Монголын нэрт эрдэмтэн, их соён гэгээрүүлэгч, Еншөөбуу Бямбын Ринчен профессор болбаас Монголын соёл боловсрол, шинжлэх ухааны хөгжил бадралын төлөө цуцалтгүй зүтгэгч, их сэтгэгч байсан юм. Тэрбээр Үндэсний бичгээ кирилээр сольсонд туйлаас бухимдаж олон удаа энэ талаар бичиж, сурталдаж байсан буянтан билээ.
Энэ удаад Үндэсний бичгээ устгасанд харамсаж ЗХУ-ын (тухайн үеийн нэрээр) удирдагч Н.С.Хрущевт илгээсэн захидлыг Г.Акимын орчуулгаар нийтлүүлж байна.
Үндэсний бичгээ сэргээх талаар мөн Хятадын удирдагч Мао Зедунд захиа бичсэний буянаар Өвөр Монголд уг бичиг маань өдгөө болтол хэрэглэгдсээр байгааг бид мэдэх юм. Энэ онд Монгол Улсын Их Хурлаар Үндэсний бичгээ хэрэглэх талаар сайхан хууль баталсан нь тэр эрдэмтний хүсэл мөрөөдөл биелж буйн бэлгэ тэмдэг юм.
Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ачхариад Ч.Батсүрэн
Москва. “МЕТРОПОЛЬ”. Эрхэм хүндэт Никита Сергеевич ээ!
1956.ХIII.14
Таныг миний бие жинхэнэ коммунист, хурц ухаантай, мэргэн билигтэй хүн гэж боддог тул Зөвлөлтийн ард түмнийг машид талархаж, найршаан дотночилох сэтгэл өвөрлөж явдаг ард түмнийхээ соёл лугаа холбоотой нэгэн асуудлыг Танд толилуулсу.
Дөчин хэдэн онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсад мянган жилийн уламжлалтай, мянган жил үйлчилсэн хэлэндээ сайтар зохицон таарсан монгол бичгийг орхиулж орос (кирилл. ред) үсгийг албан шаалтаар хэрэглүүлсэн билээ. Орос (кирилл ред) үсэг авахыг их Сталин сануулан дурдаж, сайшаан дэмжсэн юм гэж XX их хурлын өмнө манайд их ярьдаг байлаа.
Монгол бичгээр зохиосон уран зохиол, түүхийн зохиол арвин бий бөгөөгөл, монгол бичгээр бичсэн ард түмний түүхийн үнэн чухаг баримт бичгийн зүйл архивт хадгалаастай байгаа атал монгол бичгийг дутуу зуурам гэж хичнээн ч муучлав. Манай арга зүйчид хүнийг хоёр долоо хоногт л уншиж бичиж сургадаг байсан байтал уг бичигт сургахад хэцүү хэмээн бурж, насанд хүрэгчдийн 30 гаруй хувь нь бичгээ гаргууд сайн мэддэг байсан байтал хуучин бичиг феодал ангийн бичгийн хэлэнд л үйлчилдэг гэж, линотип машины монгол үсгийг нэгэнт бэлтгэж, бичгийн машин ч бэлдчихсэн байтал линотип болон бичгийн машин хийх аргагүй гэж ярьж байлаа.
Монгол хэлний авиалбарт орос (кирилл.ред) үсэг таарахгүй, үүний харгаагаар зөв бичих дүрэм аймаар ярвигтай болж, бас нэмэлт цэг тэмдэг нь тохиромжгүй болж орхиод зөв бичиж сурахад бэрхшээлтэй байна. Албан ёсоор бол манайд бичиг үл мэдэхийг арилгасан гэх боловч угтаа бол огт тиймгүй, хуучин бичиг хийгээд түүний зөв бичих ёс гайхалтай хялбар атал түүнд сөргүүлж тэгэхээс тэгэх гэж адармаатай зохиосон шинэ үсгийн дүрмээс болж нийт даяараа шал буруу бичиж байгаа нь, шинэ үсгийн дүрмийн “амархан”, хуучин үсгийн “хэцүү" гэдэг нь энэ шүү дээ, харагтун гэсэн шиг юм болчихсон байнав.
Шинэ үсэг авч хэрэглэсэн эхний гурван жил хагаст сонины мэдээг алгасалгүй үзэн, шинэ үсгийн дугуйланг төгсөгчдийг тоолсоор гурван сая гаруйд хүргээд тус орон сая хүрэхгүй хүнтэй атал гурав гаруй дахин илүү хүн шинэ үсэгт тайлагдсан! болж таарсныг үзэхдээ дахиж тоолохоо больж билээ. Давтан сургах дугуйлан одоо ч тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд энэ дугуйланд арав, түүнээс ч олон удаа суусан ажилчин, албан хаагч, малчин ард хэдэн мянгаараа байна.
Жил бүр “шинэ үсэгт” давтан сургахад зарцуулж байгаа цагт, үүнд сүйтгэж байгаа мөнгөөр орос хэл сургадагсан аваас дээрх дугуйланд суралцсан бүх хүнийг соёлын үүд нээх орос хэлтэй болгож бүрэн болохсон.
Энэ “шинэ үсгийн” харгаагаар залуучууд маань монгол, хятад, түвд, энэтхэгийн утга зохиолыг үзэх боломжгүй болж хоцроод, манай бичгийн хэлийг феодал ангийн хэл гэж зарласан “шинэ үсгийн” улмаас XIV зууны үеэс монголчуудын мэддэг болсон, өнөө үеэсл орчуулгаар даян дэлхийн хүртээл болж байгаа эдгээр утга зохиолын шилдэг дээжис монгол хүний хувъд хаалттай болж орхиод байгаа нь тун чиг гомдолтойяа.
Сурах бичиг гэхэд оросоос муухан орчуулсан арав гаруй юм байж, шинэ үсгээр утга зохиолын зүйл гэхээр юм багахан байгаа учир манай суралцагч залуусын хэл тун ядуу байгаад маш гутармаар байна. Орос үсэг нь бичиггүй байсан ард түмний хувьд соёлын их ололт, сайн сайхан амжилт мөн хэдий боловч хэлэндаа цавхийтэл зохицсон бичигтэй, утга зохиолын арвин өвтэй монголчуудын хувьд утга зохиол, бичгийнхээ бүх үнэт зүйлээс чингэж холдоно гэдэг соёлын нь өсч өндөржихөд саадтай том эндэгдэл гэж би үзэж байна.
Шүлэг зохиолыг нь орчуулж байсан хайртай яруу найрагч нөхөр Назым Хикметтэй Прага хотноо уулзаж, тэр тухай яриваас орос (кирилл ред) үсэг авна гэдэг монголын удирдагчдын зуйрган зангаас гарсан алдаа байна даа гэж хэлж билээ. Энэ нь улс төрийн нэр төр хөөцөлдөгчдийн зусардан билбүүрддэг зан, соёл дутмаг байдлын харгаа гэж би ч бас үзмүү.
Аугаа их Зөвлөлтийн ард түмний хувьд бага ард түмэнтэй найрамдахдаа түүнийг соёлын нь өвөөс салгахын хэрэг огт байхгүй ээ. Энэ нь чингэснээр улс төрийн нэр төр олж, зөвхөн өөрсдийгөө л манай хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг эрхэмлэгч болгон дөвийлгөн үзүүлээд, олбог суудал, хаалттай дэлгүүр, тусгай машинаа хадгалах гэгсдэд л хэрэгтэй ажгуу.
Зөвлөлт Холбоот Улсад гүрж, армян нар өөрсдийн бичиг үсгээ хэрэглэсээр ирсэн нь эдгээр ард түмнийг ах дүү оросын ард түмэнтэй эв найрамдалтай байхад нь ер саад болоогүй байна. Гүрж, армяныхаас огтхон ч дутахгүй, монгол хэлэндээ машид тохирсон монгол бичиг Монгол, Зөвлөлтийн ард түмний найрамдалд огт садаа болоогүй байхад дээрээс хүчээр тулгасан орос (кирилл) үсэг тохиромжгүйгээрээ, зөв бичих ёсны хувьд будлиантайгаараа урам хугалан, харамсан гашуудах сэтгэл төрүүлж, ард түмнийг утга зохиолын шилдэг бүтээлээс нь, хорь шахам жилийн турш хоргомчлогчдын ангийн хэл гэж муучлагдсан бичгийн сайхан хэлнээс нь ангижруулж байгаагаараа харин ч найрамдлын үйлсэд тус болохоосоо ус болж болзошгүй байна.
Өвөр Монголд орос үсэг, санамсартай ч тэр үү, санамсаргүй ч тэр үү, ихэд ээдрүүлсэн үсгийн дүрмийн авах гэж туршаад урам хугаран гашуудаж, БНМАУ-ын монголчууд юунаасаа салж, Өвөр Мрнголын монголчууд юунаасаа салах гэж байгааг биеэр үзэн үнэмшиж, ард түмнийг соёлынх нь өвөөс салгасан, түүний дээр хэлэнд таарахгүй байгаа учраас зөв бичихэд асар их бэрхшээл учруулж байгаа “шинэ үсгийг” давуутай гэсэн чалчаа үгийн хоргомчийг мэджээ.
Манай их сургуулийн захирал ЗСБНХУ-д дээд боловсрол олж, орос хэлийг сайн ззэмшсэн боловч шинэ үсгээр бичиж чаддаггүй, орос үсгээр бичсэн монгол эхийг түгдрэн уншиж байгаа нь, шинэ үсгээр бичсэн монгол үг тун эвгүйт харагдаж, бичиг гэхээсээ үгийн таавар, толгой эргүүлсэн оньсого болчихжээ гэдгийг үзүүлж байгаа хэрэг. МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Дамба өөртөө юм тэмдэглэхдээ зөвхөн монголоор татдаг нь хуучин бичгээр бичихэд амархан, эвтэйхэн байдгаас тэр буюу.
Би бол ЗСБНХУ-д боловсрол олсон хүн. Орос хэл намайг соёлтой танилцуулсан хоёр дахь эх хэл минь боловч орос үсгээр монголоор бичихэд англи, герман, франц, польш, чех, италиар бичдэгээс минь хэдэн хувь хэцүү, учир юун хэмээвээс үгийн авиа, хэлбэр судлалын төрхийг алдагдуулсан шинэ үсгээр монгол үгийг яаж тэмдэглэдэг билээ гэж цаг үргэлж духаа үрчийлгэх хэрэг гардаг юм.
1945 оноос хойш миний бие “шинэ үсгийн” зохилдлогогүй, бэрхшээлтэй, хуучин үсэгтэй харьцуулбал дутуу дулим боловсорсныг МАХН-ын Төв Хорооны тэр үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нөхөр Цэдэнбалд удаа дараа бичиж, уулзах тоолондоо шахам хэлж байсан боловч Цэдэнбал нэг их харууссан дүртэй өөдөөс ширтээд, дуугуйхан инээмсэглэж суудаг байлаа. Цэдэнбалын юм хэлж зүрхлэхгүй мөн чадахгүй гэдгийг би ч мэдсээн.
Манай сургуульд монгол бичиг заахыг хориглож, заах хичээлийнхээ тэмдэглэлийг монгол бичгээр хийдэг багш нар өөрсдөд нь эвтэйхэн боловч хуучин гэгдсэн, сурагчдад нь төвөгтэй хэцүү боловч шинэ гэгдсэн хоёр бичигтэй болоод байна гэж ярьж байдаг юм. Шинэ үсэг бол ЗСБНХУ, БНМАУ-ын ард түмний найрамдлын гүүр мөн гэж ам мэдэн хашгирдаг атлаа
амихандаа болохоор энгийн, эвтэйхэн монгол бичгээрээ бичээд байдаг хүмүүсийг хүн ард элэглэж байна.
Албан ёсоор бол шинэ үсгийг тэнгэрт тултал магтаж байхыг Та сонсоно, гэтэл дор дороо бол хүн бүр хуучин бичиг ямар сайхан, эвтэйхэн байж вэ, шинэ үсэг ямар хэцүү юм бэ гэж ярьдаг юм шүү.
Чингэж хоёр нүүр гаргахын хэрэг юү вэ? Энэ нь гагцхүү нэр алдар хөөцөлдөгсдөд л өндөр тушаал, унадаг машинаа алдахгүй байхад нь л хэрэгтэй болохоос бус, хүмүүст харуусал төрүүлж урмыг нь хугалахаас өөр зүйлгүй байна. Манай том тушаалтай хүмүүс хуучин бичгийг илүү сайн гэж Танд яасан ч ам ангайхгүй, учир нь ээлтэй суудлаасаа салж, үгүй дээ гэхэд Москвад очих боломжоо алдах нь тэдэнд тийм аятай бус байдгийнх, харин би бол хэлний шинжлэлтэн, Зөвлөлтийн монголч, нангиадач, индианч дорно дахины судлалт алдарт академичдын шавь юм аа.
Би өөрийн болоод оросын ард түмэнд хайртай, соёлыг нь үзэн танилцсаар эрдэм мэдлэгтэй болж, оросын ард түмэн, аугаа их ардчилсан утга зохиолыг нь хайрлах сэтгэлтэй болсон үүнд энэ ард түмний аугаа их хүү, жинхэнэ коммунист, улс төрийн том бөгөөд мэргэн зүтгэлтэн Танд хандаж, хэдэн зуун жилээр хуримтлуулсан соёлын нь үнэт зүйл, бичгийн нь хэлнээс ард түмнийг ангижруулж болохгүй, Сталины нэрээр гаргасан алдааг засч залруулах цаг болсныг бодвол зохилтой гэдгийг саналаа хэлэх зүрхгүй манай удирдагчдад зөвлөн
хэлж өгөхгүй юү гэж Танаас хүсье.
Манай сэхээтний дотор үндсэрхэг хандлага гарч байна гэж сонсоход сэтгэл өвдөж, хэрэв тийм юм байгаа бол ард түмэнд албаар тулгасан энэ “шинэ үсгийн” туйлын тохиромжгүй байдлаас болж гарч байж болохыг хэлээд, миний бие сэтгүүлч, хэлний шинжлэлтэн, Зөвлөлтийн алдарт академичдын шавийн хувьд амьсгалаа хураан хураатлаа хоёр ард түмний найрамдалд зүтгэхээ хэлсү.
Би хэзээ ч нэр тушаал хөөцөлдөдгүй, зусардаж зулгайдахыг мэддэггүй, гэгээн дурсгалыг нь зүрх сэтгэлдээ хадгалж явдаг Зөвлөлтийн мэргэн багш нар маань намайг ч ингэж бай гэж заагаагүй. Танд хандаж хүссэний минь учир энэ болой. Эл захидал бичсэнээр Таны алт мэт цагийг алдуулж байгаагаа мэдэж байвч өөрийн бодож явсан, бодож байгаа, хойшид ч бодох зүйлээ Танд айлтгахад, манай олон зууны зузаан уламжлалтай баян утга зохиолын шилдэг дэвшилт бүхнийг нэг амиар; балласан, манай сайхан бичгийн хэлийг албаны орчуулгын эрэмдэг этгээд үгээр сольсон энэ “шинэ үсгийн” таарамжгүйг хийгээд түүний бидэнд учруулсан хор хохирлыг монголч ардэмтэн, хэлний шинжлэлтэн, хэлний мэргэжилтний хувиар тод харж байнам.
Монгол бичгийг ээдрээтэй, хэцүү, хуучирсан гэдэг хоргомч бүх яриа шинжлэх ухаанд харш балай зүйл даруй мөн. Монгол бичгээр бичихдээ нэг минутад зуун үг тэмдэглэж чаддаг боловч шинэ үсгээр бичсэн монгол эхийн мөр бүрийг энэ чинь ямар монгол үг билээ гэж бодлогоширч суугаа хэлний шинжлэлтэн монголчийн хувиар би үүнийг бардаагаар хэлж чадна.
БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн гишүүн, зохиолч, МАХН-ын Төв Хорооны хэвлэл "Үнэн" сонины газрын ажилтан Ринчен ёслов
Сэтгэгдэл0
цэдэнбал өөрөө ч шинэ үсгээр нуль алдаатай бичдэг юм билээ харин оросоор бол сайн бичдэг байсан юм шиг
za xudlaa tuilshiraad odoogiin tenegyyd yaj ch bodson krill yseg xereglesen ni zub bsan xarin ch egshiglentei saixan bichixed uramtai bolson xuuchin mgl-oor bol yab ch orchin tsagt niitsexgyi bsan...
Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна
энэ захидлаа орос эхээр нь тавьж өгөөч.
гэхдээ одоо уйгаржин монгол бичигт шилжих хэрэггүй харин дунд сургуульд хөтөлбөрт нь оруулж энэ бичгийн соёлоо цаашид авч явах нь зөв
миний багад аав намын хурлын илтгэл тэмдэглэлээ монголоор татаж бичсэн зүйлээ оройжин сууж крилл үсэгт буулгадаг байсан нь санагдаж байна.
Taniig eruul enh baij bichgiin ih hunii esoor buteel tuurvisaar yavaad duu ni Amerik ornoos ihed l bayartai baidgaa damjuulaad daraah sanalaa damjuulya. 1. Uigarjin bichgeer bid surguuliin hotolbort zaaval oruulah estoi. 2. Kirill useg Mongoliin alban esnii gol bichig baisaar baih ni orchin ued Mongoliin huvi zaya 2 horsh deer ni 3 dahi horshuudees hamaardag uchraas Orostoi bid yadaj soyolooroo Bolgar, Yugaslav shigeer holbootoi baih ni bidnii ireedui hoichid heregtei biz gedegtei margah hun garahgui l bolob uu. Gaadad amidran suugaa Mongolchuudiin bidnii gol baharah ooriigoo ilerhiildeg soyol bol Uigarjin Mongol bichig useg minu zee. PS: Ta namaig hen be gej bodoj baigaa bol teer jil Eronhiilogch Ochirbat guitai Aziin 4 ornoor yavah ued hamgiin suulchiin Veitnamiin niislel Hanoi.d setguulch 6 hun bairgui boloh ued duu ni erhem bichgiin Ah Tanid ooroogoo gargaj ogch baisan daa...sanaj baigaa bol? Namaig duuraij heden humuus tanai 6 setguulchided ooroogoo ch ogch garaad yavj baisniig martaagui bol holboo baraarai. Email: ardchilal@gmail.com
Sanaj baina.Zasgiin Gazriin huraldaan bolj baihad 1992-1996onuudad Jasrai gui Zagiin GAzriinhaa huraldaanii temdegleliig mongol bichgeeree bichij suudag baisansan.Tegeed bodohoor bid Mongol bichgee avaad l yavj baisan tsag sayhan baidag um. 1940-oos hoish torson humuus kirilleer bichdeg bolson um shig baigaamuu daa? Aav maani yaridahdaa Orosoos beleglesen hevleliin mashind uigarjin useg oruulan duudlagaar ni galiglalah ih hetsuu gej yarij baisniig huuhed baihdaa sain sanaj baina. Nogoo talaas Mongold baisan Oros zovloh nart shine darga nar unench baigaagaa haruulah gol arga ni oros hel, kirill useg 2 baisan shig baigaam
Yostoi hereggyi hee ygalz tatsan hamgiin bydyyleg bicheg bol Krill?geed manai deedsyyd Chedenballiin hiisen hoyor dahi tom aldaa?Enyynees bolj Mongoliin ard tymen eberlegch nehedees bichegiin helnii hybid ikhe hozorch eneech yileen edlej yseen maajij bna?Byyrai ornii zoblon yumuu?gesen zasagiig barigch eneegiin nehed ch gesen eh ornoo hydaldsaar baigaad yostoi dotor mini sarhalaj ard tymenii ikhe yyhaid tyren tatagdah eh ornoo gesen bodolton ylam byr olsiroosoi hemeen bodno.
Ринчен гуай монгол бичгийг халсанд насан турш харамссан биз ээ. Хагас зуун ѳнгѳрѳхѳд нээрэн л монгол хэл мохож, мохон мохсоор мѳхѳх дээрээ иржээ. Агуу хүн алсыг харж байж дээ.
Америкд суудаг энэ цагаач, Ринчений захидлыг эсэргүүцэж кирилл үсэгийг хамгаалах санаатай.Тэр америкдаа л таргалж байвал барав.Монголын хэрэгт бүү хуруугаа дүр.
одоо тэгээд яа гэх гээв. кирил бичиг болж л байна.
хуучин бичигээ мэдэхгvй болохоор л шинэ бичиг болж байгаа мэт бодогдоод байгаа юм хамгийн гол нь хvний дээл хvлхийдэг гэдэгдээ
кирил бичиг болж л байна гэдэг яаасан тэнэг хүн бэ? Монголчууд орос толгойтой болсон нь Орос бичгээс болсон юмаа.Орос толгойн хүүхдүүд улсаа хөгжүүлж чадахгүй,авилгалч нарууд байншд.
Монгол хэлний авиалбарт таарахгүй. Би увс аймгийн хүн, монгол хэлний бичгийн дүрэм сураад та нарын аялгаар цээж бичиг бичих гэж их түрдэг байсан. Аялгаараа бичичихээд болохгүй, сайн авч үзээгүй дээ.
одоо 2 дахь албан бичиг болгож болно. Тэрнээс биш хуучин монголоороо явбал орчин үетэйгээ үл нийцнэ. Маш олон гадаад үг хэллэгийг яах болж байна. Дээрээс нь Абу давсу авабу гээд бичээд байх уу? Сайн бодох хэрэгтэй. Орчин цагын хүүхдүүд бол бүр сурах хүсэлгүй болчихсон. Тэд криллээрээ чадварлаг бичиж, боловсрол олоод л явж байна. 1980 оны сүүлээс гэнэт хуучин монгол бичгийг дунд сургуульд үзэх болсон. Тэр үед сайн заах хүн ч байхгүй, багш нар ч өөрснөө учираа олохгүй төөрч будилж байгаад гэнэт хасчихсан. Үнэндээ урд түүхээ судлая гэвэл үнэхээр хэрэг болох нь дамжиггүй.
Англиар "Father took a salt." гэдэгийг галиглаж уншвал "Фэйтчэр төүөүкэй эй сэйлти." болно. Тийм учраас англи хэлэнд бичсэнээрээ биш дуудлаагаар нь "Фадэ түүк э соолт." уншдагтай яг адил монгол бичигийг бичсэнээр нь галиглаж биш дуудлагаар нь "Аав давс авав."гэж уншина. Англи ба монгол бичиг энэ талаараа яг адилхан тул англи хэл нь анхдагч гадаад хэл болсон хүүхэд залуучууд монгол бичигийг энэ зарчмыг шууд ойлгоод харин ч амархан сурдаг.
хэрвээ кириллд шилжээгүй бол өмхий тагзандаа хэвээрээ эсвэл өвөрлөгч мэт шар шүдлээд явцгаах байж дээ
Ты зри в корень ! И не выпендривайся ! Ты такой же монгол как и монгол из Внутренной Монголий
Хоош голого!Оросоор хуцаад байх шаардлага энд байсымуу?Эсвэл чи орос хэлээ гайхуулах гэсиймуу?Юуукийнээ одаа айн?Долбоеб!
23 surguulin tugsugch bilee bi beer . Hudam buchigig hurdan surah argachlal orchin ued tohiruulaad yavhad bolohgui zuil ugui . Ene deerhi etgeed bas l ih tuilshraj bndaa. Uvurmongol chin odoo mundag hugssun shuudee. Huh hotod ochij uzehgui yu daa. Юунаас болоод монгол соелоо хэлээ бичгээ авч хэрэгэлхэд тээршаагаад байдаг юм болоо?
Би ч бас 23-р сургуулийн арын хол бомбогийн талбай дээр бомбог ошиглож оссон 40мянгатын банди!Ундэсний Хэл стал ялангуяа хуучин монгол бичиг сургуульдаа сура авч чадаагуйдээ одоо болтол харамсаж явдаг!Манай худам бичиг бол бидний мартагдашгуй ов хоронго,хамгийн гое бичиг усэг!Ренчин гуай Ц.Дамдинсурэнг Кирил усэг монголы платных от толоо торийн шагнул аваад засгийн газрын ордонгоос гараад явж байхаднь зориуд дугуйтай явж таараад "овгон Чинь чиний назад торийн шагналыг мялайнаа гээд нээх мууухай хуучин урчийсэн уранхай нэг тогрог аваад огч байсан гэдэг онигоо туух эрдэмтдийн дунд явдын
Номын сан зарна 95705545 , Дээр үеийн ховор хуучин 20 30 40-д оны хэвлэл сэтгүүл, Монголын дэлхийн сонгодог романуудаас бүрдсэн, Монголын нууц товчоо 1947 он гэх мэт хуучин номнууд байгаа,
Их эрдэмтэн маань хэрхэн шаналж байсан нь энэ захидлаас нудэнд илхнээ харагдчихлаа. Яасан их зориг вэ, ямар эх оронч сэтгэл вэ.... Харин ЭНЭ ЗАХИДЛЫН ХАРИУ ирсэн юм болов уу, Аким гуай Та судалж огно уу, Танд баярлалаа!!
1990 онд сургуульд ороход анхны монгол бичгийн анги гэж байлаа. 1-с 8 хүртэл дан монгол бичгээр явсан нь муудаагүй л байна. 8хан жил үзсэн нь их мэт байж болох ч гэлээ Монгол хэл бичгийн яндашгүй их далайн цухас төдийгөөс амссан нь энэ буюу. Лхамрагчаа хэмээх буянтай буурал багшаар анх заалгаж байж билээ
MINII AAV ORSOD SURGUULI TYGSSUN LEKTSEE MONGOL BICHIGEER TEMDEGLEDEG BAISAN BAGSHIIN HELSENIIG UG USEG ALDAHGUI TEMDEGLEJ AVCH CHADDAG BAISAN GESEN MEDEEJ BAGSH NI ORSOOR LEGTSEE UNSHIJ BAIGAA SHUU DEE TEGEHEER HUUCHIN MONGOL BICHIGEER GADAAD UG BICHIHED YMARCH ASUUDAL BAIHGUI BAIGAA BIZ
ахим гуай яг ре гуай шиг найруулгаар буулгажээ Унэхээр аугаа хун юмаа Ахим гуай л одоо нэг юм хэлнэ дээ Ахим гуай ч монголоо аваад явчихна шуу Тэр хунийг Еронхийлегч болгомоор байна Мен ч аугаа хун юмаа
орос (кирилл. ред) үсгийг албан шаалтаар хэрэглүүлсэн билээ SHAALT gehiig SHAH(G)ALT gej bicheed ternees ni SHAHALT gesen ug salaalan oson uu? Ug ni SHAALT yum baij dee, kkk
Mongol bichgiig sergeene gedeg odoogiin ediin zasag dampuurchihsan onoo margaashaa yahaa medehee baisan ulsiin khiideg ajil kheltsdeg asuudal bish baihaa asar ikh horongo mongonii asuudal baihaa
баабар ханз сурцгаа.бас монгу хуучин бичгээ сур. тэгээд салтаа байцаах газар очоод тэмбүүгээ шинжлүүл
Тархиндаа торолхийн тэмбуутэй хун л ингэж бичнэдээ
Усэг бичиг сольж л байдаг энэ тийм суртэй зуйл биш юм. Кирил усгийг авч дурмийг энгийн болгосон нь харин ч монголчуудыг боловсролтой болгосон асар том ололт юм. Хэдхэн бичгийн хун чадан ядан бичдэг зуйлийг хялбарчдаж олны болгосон гэсэн уг. Харин хэлийг хамгаалан хогжуулэх естой. Монгол хэлний хэдэн хоцрогдсон багш эрдэмтэд , хэдэн захиалгат улс торчид л уйгаржин бичгээр орчин уеийн " алах " гэж улайрч байгаа. Хэл хогждог, орчин уедээ уйлчилдэг эс тэгвээс устдаг. Уйгаржинаар онгорсон туухээр оролдож матрын нулимас унагаахаа больмоор. Инээдтэй, эмгэнэлтэй байна .
Damdinsuren guai orosjuulah usgiin durem zohioj mongolchuudiig ballasan nugelten