sonin.mn
Энэ  сарын 27-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 28-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 29, 30-нд зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно.
 
 Салхи 27-нд Алтайн уулсаар, 28-нд баруун зүгийн нутгаар  секундэд түр зуур 16 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
 
Эх сурвалж: "Монцамэ" Агентлаг