sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /Sputnik/. “Охидтойгоо селфидэцгээе!” томоохон кампанит ажлыг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өрнүүлэн өөрийгөө "селфиний хаан" гэдгээ дахин харууллаа. Энэ санааг нь дэмжин охидтойгоо зургаа авахуулахыг Ерөнхий сайд радиогийн шоунд орох үеэрээ хүн бүрээс хүсчээ.
 
Энэтхэгийн Ерөнхий сайдын энэ санааг дэлхий даяар хүмүүс дэмжиж байна. Кампанит ажлын эхний өдөр 59 мянга гаруй хүн охидтойгоо авахуулсан зургаа “Твиттер”-т тавьсан байна.
 
Одоогоор кампанит ажилд нэгдэгсдийн тоо хэдэн зуун мянга болжээ. Мөн олон алдартан, алдартай тамирчид, улс төрчид, улс төрийн намын удирдагчид кампанит ажлыг дэмжжээ.
 
“Охидтойгоо селфидэцгээе!” кампанит ажил нь Н.Модигийн энэ оны эхээр өрнүүлсэн “Охиддоо боловсрол эзэмшүүлэн тусалцгаая!” томоохон кампанит ажлын нэг хэсэг болсон байна. Түүний энэ кампанит ажлын гол зорилго нь хүйсээр ялгаварлан гадуурхахтай тэмцэх аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг