sonin.mn
ИСЛАМАБАД. /ВВС/. Пакистаны хойд нутгийн Хайбер-Пахтунхва болон Белужистан мужийн хэд хэдэн тосгон аадар бороо орсны улмаас үерт автжээ. Тус улсад ойрын өдрүүдэд ширүүн бороо орсоор байх төлөвтэй байна. Үерийн улмаас гурван хүн амь эрсдэж, хэдэн зуун мянган хүн орон гэрээсээ дүрвэн өндөрлөг газрыг барааджээ.
 
Жил бүр борооны улирлын үеэр Пакистан үерт автан олон хүн амиа алддаг юм. Тус улсын Хайбер-Пахтунхва мужийн төв Читрал хот үерийн улмаас хамгийн их хохирол амсчээ. Тус хотод олон барилга байгууламж үерийн улмаас эвдэрч гэмтсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг