sonin.mn
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн "Гэгээн муза" наадам энэ сарын 17-23-нд болно.
 Өнөөдөр хоёрдугаар шатны шалгаруулалт албан ёсоор эхэлж шүүгчид тангарагаа өргөлөө. 
 
Наадмын ерөнхий зохион байгуулагчаар "Гэгээн муза" академи ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар НЗДТГ, БСШУЯ, УДЭТ, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Улсын Хүүхэлдэйн Театр, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо зэрэг байгууллага ажиллаж байна. 
 
Улаан хивсний ёслолын ажиллагаа энэ сарын 23-ны 15:00 цагт, Академийн шагнал гардуулах ажиллагаа 16:00 цагт УДЭТ-т болно. Наадамд оролцох жүжгүүдийг энэ сарын 17-22-ны хооронд шалгаруулах юм.
 
 Ж.Болор
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг