sonin.mn
МАХН-ын дэргэдэх "Ардчилал шударга ёс монголын залуучуудын холбоо" АШЁМЗХ өнөөдөр буюу энэ сарын 27-ны 18.00 цагаас МАХН-ын төв байранд ээлжит хурлаа хийх болжээ. Тус хурлаар удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчилж, Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгоно.
 
Аливаа улс төрийн намын залгамж халаа, дараагийн лидерүүд залуучуудын байгууллагаас нь төрөн гардаг жишиг бий. Тиймээс энэ удаагийн хурал нэлээд өрсөлдөөнтэй болох бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог 35 болгож нэмэхээр төлөвлөж байгаа аж.
 
Уг хурлаас  удирдах зөвлөлд сонгогдсон залуус ирэх сонгуульд нэр дэвших магадлалтай. Мөн АШЁМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын суудлын төлөө олон залуус өрсөлдөх сонирхолтой байгаа хэмээн МАХН-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллэв.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг