхиа татаад, бодлогоширч суугаа төрхөөр тань л төсөөлөх юм. Таны хувьд тамхи чухам юу вэ?
-Тамхи юм бодоход их нэмэртэй юм. Сэтгэлийн завсарлага юм даа. Ганц янжуур асаагаад ,бодоод суухад хvний нэг насны амьдрал багттаг юм шvv дээ. Хvний амьдрал богинохон юм. Тамхи бол миний хувьд их ойрын хэрэглээ. Архи, тамхины эсрэг нийтээрээ тэмцэж байгаа энэ vед миний vг болохгvй, муу vг байх л даа. Гэхдээ би тамхинаасаа гарч чадахгvй байх аа. Миний өвөг эцэг “Эр хvн хэрэглэж байгаа юм аа хэрэглэж байгаад л дуусдаг юм” гэж хэлж байсан юм. Би тамхинаасаа урвахгvй ээ. Гэхдээ энэ минь “Хvvхдvvд минь та нар над шиг тамхи татаад бай” гэсэн vг биш.
-П.Бадарч гуай нэгэнтээ “Манай Лхагвасvрэн хамгийн vнэтэй тамхи татдаг” гэсэн байсан.Танд тамхийг vнэлэх өөрийн vнэлэмж байдаг уу?
-Байна. Хямдхан тамхи ядаж л өмхий байдаг. Гэр орон, хувцасанд хvртэл шингэчихсэн байдаг. Би хар залуугаасаа тамхи татсан. Харин хэзээ ч хямдхан, муу тамхи татаж байгаагvй . Би ямар архи уух биш. Гоёж гоодоод гvйх биш. Гэр амьтай хvн. Айлд очоод, наргиж цэнгээд явж ерөөсөө сураагvй хvн. Хамгийн эхлээд “Луна” гэдэг Болгарын тамхи татсан. Тэгээд ”ВТ” татсаар байгаад сvvлдээ “Мarlboro” гээд татсан. Өнөөдөр “Kamel”-тай зууралдаж сууна. Нэг насны минь дагуул болж дээ энэ тамхи.
-Таныхаар шагнал гэдэг юу вэ?
-Чадаж байгаа vед минь урам юм, нөгөө талаар “айдас ичвэр” юм даа.
-“Миний муусайн найз нар” гэдэг нэвтрvvлэг байдаг.Танд тэр нэвтрvvлэгт орох таалагддаг уу , гэртээ vзээд сууж байх сайхан уу?
-За даа гэртээ vзэхийг нь сонгоно доо. Тэр нэвтрvvлэгт орсон хvмvvсийг гэв гэнэтхэн аваачдаг юм билээ. Тэнд жинхэнэ хар багийн миний найз орхигдоно шvv дээ. Би нэг удаа тэр нэвтрvvлэгт орсон. Харин хар нялхын ганц хоёр найз минь гомдсон байна лээ.
-Та ер нь хэзээ нэгэн цагт найз нөхдийнхөө өмнө гэм, зэмтэй явж байв уу.Найз нөхөд гэдэг таны хувьд юу вэ?
-Би нөхдийнхөө өмнө хэзээ ч буруутай явж vзээгvй. Найз нөхдийнхөө өмнө хэзээ ч нvvр бардам байж чадна. Цөөхөн ч гэсэн чансаатай найзтай хvн. Хар багын хэдхэн найз бий дээ надад. Би өөрөө их сонин хvн. Зожиг, нэг их нийтэч биш. Өглөө юм иддэгvй, өдөр бас сvйдтэй юм идэхгvй. Орой хариад л муу хөгшнийхөө гарын хоолыг иддэг хvн. Хvний ганц хvv болоод нэг жаахан жожиг өсчээ.
-Хvнд хайрлуулах, хvнийг хайрлах гэдэг таныхаар ямар ойлголт вэ?
-Би худлаа маяг сураагvй хvн. Хэзээ ч хvнээр хайрлуулах гэж гоё ганган явж vзсэнгvй. Хар аяндаа байгаагаар минь намайг ойлгож, хvлэж авбал тэр жинхэнэ сэтгэл. Намайг ил далд хаана ч ярилаа гэсэн адилхан байвал тэр хамгийн чухал ойлголт. Хэн хаана ч байсан баггvй л байх хэрэгтэй. Тэгвэл та хvн. Хэн хvнд тоогдохын тулд биш, байгаагаар минь хvлээж аваасай гэж явбал буян тэр. Яг уран бvтээл хийж суухдаа өөрөөсөө бусдыг тоож vзээгvй.Би vнэхээр том юм аа гэж л бодож бичдэг.
-А.Пушкин “Хvний гараар бvтээшгvй хөшөө дурсгалаа босголоо би” гэж амьд сэрvvндээ бичсэн байдаг. Та тэгж хэлэх vv?
-Vгvй. Би болоогvй байгаа. Хөшөөг vлдсэн хvмvvс нь босгодог л доо.Тэр бол сайхан омог бардам шvлэг. Яруу найрагч хvн омог бардам хэлэх ёстой юм. Гэхдээ уруул давахгvй vг, хэлж болохгvй цаг гэж байна.
-Сэтгэлийн амар амгалан гэж юу вэ?
-Би өөртэй чинь яриад сууж байгаа минь л амар амгалан юм.Ойрдоо ингэж сайхан яриа өрнvvлж сууснаа санахгvй юм. Чиний ах миний шавь “Паанан” Энхболдыг бодохоор миний залуу нас санагддаг юм. Омголон, хамгийн гол нь хэтийдсэн авъяастай. Одоо Аюурзана,Галсансvх,Мягмаржав энэ хэд л байна даа. Хайрламаар авьяастай хvмvvс. Ах чинь чамайг дагуулаад Цагаан сараар манайд ирж золгож байлаа. Чи хариугvй жаахан юм байсан. Өнөөдөр би ахыг чинь vгvйлж л суудаг. Тэр Америкаасаа ирсэн л гэсэн. Тэгж байгаад гvйгээд ирэх байлгvй дээ. Би залуу зохиолчдын ном болгоныг заавал уншдаг. Огт танихгvй хvнтэй бол хэзээ ч ингэж ярьдаггvй. Өнөөдөр өөртэй чинь ярихад сэтгэл их амар байнаа. Лхагвасvрэн гэдэг хvн чинь ийм л хvн.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
юу гэж дээ? амьдрал сайхан шд
humuusiig yalanguya zaluusiig ih buruu yumand urialj baishdee. uhsnii hohi amidiin zol gedeg biz dee. tiim l amidralaas uidsan bol ooroo chimeegui yavsan deer shuu tontgor har min.
Би өвөл зунгүй мөнх цастай, арцын ариун үнэр үнэртсэн буурал хайрхны бэлд нь төрснөө азтайд үздэг ч, би бие биенээ хэмэлсэн, өмхий үнэртсэн, өчүүхэн ч нинжин сэтгэл үгүй болчихсон нийгэмд амьдарч яваадаа гутардаг.
unen, mungu ed materialaas uur erhemleh nandin zulgui bolj baigaa huiten tsevdeg niigem.
сайхан ханхгар аав шиг минь буурал зохиолч таньдаа эрүүл энх аз жаргал хүсье та бол үнэхээр монголын минь энгэрт гэрэлтсэн од билээ, бурхан таныг ивээг
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө гэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай. Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө гэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай. Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.
Тэгээд үхээч дээ. "Амьдрал гэдэг тийм ч хоргодоод байх зүйл биш" л вм бол. Худлаа Женко Баттулгад тунирхаж хэдэн цаас аваад бүр сурчихаж. Цаадах нь зайлуул, зомби болтлоо энийг шүтээ л... Энэ ганцаараа үхээд бусад бүх хүн мөнх амьдрах гээд байгаа юм уу хаашаа юм?
Худлаа унэн хумуусд танигддаг болчихсон янз бурээр тунирхаад явдаг хогчуудийг ердоо ойлгодоггуй!Эр хуний жинхэнэ жаргал Чинь олон хуний дунд унэн худалнь мэдэгдэхгуй нээх хямдхан нэр зуусэндээ биш харинч хан амьтанд танигдалгуй чимээ шуугиангуй амар Тайвань амьдарч явахадл байдаг гэж боддог!Худлаа далдаганасан хогшчууд бол намбагуй илуу дутуу ходолгоон,хямдхан яриа шуугианд оорсдоо шуураад яваад байхнь унэхээр зохимжгуй,утгаггуй харагддаг
Хүн болгоны бодол өөрдөө өвгөөн. Ямар австрак зураг, хийсвэр шүлэг бичих гэж байгаа биш Үр хүүхдүүдээ харсан шигээ сайхан Монгол орондоо эзэн хүн шиг амьдрах сайхан ш дээ Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...
Тэрньч тиймлдээ!Гэхдээ мань мэтийн бух залуу насаа хуний газар амьдарчихсан, хуухэд ач нарнь хуний хэлээр ярьдаг оор улсын иргэд болсон хувь заяаатай хунд таны ярьж байгаа Монгол орондоо эзэн хун шиг амьдрах аз унэхээр дутаж байгаа учираас амьдарч байгаа орчиндоо зохицоодл Монгол орныхоо хогжлийг алсаас сонирхон интернет сонингуудаар одор болгон орж гаран чих дэлсэжл амьдрах хувь заяа улдэж байгаа юм!Эх орон чинь алс хол байх тусамаа илуу энхрий дотно болж хуний газар амьдарч яваа монголчууд Монголдоо байгаа монголчуудаасаа илуу эх орондоо хайр дотно явдаг юмбилээ!Зов явбал зоолон замбуулин-зов буруу явж байгааг маань бурханл мэдэх байхдаа!Ямарчл байсан хаанач явсан монгол хун монголоороол улддэг юм!Хамгийн харамсалтай асуудал бол ур хуухдууд ач гуч нарл монгол ЕС жамаас хэлтийж монгол уламжлал алдагдаж байгаань байгалийн жам болж байгаад харамсаж явдаг!Гэхдээ миний хуухдууд ач нар монгол маягаар их элэгсэг дотно харьцаатай,хумуужил сурлага сайтай,ажил ходолмортоо толгой цохинуу гэхээс хэнээсч дутахгуй тэргууний улсууд болсонд бахархаж явдаг
Би өөрөө их сонин хvн. Би худлаа маяг сураагvй хvн. Би vнэхээр том юм аа гэж л бодож бичдэг. Би эх орондоо vгvйлэгдэж явах юм сан гэж зvтгэсээр ирлээ. Би vед хэнээс ч айж хулчийж явсангvй. Би нөхдийнхөө өмнө хэзээ ч буруутай явж vзээгvй. Лхагвасvрэн гэдэг хvн чинь ийм л хvн.
Маш сайхан ярилцлага байна. Танд баярлалаа.
Сайн байцгаана уу? Хэхэхэ, Лхагвасүрэн хэмээгчийн гуайн шүлэг найрагийг уншиж дуулсан. Харин Лхагвасүрэн гэдэг этгээдийн чухам хэн болох нь юу болохын нь чин үлэмжийг нь бол мэдэхгүй ээ.
Taniig hundetgedeg baisan. GETEL TA MONGOL TULGATNII ZUUN ERHEM NEVTRUULEG DEER JANTSANNOROV guiad bi chamd hezeenees durgui ch geh shig yanz buriin avir gargaad bur aygatai usaa shidej shireegee tulhej,boson haraij, nevtruuleg hotolj baigaaa atlaa nambaguitej, urij avchirsan hunee ul hundlen,toriin ene ih shagnal, ene hiriin nastai hund baimgui avir gargasan. elbegdorj eronhiilogchiin nevtruuleg, jantsannorov guain nevtruulegt tanii beltgesen setgel ch tun yalgaatai haragdsan. Ta tiim ih osh honzon sanadag hun uu, Yagaad tegj tavitarguitsen yum be, urilgaar oroltsuulsan huneesee uuchlal guisan u gej tanias asuuh yumsan gej bodoj yabdag yum. Bi ta 2-g aliig ch tanihgui. Harin 2-lang chin hundefgej yavdag jiriin l eh hun. Ta haruilt ogno uu. Uuchlaarai.
ЭНЭ ӨВГӨН ЮМ Л БОЛ ҮХЛИЙН ТУХАЙ ЯРЬЖ БАЙХ ЮМ АА. БУРУУ ЗӨНӨНӨ ГЭДЭГ Л ЭНЭ БАЙХ.
Яруу найрагчид бол энэ хорвоогийн түмэн үрчилээнээс түүж байж шүлэг найрагаа бичдэг болохоор үхлийг орхиж болошгүй. Тэр бол хорвоогийн ганц хүлээлтийн газар шүү дээ.
ЖАНЦАННОРОВЫН ОРСОН НЭВТРҮҮЛЭГ ДЭЭР ҮНЭХЭЭР АЛИАТСАН ШҮҮ. БИ ЧАМД ЕР НЬ Л ДУРГҮЙ Ч ГЭХ ШИГ. ТЭГСНЭЭ БИЕ БИЕНЭЭ НУТАГ УСААР НЬ ДОРОМЖИЛЖ ЭНЭ ТЭР. ЖАНЦАННОРОВ НЬ НЭВТРҮҮЛГИЙН ТУРШ ЗӨВХӨН АНУЖИН РУУ ХАРЖ ЯРЬСААР БАЙГААД ТААРСАН.
hend ch gem horgui harin ch caihan sanagdmaar iim yariltslaga unshchihaad ingetlee uurlaad sonin sonin yum bicheed baidag hachin humuusiig oilgohguinee
Хүн муу юманд итгэхдээ амархан, сайн зүйлд итгэнэ гэж гонж. Одоо энэ хүний тухай ганц муу үг ярихад л сайн сайхнаасаа илүү хурдан түмэнд түгэх байх даа.
Lkhagvasuren guai.. ta boddog halidag gunidag gantsaarddag... yaaj ch gynzgii orj tuyaarch gyalalzdag...harin ene saihan hynd bas ooriinhooroo halih bolomj ogohgyi haagaad hashaad tushaad gyigeed bgaan be Ta. Taniig hyndetgedeg...harin ene oroltsogchiig bi burkhan ch yumuu gej hardag..bas taniig bi burhan gej hardag.....getel end hashij hairch gyigeed bhaar setgel neg l sonin....
zaluuhan baihdaa amidralaas oor saihan um alga gedeg bsn odoo yheh dohohooroo haashaa um ymhiigee taviad bgaa umuu daa.oligtoi hynd hereg boloh um helj bgaad yheech,
goy l yariltsalaga baina shu de. Yamar ih stresstei uurtai humuus ve. Uursduu hunii urmand duursagdah ch aldar nergui baij hugshin hunii ugiig neeh ih sur bolgoh uym!
babuugiin lhagbasvren guai bol aguu hvn shvv egelgvi ih hvmvvn tvvnii shvlegvvd tansag vnen vgtei baidag mongol tulgatnii 100 goy nebtrvvleg shvv ih vzdeg bvh dugaar taalagdsan amjilt urt nas udaan jargaliig hvsie mongol hvn bvhnees ilvv mongoliin otun uhaanii deed ta shvv tanii vg bvr vnen baidag