sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын соёл урлагийг дэлхий дахинд сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулсан алдарт жүжигчин Бэ Ён Жун мэргэжил нэгт бүсгүйтэйгээ гэрлэлээ.
 
Телевизийн олон ангит кино “Анхны хайр”-ын Чанвугийн дүрээр болон “Өвлийн хайрын дуу” кинонд бүтээсэн дүрээрээ алдаршсан 42 настай жүжигчин залуу өөрийн агентлагийн 29 настай жүжигчин Пак Сү Жинтэй гэрлэсэн байна.
 
Хосын гэрлэх ёслол болон хуримын үдэшлэг өчигдөр орой Сөүл хотын нэгэн зочид буудалд болжээ. Гэрлэх ёслол хэвлэл, мэдээллийнхэн болон шүтэн бишрэгчдэд нь хаалттай болсон юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг