Хагас зуун жилийн тэртээ, бүр тодруулбал 1965 оны 1-р сард “Веаtles” хамтлаг алдар нэрийн ид оргил үедээ ээлжит аялан тоглолтоо хийсний дараа түр амарч байжээ. Тал тал тийшээ тарж дор бүрнээ өөрсдийнхөө хувийн сонирхлын дагуу янз бүрийн юм хийж байв.
Пол Маккартни Питер Устиновын ятгалгаар Тунист аялахаар явжээ. 1963 оноос хойш түүний толгойд нэгэн аялгуу эргэлдэнэ. Тэр жил энэхүү аялгууг хайрт бүсгүй Жэйн Эшерт зориулж төгөлдөр хуур дээр анх тоглосон байдаг. Хамтлагийн нөгөө гурваасаа “Та нар ийм ая санаж байна уу?” гэж асуухад найз нар нь мөрөө хавчина. “Сонин юм даа, миний зүүдэнд ийм ая орж ирээд" гэж Пол гайхширна.
Түүнээс хойш хоёр жилийн туршид энэ аялгуу сэтгэл санаанаас нь гарсангүй. Үг зохиох гэж хэдэн удаа оролдовч яг төгс хувилбар дээр тогтож өгдөггүй. Хачирхалтай нь энэ дуу “Scrambled eggs” буюу “Шарсан өндөг” нэртэй, завсрын хэсэг үед ямар ч утга санаа агуулаагүй үгтэй байжээ. “Шарсан өндөг минь, миний хайр минь, чиний гуалиг хөл чинь хичнээн надад таалагддаг гээч” гэх маягийн тэнэгдүү үгтэй байж:
Ийнхүү 1965 оны 1-р сард “Неlp” кино концертын зураг авалтын өмнөхөн “Үеsterday” буюу “Өчигдөр” гэдэг үгийг зохиожээ. Хэдийгээр Жон Леннон, Пол Маккартни хоёрын хатуу тохироогоор аливаа дууны зохиогчийг John Lennon, Paul Maccartney гэж тамгалдаг байсан ч чухам энэ дууг Пол ганцаараа зохиосон байдаг.
“Yesterday” дуу нь домогт хамтлагийн түүхэнд хамгийн анхны удаа хамт олноороо бус бичигдсэн түүхтэй. Студийн бичлэгт “Веаtles”-ийн нөгөө гурав оролцоогүй. Учир нь домогт дөрвөлийн тэр үеийн “урын санд төдийлөн тохирохгүй байна” хэмээн нөгөө битлүүд нь үзжээ. Пол мөчөөгөө өгсөнгүй.
Тэр үед “Веаtles”-ийн дуунуудыг бичдэг байсан ЕМI пүүсийн продюссер Жорж Мартинтай хамтран чавхдаст дөрвөлтэй бичүүлсэн хувилбар өнөөг хүртэл цуурайтсаар байдаг. Энэ явдлаар хагарал бутралын суурь тавигдсан ч гэж зарим Веаtles судлаачид үздэг юм. Жонд энэ дуу асар их таалагдсан ч өнгөн дээрээ таалдаггүй мэт аягладаг байв.
Чавхдаст дөрвөлийнхэн болохоор эхний долоон тактад шүүмжлэлтэй хандаж аяыг ингэж зохиож болохгүй хэмээн хүртэл үзэж байсан гэдэг. Бас нэг сонин зүйл гэвэл “Веаtles”-ийнхэн “Неlр” цомогтоо оруулахгүй гэж Полын сэтгэлийг гонсойлгосон боловч түүний шаргуу ятгалгын үрээр 2-р хэсэгт нь буюу нилээн хойгуур оруулсан байдаг.
Өөрөөр хэлбэл “Үеsterday” гологдож, ад үзэгдэж байжээ. Гэхдээ цомог гарснаар адлагдаж байсан"Үеsterday” ёстой нэг тэсрэлт хийх шиг болсон. “Голсон юм голдоо , гэж үүнийг л хэлэх болов уу. Өнөөдрийг хүртэл энэ дуу дуулагдсаар хүн төрөлхтний хамгийн алдартай дуунд тооцогдсоор байгаа билээ. Энэ дууны рекорд амжилтуудыг энд бичнэ гэвэл дуусахгүй юм болно.
Жон Леннон дотроо шүтэж явсан энэ дуутай холбогдуулж “Пол үнэхээр гайхамшигтай дуу зохиосон” хэмээн хүлээн зөвшөөрч хожим хойно чанга хэлсэн гэдэг. Би үүнээс дутахгүй дуу зохионо гэснээр домогт “Imagine” нь төрсөн түүхтэй. Агуу бүхэн энгийн гэж хөгжмийн нот ч мэддэггүй байсан Полын толгойд энэхүү аялгуу зүүдэнд нь эгшиглэснээр өдгөө монголчууд бид ч бусад үндэстнүүдийн нэгэн адил “Үеsterday” -г мэддэг, дуулдаг.
Хамгийн сүүлд л гэхэд авьяаслаг орчуулагч Ж.Буд-Эрдэнийн монгол хэлнээ хөрвүүлэн Оюундарь дуулсан хувилбар нь маш дажгүй болсон байна лээ. Энэ бол дэлхийд дуулагддаг олон мянган хувилбарын нэг нь ажгуу.
... Өчигдөр Зовлон жаргалаа ухаарсангүй нь Өчигдөр
Чамтай анх учирснаа би Хайр дурлал гэж мэдсэнгүй ээ...
Энэ жил “Үеsterday” 50 нас хүрч байна. Монголчууд бид ч гэсэн хүн төрөлхтний нэгэн адил энэхүү гайхамшигт дууны төрсөн өдрийг тэмдэглэлцэж байна. Бас нэг дууны түүхээс сонирхуулахад монголчууд бидний сайн мэдэх “Подмосковные вечера” буюу “Москва орчмын үдэш” гэдэг домогт орос дуу бас гологдож явжээ.
Одоогоос яг 60 жилийн өмнө болсон явдал. Оросын Холбооны Улсын ард түмнүүдийн Спартакиад зохион байгуулагдах болж түүнд зориулсан дуу зохиох шаардлага тавигдсанаар тэр үед нэлээд өрнүүн уран бүтээл хамтран зохиодог байсан яруу найрагч Михаил Матусовский болон хөгжмийн зохиолч Василий Соловьев-Седой нарт яаралтай захиалга өгсөн аж.
Цаг хугацаа давчуу байсныг ч хэлэх үү Соловьев-Седой ширээгээ ухаж байгаад хоёр жилийн өмнө хагас дутуу зохиосон дууны нотыг олж Матусовский хэдэн үг зохиосон болж “Ленинградын үдэш” гэдэг нэрийг нь “Москва орчмын үдэш” болгон өөрчлөж уран сайхны зөвлөлд танилцуулжээ.
Зөвлөл уг дууг тас голсон байдаг. Үг нь ч гэж уйтгартай, хөгжим аялгуу нь ч гэж тод бус байна хэмээжээ. Гэвч цаг нь тулчихсан байсан учир батлахаас өөр аргагүйд хүрч Спартакиадын тухай кинонд бичүүлжээ. Кино гарсны маргаашаас эхлэн уг гологдсон дуу олон арван жилийн ялалтынхаа алхааг эхэлсэн түүхтэй.
“Подмосковные вечера”-г хамгийн эхэнд тэр үеийн алдарт дуучин Марк Бернесээр дуулуулах гэтэл нөгөөдөх нь бас голсон гэдэг. Аялгуу нь ч яахав гайгүй юм байна, үг нь харин хэрэг алга. Сонсогдоод байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг дуу, урсаад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг гол гэж ер нь юу гэсэн үг вэ?” хэмээн үгийг нь шүүмжлээд хавьтуулаагүй гэдэг.
Өөр нэг хүнээр дуулуулах болжээ. Тэр нь зохиогч нарт онцгүй санагдав. Хайж хайж мэргэжлийн дуучин бус жүжигчин Владимир Трошиноор дуулуулсан нь түм бүман үзэгч, сонсогчдод машид таалагдсан байдаг. Ийнхүү цагтаа гологдож явсан дуунууд хүн төрөлхтний зүрх сэтгэлийг эзэмдэн өдгөөг хүртэл дуулагдсаар байдаг гайхамшигт уран бүтээл болсон хачирхалтай түүхээс дурьдахад ийм байна.
Сэтгүүлч, продюсер, ая зохиогч Б.Долгион
Сэтгэгдэл0
Iimerhuu yum bichiij baisan ni deer dee , eruuljuulehin tuhai bichesenees uguujtei
John Lennon-ы Imagine хамгийн их таалагддаг.
ДОЛГИОН ӨӨРИЙГӨӨ СЭТГҮҮЛЧ ГЭЖ ТОДОТГОСОН БАЙХ ЮМ. ГЭТЭЛ СЭТГҮҮЛЧ БИШ НАДААС ДОЛООН ДОР НАЙРУУЛГАТАЙ, АЛДААТАЙ БИЧИХ ЮМ.
Долгион, Битлз 2-ийг яаж харьцуулах вэ дээ.
маш сонирхолтой түүх байна, гологдож байсан гэж итгэмээргүй хамгийн их түгсэн хүн бүрийн сэтгэлд оршдог дуунууд ш дээ, 2уулаа миний дуртай дуу. баярлалаа Долгион оо
ulig bolson tuuhiig bain bain bicheed bolimoor yum
ene neg uuriigoo ikh ym bodson komunist orosiig shutsen dibil gar muuhai duuteigee zugeer huduu garch suuval taarana
xarin tas xuduunii xuldyy gar chi xarin ter xuduu ryygee tonilj yz xynd chin shyten durlax xairlan xyndetgex yum gej bdag yum cham metiin xiree ch ugaaj medexgyi umxii ynertyylsen yumnuud ertuntsuus zailbal yasan yum be ...Dolgion bol mgl-doo bas ch gologdoxoorgyi bolovsroltoi xynii neg dee yalt ch ygyi...
hahaha chamdaa l bolovsroltoi bh daa,iim ymiig bolovsroltoi gevel bolovsrolgui hun oldohgui blgui malaa.ene aygui bol dolgion uuruu bichsen bh,eniig ingej umuuroh dibil oldmoorgui ym hahahaha
Who the fuck think u r fuck off dolwhatever lalaraaa
Sonirholtoi tuuh bna.Eldviin har medee harsaar bur zalhlaa.Iim gegeeleg medee bichsend bayrlalaa.Negniigee ingej muuhai heldgee bolimoor yum.Uuruu yamar boldoo huurhii
Харри Потерыг зохиогоод хэвлүүлэх гэхэд маш олон хэвлэлийн компани татгалзаж байсан гэдэг. Хакухог сумоч болох гээд дэвжээ хайгаад явж байхдаа туранхай гэж гологдож байсан.
Чи Долгион гуайтай холбогдоод энэ сэдвээр ном бичээч. Залуучууд бидэнд дүүрэн урам зориг дүүрэн өгнө дөө.
Соц нийгмийн үед “Веаtles”-ийн дууг сонсох хориотой, нууцаар сонсдог байсан, НАХЯаманд аваачиж тарчлаан зовоодог байсан гэж үнэн үү?
"Херенгетний суртал энээ тэрээ" гэж хорьдог байсан нь vнэн. "НАХЯаманд аваачиж тарчлаан зовоодог байсан гэж үнэн үү?" -ХУДЛАА!?
Долгион сэтгvvлч мэргэлжилтэй нэгэн, гэтэл санаа оноогоо цаасан дээр хэрхэн буулгасныг нь ажиглахад мэргэжлээсээ нэлээн холдсон бололтой!? Тааруухан бичих?!
"Соц нийгмийн үед “Веаtles”-ийн дууг сонсох хориотой, нууцаар сонсдог байсан" -ХУДЛАА!? Гэрт гадаа, зуслан дээр тэр бvv хэл хедее ч (Зvvн Европ, ЗХУ -н их дээд, дунд, техник мэргэжлийн сурдаг байсан хедеений залуус) сонсдог л байв даа. Оригинал пянзнууд нь ховор тал даа, vнэтэй (150 -200 тегрег, тэр vед US 1$ = 4 тегрег байв ) байсан, гэхдээ "соpy" -нууд нь бол байсан. "Kругозор" сэтгvvлийн дотор ч нимгэн хальсан бичлэг (пянз) нь байдаг л байсан.
"Соц нийгмийн үед “Веаtles”-ийн дууг сонсох хориотой, нууцаар сонсдог байсан" -ХУДЛАА!? Гэрт гадаа, зуслан дээр тэр бvv хэл хедее ч (Зvvн Европ, ЗХУ -н их дээд, дунд, техник мэргэжлийн cургуульд сурдаг байсан хедеений залуус) сонсдог л байв даа. Оригинал пянзнууд нь ховор тал даа, vнэтэй (150 -200 тегрег, тэр vед US 1$ = 4 тегрег байв ) байсан, гэхдээ "соpy" -нууд нь бол байсаан. "Kругозор" сэтгvvлийн дотор ч нимгэн хальсан бичлэг (пянз) нь байдаг л байсан.
Чи хаанаас ийм юм сонсоо вэ ? АН-ын ах нар чинь хэлж өгсөн үү ?1970-аад оны сүүлч 1980 оны эхэнд л лав Битлзийг чөлөөтэй гадаа,гэрт,лагерь дээр ч сонсдог бсан.Бариж хоридог,тамлаж зовоодог асуудал чинь 1937-оос 1940 оны хооронд л 3-хан жил ширүүн бсан.1941 оноос Дэлхийн 2-р дайнаас болоод ч юм уу хүмүүсийг олоноор нь бариж хорих нь багассан.Тэгээд түүнээс хойш аажим аажимаар зөөлөрсөөр 1953 онд Сталинг үхсэнээс хойш монголчуудыг улс төрийн шалтгаанаар бариж хорих нь бараг байхгүй болсон юм шүү дээ.Зүгээр МАХН -ын улс төрийн товчоонд бсан Лоохууз,Дамба,Төмөрхуяг,Цэгмид гэх мэтийн том дарга нарыг ажилаас нь халж хөдөө аймаг,сумд нябо,нярав хийлгэж бсан асуудалууд гарж бсан.Гэхдээ тэднийг ямар ч л бсан шоронд хийгээгүй юм шүү.Чойном гэх мэтийн урлагын ганц 2 хүн шоронд орож бсан.Гэхдээ Чойном өөрөө хэзээ ч ажил бгаагүй архичин гар бсан юм бн лээ шүү дээ.Одоо энэ ардчилсан нийгэмд ч гэсэн ажил хийдэггүй архичин гаруудыг өөгшүүлдэггүй биз дээ.
Шинэ жилийн оройн ТВ-ын программаар гадаадын эстрадын нэрд гарсан хамтлаг дуучидын бичлэг жил болгон гардаг бсан.АББА,БИТЛЗ,СМОҮКИ,БОННИМ гэх мэт.Бас Итали,Францын эстрадын дуучид,кинонуудыг ТВ-ээр гаргадаг бсан.Франц,Итали,Япон кинонуудыг кинотеатрт ч зөндөө гардаг бсан.Мэдээж зүүн европын соц орнуудын кино,дуу хөгжим бол бүүр их гаргадаг бсан.Чехословак,Зүүн Герман,Югослав,Румынь,Унгарын кино,дуу хөгжимийг их үздэг блаа.Шинэ жилийн шөнө бол Зүүн Германы эротик баллет гэдэг чармай шалдан шахуу хүүхэнүүдийн бүжигийг үздэг бсан.Гэтэл одоогын АН-ыхан ярихдаа :-1990 оноос өмнө Орос киноноос өөр юу ч үзүүлдэггүй,үзэж сонссоныг нь бөөнөөр нь бариад хориод тамлаад бг бсан гэж улайм цайм худлаа ярих юм даа
Сайн байцгаана уу? Залуучуудаа. Социализмын үед “Веаtles”-ийн дууг хорьдог байсан гэдэг худлаа. Алив зүйл баримттай байх ёстой. Харин нь Бат-Үүл шиг зориуд худлаа ярьж болохгүйлдээ. Социалист гэж байсан зүүн европын орнуудаас орги пянз авч болно. Мөн ЗХУ-ын Мелодия фирм өч төчнөөн “Веаtles”-ийн пянзнуудыг хувилан гаргаж худалдаж байсныг юу гэж тайлбарлах вэ? Одоо ч надад байж л байна. Залуусын тархийг зориуд угааж өөрсдөө хориотой зохиол нууцаар уншиж байсан мэт зовж “Веаtles”-ийн дуунууд сонсож байсан мэт солиорохоо болих хэрэгтэй. Үнэн юм үнэнээрээ сайхан.
Paul s top 10: All my loving-Michelle-Yesterday-Lady Madonna-Obladi oblada-For no one-Get Back-The long and wi ding road-Golden Slumbers-Let it Be!
dolgionoo chinii mergejil u ve.tanai udmynhan er ni dandaa neg iimerhyy hudlaa shaaj mongo olood surchihsan umaa daa
Sonin shvv. Daragdaad ongorson bol yana gej bodoxoos dotor muuxairana. Qor jinxenesee daragdchixsan bvteelvvd bii l baix daa gej...
Sonirholtoi, er ni eneeder hymyyst dutagdaj baigaa medeeleliin terel shyy. Men shinjleh uhaan, technology, ajil meregjiliin talaar zaluuchuudad surgamj boloh, shine zyill byteehiin telee uigagyi ajilgaa, gaihamshigiig medyylehed ih tus bolno. Iim zyil eneederiin sonin setgyyld yneheer dutagdaj baigaa. Bichij baigaa hyyysiin setgelgee, byteelch baidalaas hamaarah yum. Alban tushaal, menge, avilgalaas eer yum bodohoo baisan setgelgeegeer dyyrsen eneederiin sonin yneheer gunigtai bolj baina.
Битлзыг Монголд хэзээч хорьж цаазалж байгаагуй шуу!Худлаа цуу яриа буу ууусгээд байгаарай!
ene hun nuguu huuheldein kinonii uvguntei tustei te hehe
Таны тархийг цэнэглэж бхад битгий шуумжилж бай оороо юу ч чадахгуй байж Долгионоо залгуулаад бичээд байгаарай амжилт хусье
Битлз,Ролингстоунз,Пинкфлоид зэрэг барууны классик хит болсон том группудын хажууд энэ Долгион мэтийн амьтад более яаамайл байна!Худлаа далдаганаж эдгээр классик болсон группудын ая дууг дуураиж хийсэн худлаа унэн янз бурийн гонгиносон юмнууд явжл байдагшд.
estoi gaihaltai zuil bichjee.Ene tuuhiig bid ogt meddegui bsan um.Getel delhiid gaihagdaj hun bur duuldag duunuud gologdoj yabsan bh gej,gantshan tedniig hen yaj anh duulj amiluulsanaas ted amilsan bh ni gej bodloo.odoo udahgui JOn lennonii " imagine" hemeeh aldart duu ii tugai bicheerei gej huij bn
Dolgion bolon Ineemegslel khamtlag mongoliin elitieuud . Mongoliig munch Olon Jil nuuriig Avch yvnadaa . Dolgion Akhaa Ikh Zuil khiikheeree Ta universe best song Giin etseg Khun Shig Avch yvdag Shuu bayrlalaa tand mash ikh bayrlalaa .