sonin.mn
Эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан гавьяат жүжигчин Г.Ариунбаатар модель болжээ. Тэрээр “Говь” брэндийн энэ өвлийн нүүр царайгаар сонгогдсон аж. Дэлхийн сонгодог урлагийн олимпоос Гранпри шагнал авч, элэг нэгтнүүдээ баярлуулсан залуу ирэх өвөл бие даасан тоглолт хийхээр төлөвлөж буй.
 
Мөн Европын орноор аялан тоглож, Монгол сонгодгийг дэлхийд сурталчлах хүсэл тээж байгаагаа ч дуулгасан. Г.Ариунбаатар М.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэнээр гавьяат хэмээх эрхэм алдрыг 23 насандаа хүртсэн юм.
 
 
Ч.Тулга
Эх сурвалж: