sonin.mn
Ус цаг уур орчны шинжилгээний албаны тав хоногийн урьдчилсан мэдээгээр 8 сарын 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.
 
Салхи 16-17-нд ихэнх нутгаар 7-12 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч, ихэнх хугацаанд сэрүүсэнэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 15-20 градус байна.
 
Иймд иргэд хөдөлмөрчид үер усны аюулаас сэрэмжлэх, малчид малаа хариулагатай бэлчээрлүүлж, бага насны хүүхдээ гол, уснаас холдуулах,  тариаланчид тариа ногоогоо урсгаж, хөлдөөхөөс сэрэмжлэхийг анхааруулж байна.   
 
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг