sonin.mn
Өнөөдөр  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд занданшуулсан шарил хулгайлан, хууль бусаар худалдах гэж оролдсон этгээдийг шүүх хурал болж байна.
Энэ оны нэгдүгээр сарын сүүлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрээс занданшуулсан шарил олдож, хууль бусаар худалдах гэж байна гэсэн мэдээ  шуугиан дэгдээж байсан. Тухайн үед энэ хэргийг шалгахад иргэн Д.Энхтөр нь Архангай аймгийн Цахир сумын нутаг Содномдаржаа уулын өврөөс занданшуулсан шарилыг хулгайлан хил дамнуулан худалдаалах гэж байгаад  цагдаад баригдсан юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 129.1-т зааснаар булш сүйтгэсэн буюу түүнд байсан эд зүйлийг авсан хэрэгт буруутган шүүж байна. Түүнийг шүүхээс буруутай гэж үзвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял оноох юм.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг